• Latest
  • Trending
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: Хүүгээ улсын арслан болоход нь үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан

Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: Хүүгээ улсын арслан болоход нь үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан

2022-07-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: Хүүгээ улсын арслан болоход нь үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан

by admin
2022-07-21
in ЯРИЛЦЛАГА
0
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: Хүүгээ улсын арслан болоход нь үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан

ХҮҮ МИНЬ МИНИЙ НЭРИЙГ МОНГОЛ ДАЯАР ДУУРСГАЖ, ӨНДӨРТ ӨРГӨЛӨӨ-

       “Энэ жилийн баяр наадам дэндүү сайхан боллоо. Ийм сайхан наадам үзэх их хувь заяа шүү дээ” хэмээн монголчууд хэд хоног баясаж, хэчнээн жил ам уралдан ярих наадамтай болсон. “Аваргыг давж аварга болдог” гэдэг шиг энэ жилийн наадмын чимэг, ирэх жилийн наадмын найдвар бол яахын аргагүй улсын арслан Б.Орхонбаяр байлаа. Тэрбээр дунгуйлдаж татах, хонгодож түрэх, баруун хөмрөх уран барилдаанаараа наадамчин олныг баясгаж байв. Харин барилдааныхаа дундуур чихэр идэж, аав, ээждээ баярын нулимстай гүйж очоод үнсүүлсэн залуу арслан олныг хайрыг татаж, монголчуудын хайртай хүү болсон.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

      Улсын арслан Б.Орхонбаяр “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар” спорт хороо,  “Таван хан” дэвжээний бөх. Тэрбээр 2019 онд 19 настайдаа улсын начин болж, тухайн жилдээ Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж, аймгийн хурц арслан болж байв. Харин өнгөрсөн жил улсын харцага цолны болзол хангасан бол энэ жил Ц.Содномдорж арслангаар долоо давж улсын заан, улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж, улсын гарди, улсын даян аварга Н.Батсууриар ес давж, 24 насандаа  улсын арслан болсон бахархам амжилтаараа монголчуудыг баярлуулсан түүний аав Н.Баярсайхантай ярилцлаа.

ХҮҮГЭЭ ҮЗҮҮР, ТҮРҮҮНД ҮЛДЭХЭЭР НЬ  “ТҮРҮҮЛЧИХЭЭСЭЙ, ТҮРҮҮЛЧИХ БАЙХ” ГЭЭД ДЭЭЛИЙНХ НЬ ЗАХЫГ МУШГИЖ СУУСАН –

-Монголчууд таны хүүгээр бахархаж, дэмжиж уран барилдааныг нь биширч  сайхан наадлаа. Харин тэр мөчид танд юу бодогдож, ямар мэдрэмж төрж байв? Монголчуудын хэзээ ч мартахааргүй сайхан наадам болсон гэхэд эргэлзэхгүй байна. Мэдээж хүүгээрээ бахархаж, наадамчин олонтойгоо хамт догдолж, хүлээж үзсэн. Хүүгээ үзүүр, түрүүнд тунаж үлдэхээр нь сэтгэл улам хөөрч, догдолж, заримдаа тайвшрах гэж хичээсэн. Тэгээд  хүүгээ “Түрүүлчихээсэй, түрүүлчих байх” гээд дээлийнх нь захыг мушгиж суулаа. Хүү нь улсын их баяр наадмын үзүүр, түрүүнд үлдчихээд дээлийнх нь захыг мушгиад сууна гэдэг аав бүхэнд тохиохгүй ховорхон хувь заяа юм билээ. Харин манай хүн хажууд сууж чадахгүй догдлоод байсан. Тийм болохоор цагдаа нар барилдаан дуусангуут ханийг минь дэвжээ рүү оруулчихсан юм. Тэгээд  хүүгээ дуудаж, үнсээд уйлсан. Би ч ялгаагүй хүүдээ үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан. Тэр үед сэтгүүлчид надаас ярилцлага авах гээд ирсэн. Тэгэхэд нь хоолой зангираад юун юм ярих манатай байлаа. Хүүгээ барилдсанаас хойш жил бүрийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үзэж байгаа юм.

Та хүүгээ үзүүр, түрүүнд шалгарна гэж бодож, зөгнөж байв уу? -Би хүүгээ “Харцага цолоо батлаасай” гэж бодож байсан даа. Хэрэв тэгвэл ард түмэн сайхан хүлээж авах байхдаа гэж бодож байлаа. Түүнээс улсын арслан болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Гэтэл хүү минь улсын арслан цолны болзол хангаж, наадамчин олноо баярлуулж чадсан. Одоо ч манайхаар наадамчин олны хөл хөдөлгөөн тасраагүй, инээд, баяр дүүрэн хүмүүстэй уулзаад сайхан л байна.

-БИ ХҮҮГЭЭ “ХАРЦАГА ЦОЛОО БАТЛААСАЙ” ГЭЖ ХҮСЭЖ БАЙСАН- -Хүү тань О.Хангай аваргын барилдааныг танд ярьсан байх. Өмнө нь тэд гурван удаа таарч барилдаж байсан гэдэг юм билээ?  -Хүү минь улсын аварга О.Хангайтай наадмаас өмнө гурван удаа барилдаж, давж байсан юм. Харин энэ жилийн наадамд О.Хангайтай үзүүр, түрүүнд тунаж үлдэхдээ өмнөх шигээ түүнийг “Давна, түрүүлнэ” гэж бодсон юм шиг байна лээ. Хүү минь О.Хангайг “Их баяртай болчихсон байна. Бэлтгэлээ сайн хийсэн нь мэдэгдэж байна лээ” гэсэн. Миний хүүгийн бэлтгэл ч сайн байсан. Хүүгийн минь багш улсын харцага Т.Өсөх-ирээдүй “Энэ жилийн наадмаар Б.Орхонбаярыг түрүүлэх хэмжээнд бэлдэнэ. Бэлтгэлийн 40 хувь нь надаас, 60 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөрөөс шалтгаална” гэж байсан. Тэр ёсоороо болсон гэж бодож байгаа. Тэдэнд дараа жилийн наадам, тэрний дараа жилийн наадам гээд он удаан жил үргэлжлэх, зодоглох дэвжээ бий. Хүрэх цол ч бий. 

Монголчууд Б.Орхонбаярыг барилдааныхаа дундуур чихэр идэж байгааг хараард, хайрлаад, өхөөрдөөд байсан. Сэргээх зорилгоор чихэр өгсөн юм уу?  -Хүү минь өдөржин хоол, унд идээгүй. Тэгээд оройдоо өлсөөд чихэр идсэн юм билээ. Тэр зураг хүүг минь бас их чимж байгаа. Хүмүүс “Хүүхдээрээ байна даа” гэж өхөөрдсөн байна лээ. Миний хүү чинь эвдрээгүй, хүүхдээрээ зантай шүү дээ. 

-Та сумандаа ажиллаж, амьдарч байна уу. Танайх хэдэн хүүхэдтэй вэ? -Манайх хоёр хүүтэй. Б.Орхонбаяр манай бага хүү. Ах нь ахлах дэслэгч цолтой Эрүүгийн цагдаагийн газарт ажилладаг. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад, дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан. Манай эхнэр малын эмч мэргэжилтэй, сумандаа мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-МАНАЙ ЭХНЭР УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖТОЙ УРАГ ТӨРЛИЙН ХОЛБООГҮЙ-

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.