Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч Ч. Лодойсамбуу өнгөрсөн хавраас эхлэн спортоор түлхүү хичээллэн бэлтгэл сургуулилт хийж заалнаас салахаа больсон.
Тэгвэл тэрбээр энэ жилийн наадмаар зодоглоно хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байсан нь саяхан. Харин түүний энэ ярианд итгэх хүн ховор байсан билээ.
Тэрбээр сэтгүүл зүйн салбараасаа түр хөндийрөн бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлэн наадамд барилдахаар бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж, бэлтгэл бэлэн болсон гэдгээ мэдэгдэв.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын Хуввсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны даваанд гарах хамгийн том зорилго нь ядаж ТАВАН МИНУТ тэсч үлдэх л гэнэ.

Тэрбээр ярихдаа,үндэсний бөхийн бэлтгэл гэдэг чинь бол ёстой aймaaр юм байна. Миний хувьд барилдаанд нэг л юм бэлдэж байгаа. Тэр нь яаж таван минут л тэсч барилдах вэ л гэдэг зорилго байна хэмээжээ.














