Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд өвдвөг шороодсон. Үүнийхээ дараа учраа бөх Завхан аймгийн начин Ё.Улсболдтой маргаан үүсгэсэн.
Тэгвэл дээрх үйлдэлтэй холбогдуулан ТВ5 телевизэд арслан Э.Оюунболд “Муухай үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал гуйж байна. Би аавтайгаа 14 жил наадамд хамт ирж байсан. Өчигдөр аавынхаа 49 хоногийн хураачихаад өнөөдөр барилдлаа. Монголын ард түмэн над руу маш их дайрч байна.
Би бүр өр төлөөсөө төлсөн. Цолоо өгч, хийгээгүй хэргээ ч хүлээсэн. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна. Эхлээд давсан. Ахиад барилд гэсэн “За” л гэсэн. Ингэж олон залуучууд хохирч байна. Нэгийн даваанд унасан хүн хоёрын даваанд барилдаж байна. МҮБХ миний эсрэг л холбоо болж байх шиг. Допингийн холбоогоо шалгахгүй юм. Би ард түмнийхээ өмнө гарч хэрүүл уруул хийдэггүй. Ха раал жатга гэж байдаг бол би тэрийг дийлэхгүй нь.
Зөвхөн би энд буруу зөрүү зүйл хийгээд байгаа юм биш. Бөхдөө хайртай ард түмэн минь асуудлыг ялгаж, салгаж ойлгооч ээ. Зөвхөн би буруу зүйл хийгээгүй. Сэргээшийн хэрэгт гүтгэгдэж, дөрвөн жил барилдуулаагүй. Монгол бөх наашаа яваад байна вэ.
Арбитрын шүүх гэж байгаагүй бол 10 жил барилдах эрхээ хураалгах байлаа. Өнгөрсөн дөрвөн жил би барилдсангүй. Э.Оюунболдоос одоо юу хүсээд байгаа юм бэ? Би монголд ганцаараа барилдаагүй. Давсан давааг минь өгөхгүй юм. Хэцүү юм. Гэхдээ цаашид би бэлтгэлээ сайн хийгээд барилдана. Өнөөдөр үнэхээр биеэ барьж дийлсэнгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.













