• Latest
  • Trending
Долоо хоногийн дараа халагдах хал цэрэг aмиa aлджээ

Цэргийн аав Д.Аюурзана: Ангийн захирагч нь ХОХИРСОН НЬ ХОХИРДОГ гэж хэлсэн

2022-07-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Цэргийн аав Д.Аюурзана: Ангийн захирагч нь ХОХИРСОН НЬ ХОХИРДОГ гэж хэлсэн

by admin
2022-07-21
in ЯРИЛЦЛАГА
0
Долоо хоногийн дараа халагдах хал цэрэг aмиa aлджээ

Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирнэ ээ” гээд үнсүүлээд гарсан хүүгээ эмнэлэгт сахиад сууна чинээ ямар аав, ээж төсөөлөх билээ. Төр эрүүл саруул хүүг нь эр хүн болгоно хэмээгээд авч явсан ч хариуцлагагүй хандсан үйлдэл бүрээрээ “амьгүй” болсон биеийг нь ар гэрт нь “тушаасан” хэргүүд шил шилээ дараалан гарах болов. Хамгийн сүүлд л гэхэд, гуравхан сарын дараа халагдах байсан цэрэг барилгын хажуунаас нас барсан байдалтай олдсон хэргийн дуулиан намжаагүй байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19-хөн настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарлаа.

Хүүгийн биеийн байдал ноцтой хүнд байсан учир эмч нар ГССҮТ-д яаралтай хүргэж, мэс засал хийлгэхийг зөвлөж. Ингээд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэлх 1500 км замд нуруу нугасны хүнд гэмтэлтэй хүүгээ эцэг, эх нь автомашинаар тээвэрлэжээ. Хүү замдаа өвчиндөө шаналж, уйлна. Заримдаа үг хэлэх ч тэнхэлгүй болж, зөвхөн нүдээ л анивчина. Энэ тоолонд эцэг, эхийнх нь сэтгэл урагдсаар арай хийж Улаанбаатар хотод ирэв. Гэмтлийн эмнэлгийн алтан гартай эмч нар аль чадлаа гаргаж, хүүг аврахын төлөө, хоёр хөл дээр нь босгохын төлөө тэмцсэн. Тэрний ач ч гарсан. Гэвч нэгэн насаараа эр цэргийн албаа эх орныхоо торгон хил дээр хаасан гэж бахархах учиртай байсан хүү нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэл нүүрлээд буй.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Асуудлын учгийг энд тайлъя. Цэргийн албанд татагдаад байсан 19-хөн настай хүү нэгхэн сарын дараа яагаад, юуны учраас гэмтэл авав. Тэр өдөр яг юу болсон бэ. Энэ талаар бид хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцлаа.

–Хүү тань хэзээ цэрэгт татагдсан бэ. Аль ангид хуваарилагдсан байсан бэ? -Хүү маань энэ оны тавдугаар сарын 02-нд цэрэгт татагдсан. Говь-Алтай аймгийн алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Яргайтын заставт хуваарилагдсан.

-Алба хааж байхдаа гэмтэл авсан гэх мэдээлэл өчигдрөөс эхэлж гарсан. Тухайн өдөр юу болсон талаар та өөрт байгаа мэдээллээ бидэнд өгөхгүй юу? -Зургаадугаар сарын 23-нд хэрэг болсон юм. Манай хүү гурван цэргийн хамт үнээ саах ажилд хуваарилагдсан юм билээ. Хүү маань үнээгээ сааж дуусаагүй байхад нь хамт ажилллаж байсан хоёр цэргийг нэг нь болох н.Дагвадорж хэмээх цэрэг дуудаж, тамхи асуусан гэсэн. “Байхгүй” гэж хариулахад нь “Барилдъя” гээд хоргоогоод байсан гэсэн. Тэгэхээр нь “Ганц удаа шүү” гэж хэлээд барилдаж. Тухайн үед хүү маань баруун хөлийг нь авчихсан зогсож байтал өнөө цэрэг нь өмднийх нь ар талаас татаж байгаад өргөөд шидчихсэн гэсэн. “Нэг сэрэхэд ангийн хаалгаар өргөлцөөд гарч явсан” гэж хүү маань хэлсэн.

-Тэгэхээр шидүүлсэн даруйдаа ухаан алдсан гэсэн үг үү? -Тийм ээ. “Босооч” гэж хэлэхээр нь “Би босож чадахгүй байна” гэж хэлснээ л санаж байна гэсэн.

-Барилдсан цэрэгтэй танай хүү хувийн таарамжгүй харилцаатай байсан юм болов уу -Зургаадугаар сарын 12-нд болсон тангарагийн баярт нь эхнэр бид хоёр хоёулаа очсон. Цэргүүдийн дунд бөхийн барилдаан болсон. Барилдаанд хүү маань үзүүрлэж, н.Дагвадорж хэмээх тэр хүү түрүүлсэн юм.

Хэрэг гардаг өдөр н.Дагвадорж өөр ажил дээр байсан хэрнээ “Ариун цэврийн өрөө орно” гэж чөлөө аваад үнээ сааж байсан хүү дээр минь ирж барилдсан байна лээ. Алтай сумын уугуул, сумандаа алба хааж байсан гэсэн үг.

-Хүү тань цэргийн анги дээрээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн талаар та хоёрт хэзээ мэдэгдсэн бэ? -Манайх хөдөөний малчин айл. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд амьдардаг. Хэрэг гарсан өдөр буюу зургаадугаар сарын 23-нд аймгийн төв дээр амьдардаг хадам ах руу цэргийн ангиас нь “Алтангэрэлийн гар нь хугарчихлаа” гэсэн байсан. Тэрийг сонсоод эхнэр бид хоёр санд мэнд очсон.

