• Latest
  • Trending
Монголд аялсан Чаекожэ: Бичлэгт гараагүй онцгүй зүйлс олон болсон…Монгол Солонгосын 1990 он шиг санагдсан

Монголд аялсан Чаекожэ: Бичлэгт гараагүй онцгүй зүйлс олон болсон…Монгол Солонгосын 1990 он шиг санагдсан

2022-07-25
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монголд аялсан Чаекожэ: Бичлэгт гараагүй онцгүй зүйлс олон болсон…Монгол Солонгосын 1990 он шиг санагдсан

by admin
2022-07-25
in ЯРИЛЦЛАГА
0
Монголд аялсан Чаекожэ: Бичлэгт гараагүй онцгүй зүйлс олон болсон…Монгол Солонгосын 1990 он шиг санагдсан

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын иргэдийг манай улсад 90 хоног визгүй зорчих шийдвэрийг гаргасан. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Ингэснээр манай улс аялал жуулчлалын чиглэлээр орлого олох нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа юм. Тиймээс бид жуулчдыг Монголд татахын тулд бидэнд хөгжүүлж, бэхжүүлэх ёстой давуу тал юу байна, эсрэгээрээ засаж сайжруулах, арилгах ёстой сул юу байгааг харуулах iSee.mn сайт “Эргээд ирээрэй” цуврал контентын хүрээнд саяхан манай улсад ирж аялж буй бичлэг нь Монголчуудад хэдийнээ танил болсон блогер Чаекожэтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Та Монголын үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байна уу? Намайг Чаекожэ гэдэг. Би БНСУ-ын Korean Jay гэдэг youtuber байна.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Таны блогыг үздэг. Очсон улс орноо их гэгээлгээр харж, тайлбарлаж явдаг санагдсан. Одоо хэдэн орноор аялсан байна вэ. Аялаад хэр удаж байна? -Нийт 35 орноор аялсан байна. Үүргэвчтэй аялал хийгээд удаж байгаа. Харин блог хийж эхлээд гурван жил болсон. Би аялах маш дуртай учраас өөртөө хадгалж үлдээхийн тулд блог хийж эхэлсэн ч бас мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод youtube-дээ бичлэгээ хийдэг болсон.

-Одоо таны youtube хуудсанд Монголоор аялсан аялал нь гарч байгаа шүү дээ. Таны хувьд хэзээ Монголд ирсэн бэ. Анх удаа ирсэн үү. -Зургаадугаар сар /2022.06/-д Монгол руу очсон. Тийм ээ. Анх удаа очсон. Нийт гурван долоо хоног аялсан.

-Ер нь яагаад Монгол руу аялъя гэж бодсон бэ. Юу хамгийн их нөлөөлөв? -Монголд очсон шалтгаан гэвэл тэр үед Монгол визгүй болчихсон байсан учраас очиход маш хялбар байсан. Өмнө нь зөндөө л Монголд очъё гэж боддог байсан л даа. Харин сүүлийн үед онгон дагшин байгалийг мэдэрмээр санагдаад ямар ч эргэлзээгүй Монголыг зорьсон юм.

-Блогыг тань үзэхэд манай орныг их магтаж, сайшаасан байсан. Таны төсөөлж байсан шиг байж чадсан уу. Сэтгэлд нь хэр нийцсэн бэ? -Блог хийж байгаа үүднээс магтсан зүйл огт биш шүү. Монгол үнэхээр надад маш их таалагдсан. Надад сайхан санагдсан учраас л өөрийн блог дээрээ өөрөөрөө байж хэлсэн зүйл. Миний төсөөлснөөс ч илүү байсан. Миний аялахдаа баримталдаг зарчим гэхээсээ илүүтэй зүгээр л тухайн улс орны соёлыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэрнээс л таашаал авдаг гэх үү дээ.

-МОНГОЛЫН ЗАЛУУС НАЙРСАГ ЭЕЛДЭГ БАЙСАН БОЛ ЭСРЭГЭЭРЭЭ НАСТАЙ ХҮМҮҮС ТААЛАМЖГҮЙ ХАРЬЦАЖ БАЙСАН-

-Ганцаараа аялсан харагдсан. Хэр их хүндрэл бэрхшээл тулгарав? -Аялал жуулчлалын компаниар дамжуулж очиход мэдээж гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс тосож аваад тайлбарлаад хөтөч хийгээд явдаг бол ганцаараа үүргэвчээ үүрээд аялдаг хүмүүст тийм зүйл байхгүй нь нэг онцлог. Аялаад явж байхад мэдэхгүй зүйл их учраас асуух зүйл их гарна. Гудамж талбайд англи тэмдэглэгээ байвал гэж их бодсон. Гэхдээ Монголчууд Солонгос хэл үнэхээр сайн мэддэг юм билээ. Солонгос хэлтэй хүнтэй их таарсан. Маш эелдэг найрсаг сайн хүмүүс. Залуу хүмүүс их найрсаг байсан бол эсрэгээрээ жаахан настай хүмүүс надаас зайгаа бариад тааламжгүй зан гаргаж байсан.

