Соёлын сайд Ч.Номин: Энэ зураг нилээн эргэлдээд байна. Монголчууд инээснийг асуу гэдэг тул юунд ингэж их инээсэн учрыг хуваалцъя аа.
Наадмын нээлтийн үеэр Наранбаатар найруулагч, хотын дарга бид гурав зургаа авахуулах гээд зогсож байтал зураг дарах гэж байсан эгч
-Алив тэр жоохон охин холд гэв. Би холдох гэж байтал хотын дарга учирлахаар -Эмээ энэ охин чинь соёлын сайд шүү дээ гэтэл эгч
-Чи чинь бөх хүн байж яагаад намайг эмээ гээд байгаа юм?! гээд аваргыг зэмлэх мөчид бид загнуулсан даргаа хараад тэсгэлгүй инээх агшин юм.
Эгч аминдаа наадмын найруулагч, сайхан аварга хоёроо патиардах зорилготой байхад нь би илүүдсэн хөгжилтэй мөч байсан юм билээ.