-Та хоёр шууд аймгийн эмнэлэг рүү явсан уу?

-Уг нь Мааньтын Сайр гэх газарт уулзана гэж ярьсан юм. Биднийг очих гэсээр байтал хоцорчихсон. Тэгээд араас нь очсон.

-Та хоёрыг очих үед хүүгийн тань биеийн байдал ямархуу байсан бэ?

-Очих үед хүзүүний хамгаалалттай, тэргэнцэр дээр суучихсан байсан. Хүүг маань заставаас нь 50 гаруй километрт ямар ч хүзүүний хамгаалалтгүй тээвэрлэсэн байна лээ. Тэгээд өөдөөс нь эмнэлгийн тусламжийн машин тосож аваад эмнэлэгт хүргэсэн байсан.

-Аймгийн эмч нар онош тодруулахаар хот руу явахыг зөвлөсөн гэж байсан. Бас ийм хүнд гэмтэлтэй хүнийг газраар тээвэрлэсэнд олон нийт бухимдаж байна. Хотод ирээд шинжилгээ өгөхөд ямар онош гарсан бэ?

-Аймгийн эмч нар хот руу газраар тээвэрлэж болно гэдэг зөвшөөрөл өгсний дагуу хотрд ирсэн. ГССҮТ-д ирснээс гурван өдрийн дараа хагалгаанд орсон. Хүзүүний тав, зургаадугаар үе мултралтай, нугасны хатуу хальс урагдалттай, нугалмын арын зөөлөн эд урагш гулссан байсан. Зургаадугаар сарын 27-нд өгсөн MRI шинжилгээгээр “Тавдугаар нугалам урагш гулссан, нугасны хатуу хальс урагдалттай, зөөлөн эдэд шингэн хурсан, нугасны эдэд хаван нэвчдэс няцралтын голомттой” гэсэн хариу гарсан.

-Алба хааж байсан цэргийн ангиас нь та бүхэнтэй хотод иртэл холбогдсон уу. Одоо холбоотой байгаа юу? -Хэрэг гарсанаас хойш тухайн цэргийн ангийн эмч нь бидэнтэй холбоотой байсан. Хагалгаанд орсоны дараа буцсан.

-Хүүтэй тань барилдсан гэх цэрэг одоо цэргийн ангидаа байгаа юу. Ямар нэг хариуцлага яригдсан зүйл бий эсэх талаар цэргийн ангийн удирдлагуудаас тодруулсан уу? -Уг нь цэргийн ангийн хяналтад байгаа л гэж байсан. Гэтэл үгүй юм шиг байна лээ. Осол болсноос хойш энэ сарын 8-9-нд Алтай суманд зохиогдсон цолгүй 32 бөхийн барилдаанд барилдау байгаа бичлэг нь цацагдсан байсан. Эхнэр маань түүнийг нь харчихаад цэргийн ангийн захирагч н.Батжаргалтай холбогдоход “Хоёр хүүхдийн хооронд л болсон зүйл. Хохирсон нь л хохироно. н.Дагвадорж албаа хаагаад л явж байгаа. Өөр яах юм” гэж хэлсэн гэсэн. Маргааш нь холбогдоод “Уучихсан байхад нь холбогдсон байна. Элдэв зүйл ярьсандаа уучлалт гуйж байна” гэсэн байна лээ.

-н.Дагвадорж болон хэрэг гарах үед цуг байсан цэргүүд ямар мэдүүлэг өгсөн юм бол? -“Би Алтангэрэлийг давуулаад гуядсан” гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл хүнийг гуядаж мушгихад хэзээ ч толгойгоороо унахгүй. Хүү маань хэлэхдээ өмднийх нь ар талаас татаж аваад өргөөд шидчихсэн л гэсэн.

-ХҮҮГИЙН ХОЁР ГАР МЭДЭЭГҮЙ, ХҮЗҮҮГЭЭ ХАДУУЛЖ, ХӨЛ ДЭЭРЭЭ АРАЙ ХИЙН АЛХАЖ БАЙНА-

-Хүү тань одоо Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна шүү дээ? -Тийм ээ. ГССҮТ-д хагалгаанд ороод хэдэн өдөр эмчилгээ хийлгээд энэ сарын 4-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү шилжүүлсэн. Өчигдөр /2022.07.18/ эмч нар нь эмнэлгээс гаргана гэж ярьсан. Би ч хэлсэн. Очих үед нь тархины хаван чиглэлд нь эмчилгээ хийгдсэн гэсэн. Наадмын үеэр бараг л эмчилгээ хийгээгүй гэж. Одоо сэргээх эмчилгээ гэж зүү л тавьж байгаа. Ээж нь сахиураар цуг байна. Би орж уулзаж чадахгүй байгаа.

-Одоо биеийн байдал нь ямархуу байгаа вэ? -Хоёр гар нь мэдээгүй болсон. Эрхийн долоовор хурууны үзүүрээ хөдөлгөх үү, үгүй юүтэй байгаа. Толгой тархи нь өвдөөд байгаа гэсэн. Эмч нарын зүгээс хэдээ мэдээ орохыг нь хэлж мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Хүзүүгээ хадуулсан. Хүзүүний хамгаалалттай, муу л алхаж байгаа.

Мэдээллийн эх сурвалж: ubn.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.