Өчигдөр /2022.07.27/ манай төрийн түшээд Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх ёслол үйлдэв.
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын
Төрийн элчээр Ц.Нямдоржийг томилсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж сонордуулсан байна.
Төрийн тахилгыг иргэд бурyyшaacaнгүй. Харин уулан дээр хүртэл улаан хивсээ чирээд, цагдаа нараар хүрээлүүлж гарсан нь олон нийтийг ихэд бyxuмдyhлсан юм. “Чирч гарсан тэр нэгэн хөөрхий” гэцгээж буй юм.
Улаан хивс, алга ташилт, хүндэт харуултай угтахад бас учир бий. Хаана, хэзээ, хэнд улаан хивс дэвсэх, дэвсэхгүй нь төрийн ёслолын дүрэм журамд заасан нарийн дэгтэй.
Гэхдээ төрийн элчээр Ц.Нямдорж уулан дээр улаан хивсэн дээр гишгэхгүй л бол хөл нь урагшлахгүй, төрийн ёслол нь ёслол биш болчих гээд байсан бололтой. Алд улаан хивсгүйгээр ардын намынхан сүлд хийморьгүй болчих гээд ч байв уу.

Алд хүрэхгүй хивсэн дээр алхсан ч яалаа, байсан ч яалаа даа. Улстөрчид улаан хивсний ёслол, элдэв дайллага, ёслол, найр цэнгээнээсээ татгалзчихад яах вэ дээ.