-Хөндлөнгийн нүдээр хараад юу хамгийн их өөрчлөгдөөсэй гэж хүссэн бэ? -Монголд сайхан байсан болохоор сөрөг талыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Монгол дүү нартай ярилцахад Монголын юмнууд үнэтэй гэж байсан. Залуу хүмүүс амьдрахад жаахан хүндрэлтэй гэх юм уу даа. Тэр талаас ярихад нь энгийн нэг аялагч хүний үүднээс биш тэдний ах гэдэг хүний зүгээс харахад Төр засаг нь таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөсэй гэж бодсон.

-Яг одоо таны санаанд бууж байгаа хамгийн дурсамжтай зүйлээс хуваалцаач. Монголд байхад хамгийн хөгжилтэй дурсамж болж үлдсэн зүйл юу байв? -Рашаан орчхоод сумын төв рүү мотоциклоор явж байхад байгаль нь үнэхээр Швейцар орон шиг үзэсгэлэнтэй байсан учраас сэтгэлд хамгийн их хоногшсон. Үе үе автобус зэргээс харвал Солонгосын 1990 онд байгаа юм шиг тийм дүр төрхтэй байсан болохоор дурсамжаар аялж байгаа юм шиг санагдсан.

-Галт тэргэнд болсон үйл явдал ч бас хөгжилтэй санагдаж байх шиг байсан. Тэр тухайд? -Галт тэргэнд болсон үйл явдал зүгээрээ их хөгжилтэй санагдсан. Галт тэрэгний нойлын хувьд ч гэсэн. /инээв/

-БУУДЛЫНХАА МӨНГИЙГ ТӨЛЧХӨӨД БАЙХАД ДАХИЖ МӨНГӨ НЭХЭЭД ТӨЛСӨН. ХҮМҮҮСИЙГ ОЧООРОЙ ГЭЖ УРИАЛМААРГҮЙ БАЙНА-

-Улаанбаатарт байх хугацаандаа хаана байрлаж байв. Асуудал тулгарсан уу? -Улаанбаатарт байх хугацаанд Golden Gobi нийтийн байранд байрласан. Тэнд байхад жаахан асуудал гарсан учраас блогын үеэр хүмүүст танилцуулъя гэж огт хүсээгүй. Надад тааламжгүй байсан учраас аялагчдыг очоорой гэж нээх их уриалмааргүй байна. Би буудлынхаа мөнгийг төлчхөөд байхад нөгөө талаас өгөөгүй гээд бага зэрэг маргаан гарсан. Тэгээд сүүлдээ би дахиад хүмүүсийн нэхсэн мөнгийг өгчхөөд гарч ирсэн.

-Аль аль аймгаар аялав? -Улаанбаатар тэгээд Орхон аймаг руу галт тэргээр яваад дараа нь Элсэн тасархай руу автобусаар аялсан.

-Монголд байх хугацаанд хэр их зардал гаргасан байна вэ. Бусад орнуудтай харьцуулбал зардал хэр байна? -Аяллын зардал нэг сая вон арай хүрээгүй. Монгол болохоор Тайвань, Филиппин, Индонезийг бодвол өртөг өндөр санагдсан. Харин Европ, Америкийг бодвол хямдхан санагдсан. Солонгосыг бодвол бас хямдхан санагдсан. Гэхдээ Солонгосоос тийм аймар хямдхан байгаагүй л дээ.

-Дараа дахиж Монголд ирэх үү. -Тийм ээ. Очмоор байна. Монгол маш том өргөн сайхан нутагтай учраас цагт баригдаад үзэж чадаагүй зүйлс их байгаа. Монголын өвлийг үзмээр байна. Хөвсгөлөөр аялмаар байна.

-Таны youtube хуудсанд Монголын талаар хүмүүс ямар сэтгэгдэлтэй байх шиг байна вэ? -Монгол их сайхан юм аа. Очихыг хүсэж байна гэсэн хүмүүс их байсан.

-Дараа таныг ирэхэд юу хамгийн их өөрчлөгдсөн байгаасай гэж хүсэж байна вэ? -Монголд заавал ч үгүй аяллын компаниар дамжуулахгүйгээр ганцаараа үүргэвчтэй аяллаар ирж байгаа хүмүүсийн аялах нөхцөлийг бүрдүүлж өгвөл их жуулчид ирэх байх. Жишээлбэл, нийтийн тээврээ англи гадаад тэмдэглэгээтэй болгох эсвэл гадаад хэлээр буудлаа зарлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү бололцоог бүрдүүлээсэй гэмээр байна. -Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: isee.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.