Монголын анхны кино театр гэгддэг 90 гаруй жилийн түүхтэй Ард кино театрыг нурааж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Тэгвэл долдугаар сарын 18-ны байдлаар Ард кино театрыг нураах ажиллагааг НМХГ-аас зогсоогоод байна.
Тус театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хувьчилж авсан байдаг. Бид нураах асуудлаар Д.Сосорбарам гавьяатаас тодруулахад “Ард” кино театр миний хувийн өмч.
Цаашид нураах, нураахгүй байх эсэхийг нь мэдэх хүмүүс нь мэдэх биз. Өөр ярих зүйл алга” гэв. Мөн тэрбээр өөрийн албан ёсны хуудастаа “Ард кино театрыг нурааж, оронд нь театр бүхий олон улсын жишиг санхүү бизнесийн ”International Business Center” барина гэж мэдээлээд байсан юм.
Ардын жүжигчин Сосорбарам урлаг соёлын төв нээнэ гэх нэрээр хувьчлалын үед хувьдаа авсан байдаг юм. Гэвч тэрээр урлаг соёлын төв болголгүй зүгээр л дотрох талбайг нь түрээсэлж мөнгө олдог хэрэгсэл болгоод байсан юм.
Тэгвэл нүүрэндээ маск зүүсэн хэсэг залуус түүний зуслангийн байшингийн гадаа бүслээд байгаа талаар иргэд сошиал орчинд зурагтай нь тавиад байсан. Энэ талаар Сосорбарам мэдээлэл хийж тэдгээр хүмүүсийг багтай байсан ч дуу хоолойгоор нь таньсан хэмээн мэдэгдлээ.
Гэтэл Сосорбарам руу гурил шиддэг Чингис: Энэ хүн нь би гэнээ солиотой новш гэж бичжээ. Тэхээр тэдгээр хүмүүс Чингис болон бусад хүмүүс байсан талаар мэдүүлэг өгсөн бололтой.













