Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудсан этгээдийн хувийн мэдээллийг Цагдаагийн газраас ил болгожээ.
Гэмт этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч аж. Тэрбээр зурагчин байж болзошгүй аж. Цагдаа нар хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна. Харин Ерөнхий сайд Шинзо Абэгийн зүрх зогссон байдалтай байгаа гэхээс өөр мэдээлэл алга.

НЭМЭЛТ: 12:00
Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсан Ерөнхий сайд асан Шинзо Абэ н.ас бар.сан байх магадлал өн.дөр байна. Хамгийн сүүлд NHK агентлагийн шуурхай дээр Ерөнхий сайд асны зүрх зогссон, амьдын шинж тэмдэг үгүй болсон талаар мэдээлэв.
Шинзо Абэ нь энэ жил 67 настай, Японы түүхэнд хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан улстөрч юм.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод илтгэл тавьж байх үедээ бу.удуул.жээ.
Энэ талаар анх мэдээлсэн Японы NHK телевиз мэдээлэлдээ “Буун дуу хоёр удаа гарч, Ерөнхий сайд асан унасан” гэж бичсэн байжээ. Харин “Ройтерс” зэрэг нөлөө бүхий агентлагууд буу.дуул.сан, ц.у.с алдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэх утгатайгаар мэдээлж байна.
Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ бyyдyyлж нac бapcaн байж болзошгүй…

ЗҮРХ, УУШИГНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГССОН БАЙДАЛТАЙ БАЙНА ГЭЖЭЭ
Токио хотын дарга асан Йоичи Масузэ нөхцөл байдлын талаар твиттертээ бичжээ. Тэрбээр Абэг зүрх, уушигны үйл ажиллагаа нь зогссон байдалтай байна гэжээ.

Японд нас барсан нь албан ёсоор батлагдахаас өмнө энэ нэр томъёог ихэвчлэн ашигладаг гэж “BBC” хуудас мэдээллээ. Хоёр удаа б.уун д.уу гарсан ч эхнийх нь Абэг оноогүй, хоёр дахь сум нуруун тус газарт нь оносон гэж үзэж байна. Халдлага үйлдэгчийг баривчлахад огт зугтах гэж завдаагүй аж. Гэмт этгээд 41 настай. Японд 2014 онд энэ төрлийн гэмт хэрэг зургаан удаа гарч байсан бөгөөд АНУ-тай харьцуулашгүй бага тоо юм. АНУ-д 2014 онд 33599 удаа буу.тай хал.длага гарчээ.

АБЭГ АР ТАЛААС НЬ ХИЙН БyyAAP БyyДCAН ГЭЖ ЦАГДААГИЙН ЭХ СУРВАЛЖ МЭДЭГДЖЭЭ

Нара хотод аялж явсан Ирландын иргэн Роберт Пауэр нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Хүмүүс сандралдаж, дөрвөн нисдэг тэрэг ирсэн” гэжээ. Японы парламентын дээд танхимын сонгууль долдугаар сарын 10-нд болно. Уг сонгуулийн кампанит ажлаар Абэ Нара хотод үг хэлж байсан юм. Абэг ар талаас нь хийн буу.гаар бууд.сан гэж цагдаагийн эх сурвалж мэдэгджээ. Төрийн албыг орхисон ч Абэ Японы хамгийн нэр хүндтэй улстөрч хэвээрээ байна.
ОРОН НУТГИЙН ЗАРИМ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТҮҮНИЙГ ЗҮРХНИЙ ДУТАГДАЛД ОРСОН ГЭВ

Шинзо Абэ сурталчилгааны ажлаар явж байсан бөгөөд Нарагаас Токио руу явах ёстой байжээ. Гэвч хэргийн улмаас Токио дахь ажил цуцлагдлаа. Абэ галт тэрэгний буудлын гадаа сурталчилгааны кампанит ажлынхаа хүрээнд үг хэлж байсан бөгөөд б.уун д.уу сонсогдсоны дараа цагаан утаа гарчээ.
Шинзо Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон. Орон нутгийн зарим хэвлэл мэдээлэл түүнийг зүрх.ний дутаг.далд орсон гэж мэдээлжээ. Мөн цээжиндээ эсвэл хүз.үүндээ б.уу.дуул.сан гэх мэтээр мэдээлж байна.













