Жүжигчин П.Шүүдэрцэцэг сүүлийн 10 жил жингээ 100 грамм ч нэмэлгүй “барьж” байгаа тэвчээртэй эмэгтэй.

АНУ-д болдог Ази гаралтай миссийн тэмцээнд түрүүлж, тэргүүн байрын титэм зүүж титэмт мисс болсон тэрбээр тухайн тэмцээнд орохын тулд 5-6 кг хассан гэдэг.

Мөн миссийн тэмцээнээс гараад бууз хуушуур цуйван идсэн хэмээн ярилцлага өгсөн. Гоо, сайхан явахад золиос хэрэгтэй гэдэг. Мисс П.Шүүдэрцэцэг эх орондоо эргэн ирээд удаагүй байна. Америкаас авчирсан машинаа 145 сая төгрөгөөр зарна хэмээн зар тавьсан байдаг.

Мөн удаан үерхсэн найз залуу жүжигчин Э.Тодгэрэлээс яагаад салснаа зарлаад удаж буй. Тэд хоёр жилийн өмнө салахдаа хувийн амьдралаа ярихгүй хэмээн тохиролцсон гэдэг. Харин мисс П.Шүүдэрцэцэг “Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн” хэмээн хэлсэн нь их гомдсон илэрхийлэл биз ээ.

Сошиал сувгаар Шүүдэрцэцэг, Тэмпо нарыг эргэж нийлсэн гэх цуу яриа дэгдээд удаагүй байна. Уг ярианы эхлэл тэдний холбоотой дараах зурагаас болжээ. Тэдний цахим сүлжээндээ тавьсан зургууд…

.

Жүжигчин бүсгүй өмнөх хайраа санагалзан хагацаж салсан залуутайгаа эргэж уулзах болсон нь ийнхүү баригдав уу?

Сошиал хэрэглэгчдийг харахад тэднийг эргэж нийлэхийг үнэхээр хүсдэг бололтойдог. “Тэмпогийн өгсөн цэцэг яг мөн байна. Эргэж нийлсэн нь сайхан хэрэг” хэмээн ам уралдацгааж байв.

Наадмын налгар өдрүүдэд хүн бүр агаар салхинд гарч аялал зугаалга хийж явна. Үүний нэг жишгээр Жүжигчин Мисс П.Шүүдэрцэцэгийн “Тэрэлжид өмдөө буруу харуулж өмссөн” зураг нь фэнүүдийнх нь дунд шуугиан тариад амжив.

.

.

.

Харин Мисс бүсгүй үүнд “моод нь ийм шүү” хэмээн тайлбарласанаас өөр зүйл хэлсэнгүй.













