• Latest
  • Trending
Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон

Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон

2022-07-27
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Thursday, April 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон

by admin
2022-07-27
in НИЙГЭМ
0
Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Хэрлэн” голд хөл алдан живж байсан иргэнийг харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлж хүний амь нас аварсан талаар алба хаагчидтай цөөн хором ярилцлаа.

Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу. Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Д.Энхбат: Намайг Дугарсүрэнгийн Энхбат гэдэг. Би Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2019 оны 09 дүгээр сард томилогдоод одоог хүртэл 3 дахь жилдээ ажиллаж байна.

Н.Анхбаяр: Намайг Нэргүйн Анхбаяр гэдэг. Би 2001 оны 08 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2021 оны 12 дугаар сард хамгаалалтын цагдаагаар төгсөж 2021 оны 12 сард Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хамгаалалтын цагдаагаар томилогдон 9 дэх сардаа ажиллаж байна.

Саяхан Хэрлэн голд хөл алдан живж байсан иргэний амь насыг аварсан талаараа ярихгүй юу? Та хоёр хоёулаа усанд сэлж чаддаг уу?

Д.Энхбат: Манай хэлтсийн алба хаагчид “Их хурд-9” баяр наадмын хамгаалалтад ажиллаад Бор-Өндөр сум руу буцаж явах үедээ Хэрлэн голын эрэгт нүүр гараа угаахаар түр саатсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн “Т” нь голд хөл алдан живж байхыг би хараад цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр ойрхон байсан учир түүнд хүн живж байгааг хэлсэн. Н.Анхбаяр маань голруу түрүүлж үсэрч ороод иргэнийг барьж авсан, араас нь би гол руу үсэрч ороод тухайн иргэнийг голоос хамт татан гарсан. Миний хувьд Хэнтий аймгийн Хэрлэн суманд багадаа төрсөн болохоор Хэрлэн голын усанд ордог байсан. Усанд сэлэхдээ тийм ч сайн биш ч өөрийн хэмжээнд сэлчихдэг.

Н.Анхбаяр: Тухайн үед хамгаалалтад ажиллаж дуусаад хувцас хунар нэлээд тоос шороо болсон байсан тул гол руу очиж толгой, үсээ угаах зорилгоор гол дээр очсон. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат голд хүн живээд байна гэж орилсон. Тухайн үед хүн гэж бодоогүй, хаана юу живээд байгаа нь олж харахгүй байсан. Тэгтэл голын дундаас хүний толгой, гар цухуйгаад буцаад алга болсон. Тэр чиглэлээр нь баримжаа аваад л гол руу орсон. Би усанд сэлэхдээ их муу. Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж байхдаа усан бассейн сургалтад хамрагдаж түүний ачаар усанд сэлэх анхан шатны техникийн мэдлэгтэй болсон тэрнээс бол усанд их муу./инээв/

Тухайн иргэнийг хараад ямар бодол төрсөн бэ? Усанд сэлж чадахгүй ч усруу орсон гэсэн шүү дээ.

Н.Анхбаяр: Хамгийн түрүүнд тэр хүний амь насыг аврах талаар бодож өөрийн мэдэлгүй л гол руу орсон доо. Тухайн үед сэлж чадахгүй яах билээ гэж бодох сөхөөгүй тухайн иргэнийг яаралтай уснаас гаргах хэрэгтэй гэж бодоод л гол руу орчихсон.

Д.Энхбаяр: Хүнийг уснаас аврахад бас тийм ч амархан биш байдаг юм байна. Тухайн иргэн болон цагдаагийн дэд ахлагч Э.Анхбаяр нар хоёулаа усанд сэлж чадахгүй ч аз тохиож тухайн иргэний амь насыг аварсандаа баяртай байна.

Цагдаагийн алба хаагчид бол чимээгүй баатрууд. Тэд өдөр бүр л иргэдийг аливаа осол, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалж эрдэнэт хүний амийг авардаг баатарлаг алба шүү дээ. Өмнө нь бас амиа хорлохыг завдсан иргэний амь насыг аварч байсан гэсэн энэ талаараа ярихгүй юу?

Н.Анхбаяр: Өнгөрсөн 2021 онд өөрийнхөө амыг хорлохоор завдсан иргэнийг аварч байсан. Тухайн үед би 7 дугаар сард төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх баярын ёслолын жагсаалд хамрагдаж дуусаад гэртээ амарч байтал жижүүрээс залгаж танай хажуу талд хүн өөрийгөө боомилох үйлдэл гаргах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Чи ороод шалга гэж хэлэхээр нь ороход иргэн өөрийгөө боомилсон байсныг таслан зогсоож анхан шатны тусламж үзүүлж байсан.

Урин дулааны улиралд иргэд гол, нуурын эрэг дагуу ихээр амарч зугаалж, голын усанд осолдож, эндэх тохиолдол гардаг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөхгүй юу?

Д.Энхбат: Урин дулааны цаг болж байгаатай холбогдуулан онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах талаар мэдээ, мэдээлэл хүргэж байгаа. Ялангуяа үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.