А.Ариунзаяа сайдын хийсэн амжилтгүй ФОТОШОПын дуулиан болсон цаг саяхан. Эргэн сануулахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяагийн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн “амжилтгүй фотошоп”-дсон зураг олны дургүйцлийг хүргээд амжсан.

Учир нь чуулганы хуралдаанд авхуулсан зурагтаа нэр бүхий хүмүүсийн нүүрийг маск зүүсэн болгож нүүрэн дээр нь зурсан нь сошиал орчинд нүүрэн дээрээ маск зурж, маскаа зүүцгээе хэмээх давалгаа үүсгээд байна.

Харин сайд маань уг үйлдэлдээ их л ичсэн бололтойдог тэр дор нь сошиалаас устгасан байх нь тэр ээ… Энэ үеээр сошиалд иргэдийн элдэв үгээр хэлүүлсэн сайд ийнхүү тайлбар бичжээ.

Дуулианаа эзэн гэж нэрлэгдэж болохоор түүний дараагийн сенсаци зүйр үг хэлэхдээ буруу хэлсэн нь байв.

.
Төрийн сайд хүн ганц зүйр үгийг зөв, цэгцтэй хэлэх чадваргүй байна гэдэг тун харамсалтай.













