Б.ОРХОНБАЯР: Бөхийн спортыг анх сонирхох болсон маань 2008 оны Бээжингийн олимптой холбоотой.

Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпод түрүүлж, Монгол Улс анх удаа олимпын аваргатай болж, бүх хүмүүс их баярласан. Тэгэхэд би жаахан хүүхэд байсан ч монголчууд анхны олимпын аваргатай болсон тэр онцгой гоё өдрийг одоо ч тод санадаг.

Тиймээс 2008 оноос хойш жүдо бөхөөр барилдах юмсан, Түвшээ аварга шиг бөх болох сон гэх хүсэл цээжин дотор минь эмнэг адуу шиг тонгочсоор байсан.

Би зорилгоо биелүүлэхийн тулд бусад хүүхдүүдийн адил хичээл, номондоо ч анхаарч өссөн. Мөрөөдөлдөө хүрэх замаа товчлох гэж тэр…

2019 он, Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагаас













