Рок попын “тэргүүн хатагтай” гэгддэг МУГЖ, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа ганц бие ээжийн амьдралаар амьдарч, гурван хүүхдээ ганцаараа өсгөж өндийлгөж өдийг хүрсэн.

Том хүү Эрхэмбилэг нь хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжийнхээ уран бүтээл, аж амьдралд багагүй дэмждэг үзүүлдэг болсон билээ. Харин нav бapcaн дүүгээсээ өргөж авсан охин нь энэ жил их сургуулиа дүүргэж, ажил амьдралын гараагаа эхлүүлж, дуучин бүсгүйг багагүй баярлуулсан юм.

Тэгвэл өчигдөр өөрийн жинхэнэ хайрын эзэн гэгддэг Хөвсгөлийн Отгон-Очироос Хулан охин нь 16 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэжээ.













