Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн зээ, дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангайг хэзээ улсын наадамд барилдах бол хэмээн хүлээж, өвөө, аавынхаа цолд хүрээсэй гэж дээлийнх нь захыг мушгидаг хүн олон.

Төв аймаг байгуулагдсаны 99 жил, Зуунмод сумын 80 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд С.Хангай барилдахаар бүртгүүлжээ. Эл барилдахаар А.Сүхбат аварга мөн зодоглоно. Ингэснээр энэ жил Төв аймгийн наадмын А.Сүхбат аварга хүүгийн хамт чимэх нь.













