Хошин урлагийн “Маск” хамтлагийн царайлаг жүжигчин бүсгүйчүүдийн нэг бол Гэрэлцэцэг. Загвар өмсөгч Ариунцэцэгтэй тун төстэй төрхтэй тэрээр 40 насны босго алхахтайгаа зэрэгцэн анхны хүүхдээ төрүүлж ээж болсон.

Хан-Уул дүүргийн удирдах албан тушаал эрхэлдэг нөхөртөө хэнз үрийн зулайг нь үнэрлүүлсэн жүжигчин бүсгүй анх удаагаа бяцхан үрийнхээ зургийг ил гаргажээ.

Жүжигчин бүсгүйн хувьд гэр бүл зохиохоосоо өмнө өөрөөсөө насаар дүү загвар өмсөгч залуутай багагүй хугацаанд хамт амьдарч байсан.

Гэвч тэдний хамтын амьдрал 5 жилээс илүү хугацаанд оршин тогтноогүй билээ.

.














