Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүлийн хэрүүл эхэндээ анхаарал татаж олныг талцуулаад байсан бол одоо хүмүүс залхаад бараг тоохоо больжээ.
Хосуудын гэр бүлийн асуудал яван явсаар Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, шүүхээр хүртэл явж байсан.
Энэ тухай түүний гэргий Х.Ананда нь цахим хуудаснаа лайв хийж ширүүхэн маргаанаа олон нийтэд ил болгож нэлээд шуугиан тарьж байсан ч хүүхдүүдээ бодож эргэн нийлсэн билээ.
Тэгвэл энэ асуудал дахин гарч өнгөрсөн сард дуучин Т.Дэлгэрмөрөн БЗД-ийн Эрүүлжүүлэх байранд хоносон тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан.
Дуучин залуу цахим хуудаснаа тайлбар хийж охин Зөөсийг яаж дар амталж байсныг олон нийтэд шууд ил болгоно хэмээн ийн бичив.
Тэрээр “Дахиж миний үр хүүхдүүдийг хууль эцгийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг албан байгууллага хэн нэгэн олон нийтийн өмнө зураг хөрөг, дүрс бичлэг ашиглан сурталчилгаа хийвэл би хүүхэд хүчирхийлэл тэр тусмаа Зөөсийг яаж дар амталж байсныг олон нийтэд шууд ил болгоно.
Чиний охин бол хүүхэд биш хүүхэн гэж хэлүүлээд Зөөсийгөө доро мжлуулах аав хэзээ ч биш ээ би, бүү андуур заа муу аалзаа!!!
Олон юм хуцаж байж эргэж сэхэхгүй буг болов, өглөөнөөс орой хүртэл өмхий тамхиа хөхдөг муу амьд үнсний сав дуугүй байгаад байсан чинь юу вэ хэн бэ муу хар халтар сархинаг чинь.
Ээждээ гэж Сутай хайрханд, эцэгтээ гэж Хөвсгөл далайд ах дүүстэй нь, эгэл заяагаа гэж Далай багшид, эцэст нь өнөөдрийн хэн болоход чинь хажууд чинь байсны төлөө би гэмгүй хүчи рхийлэгч болох уу?
Үхсэн эхнэр өнчирсөн үрээрээ доромжлуулж байгаа үлдэж хоцорсон бид зүгээр сууна гэж бодоо юу муу өөдгүй новш үрсийнхээ аавыг ялтан болгох гэж чичирдэг бузар аа?
Хөөе би хэрэв я л тан болчихвол танай Өвөрхангайн Уянга сумын Жаргалантынхан намайг эргэж ирнэ, би тийм эр хүн заа.
Үрсээ бодож итгэж амьдарсан олон юм хуцаж байж удам судраа нүүр хийх газаргүй болгов муу хулгайч минь. Зүгээр л зууны 10%-ыг дурсаад орхилоо шүү би хүүхдүүдээ бодоод зда.
Ямар ял ирнэ жаргаж эдэлнэ. Гэхдээ шүүхийн өмнө тэр өдөр юу болсоныг олны өмнө нээлттэй дэлгэнэ. Муу хар пацаан чи намайг хэзээ ч миний өмнө үхсэн эхнэр өнчин үр булштай нь доро мжлох эрхгүй нүдний булай.
Засдаг хүн нь тусал, заяа тавиланг нь тэтгэ. Хүсээд байвал миний үрийг яаж доро мжилж гутаасныг олны өмнө хэлэхэд бэлэн.
Удам судраа бодоорой тэр муу тэнэг сэтгэцийн өвчтэй гэр бүлийн хайр энэрэл үзээгүй өстөндөө туслаарай.
Юу хийгээд явж байгааг нь харж байгаа бол би албан ёсоор хэлье ээ. Би хайртай бүсгүйгээ гангалж явснаас хүч ирхийлж хэзээ ч бүр хэзээ ч яваагүй шүү” хэмээжээ.













