Мөнгө л олж байвал бусдын ходоод руу юу орж байх нь хамаагүй. Яг энэ өгүүлбэрт тохирсон дүр зураг цахим орчинд цацагдаад байна.
Тодруулбал, гудманд ногооны жижиглэн бизнес эрхэлдэг хоёр иргэн газарт тогтсон шалбаагт худалдаж буй ногоогоо угаан ууталж буй бичлэг цацагдаж олныг эгдүүцүүлэв.
Тухайн иргэд хэн болох, хаана худалдаалдаг болох нь тогтоогдож тодорхой болоогүй байна.
“Амьдрах гэж яваа” гэх эвийлэлтэйгээр гудамжинд жижиглэнгийн бизнес эрхлэх хүмүүсээс худалдаж авах монголчууд элбэг. Гэтэл зарим нь ийн нүд улаан, мөнгө цагаан гэгчийг харуулав.
Аадар борооны дараах үерийн усаар гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир хотод орж ирж бид нян бактер дунд амьдарсаар байгааг ярьж, бичсээр байгаа цаг үе. Ийм үед мөнгө л олж байвал хамаагүй гэсэн шиг дэндүү бүдүүлэг аашилж байгааг нь цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох буй за.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр ингээд новшроод байдаг байхгүй юу!
Шууд шалбааганд угааж эдр
/Бүгд биш л байх л даа гэхдээ л/ pic.twitter.com/U4huPXj59r— Ундармаа (@UndramTso) July 30, 2022
Эх сурвалж: eguur.mn













