• Latest
  • Trending
Н.Сувд:  Ханийгаа олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэ цэнэтэй болдог байх аа

Н.Сувд: Ханийгаа олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэ цэнэтэй болдог байх аа

2022-06-30
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Сувд: Ханийгаа олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэ цэнэтэй болдог байх аа

by admin
2022-06-30
in ЯРИЛЦЛАГА
0
Н.Сувд:  Ханийгаа олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэ цэнэтэй болдог байх аа

Монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн ирсэн нэгэн өндөр авъяастан бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол алдарт “Мандухай сэцэн хатан”-ы дүрээрээ олноо алдаршсан төрийн шагналт, АЖ Намсрайн Сувд юм.

Төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцжээ.

-Та тайз дэлгэцтэй амьдралаа холбоод 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд та ихэнхдээ л хатны дүрд тоглосон байдаг. Өөрийгөө хатан заяатай гэж боддог уу?

– Хатан заяатай гэж гайхуулаад байх нь ч хаашаа юм. Кино үйлдвэрт ажилд орсон цагаас хойш энэ жил яг 43 дэх жилтэйгээ зо лгож байна. Хэр олон уран бүтээл хийснээ би нэг их сайн тоог нь гаргаж чаддаггүй юм аа. Том хүчтэй, гүн гүнзгий, утга санаа агуулдаг дүрүүд тэр болгон жүжигчин хүнд тохиогоод байдаггүй. Тиймээс би өөрийгөө их азтай л гэж боддог. Хүмүүс намайг Өэлүн эх гэдэг, Мандухай цэцэн хатан л гэдэг. Би аль алинаар нь дуудуулах дуртай. Мандухайд тоглоод одоо хорин жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд бидний хийсэн бүтээл хуучраагүй, дандаа шинээрээ юм шиг дурсагдаж, хадгалагдаж, яригдаж байгаад би баяртай байна.

Ямар ч гэсэн муу уран бүтээл болоогүй юм байна аа гэж бодож байгаа. Бүтээгдээд л мартагдчихдаг дүрүүд зөндөө л байна ш дээ. Олон янзын Өэлүн ээжид тоглох боломжтой болсондоо би баяртай байдаг. Өэлүн ээжид, Бөртэ хатанд зориулсан гол дүр болгосон уран бүтээл одоохондоо алга байна л даа. Тийм учраас би Өэлүн ээжийн дүрүүдийг дандаа туслах дүрээр бүтээж байсан. Манай мэргэжлийн хэллэгт байдаг юм л даа. Хаанд тоглож болдоггүй ээ. Хаанд тоглож байгаа хүнийг эргэн тойрны дүрүүд нь тоглоно гэхээс биш хаанд тоглож болдоггүй гэдэг. Тэгэхээр Чингисийн дүрийг бүтээхэд Өэлүн ээжийн дүрийн тоглолт маш чухал. Тэгэхээр зэрэг би хувь заяандаа баярлаж л явна даа. Мандухайг гүйцсэн сайхан кино одоохондоо гараагүй л байна.

-Та байнга сайхнаараа байдаг. Энэ нууцаасаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцана биз дээ. Та гоо сайхны мэс засал хийлгэсэн юм уу?

-Миний сайхнаараа залуухан харагдана гэж ч юу байхав дээ. Хүн ер нь байгаа байгаа тэр цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч амьдарвал их зүгээр юм шиг санагддаг юм . Тэгэхгүй бол насаа мэдэхгүй залуу болох гээд л хичээгээд байх нь өөрийгөө зовоогоод, өрөөлд ч бас нэг их таатай сэтгэгдэл үлдээдэггүй юм шиг санагддаг юм аа. Тийм учраас хүн нас насандаа л сайхан нь байх хэрэгтэй болов уу гэж бодогддог. Үнэхээр залуу харагдаж байвал би баярлаж л байна. Ер нь хөгширсэн ч гэсэн хүн заавал муухай харагдах албагүй. Сайхан эмээ, сайхан чавганц байдаг ш дээ.

Намайг жаахан байхад дугуй малгай өмсчихсөн аягүй хөөрхөн эмээ нар явдаг байсан. Хичнээн хөөрхөн өхөөрдмөөр, хичнээн сайхан эмээ олон тааралддаг. Тиймээс хүн амьдралаас аль байгаа сайн сайхныг олж харж байх хэрэгтэй. Тэрнээс биш б.ухимдаад л, аль л болохгүй м.уу м.уухай юмыг хараад, өөртөө хурaагаад байх юм бол тэр хүний өнгө зүсийг нь ч дардаг. Сэтгэлийг нь гундааж хар энергийг цуглуулдаг. Тэгвэл хүн дотроосоо гэрэлтэх зүйлгүй болчихно. Гэхдээ мэдээж м.уу м.уухай зүйлийг нүд аниад өнгөрөө гэсэн үг биш л дээ. Зүгээр зарим нэг юмыг тэвчээд өнгөрөхөд болно. Тэгээд ч орчин үед нэг их уурлаад уцаарлаад байх шаардлагагүй болчихсон юм шиг санагддаг юм аа, надад. Нэг нэгийгээ ойлгож мэдэрч чадах юм бол амьдралын сайн сайхныг олж харж чадна.

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Хэдэн жилийн өмнө таны хань бурхны оронд одоход Өэлүн эх өнчирлөө гэж Монголын ард түмэн xapyyсаж байсан.Та ханиа нэлээд олон жил acapcaн байх аа?

-Хагацал гэдэг хамгийн аймшurmaй зүйл. Тэгэхдээ xaraцaл хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг их хүнд. Олон жил ө вдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа. Би ханиа бүтэн зургаан жил яг хажууд нь байж асарч халамжилж байсан. Би амьдралдаа xapaмcдаггүй ээ. Миний хань сайн хүн байсан. Би тэр хүнийг амьсгаа хураахад нь ч хажууд нь байсан. Хагацал гэдэг үнэхээр аймаар. Би түүнээс хойш гөлөг ч тэжээгээгүй.

Тэжээхээс айдаг. Ямар нэгэн амьд амьтнаас хагацна гэдэг аймшигтай. Манай нэг дүүгийнх жаахан хөөрхөн гөлөг тэжээдэг байсан чинь тэр нь тэнгэрт хальчихсан. Тэрийг харахад надад маш хэцүү байсан. Хэдийгээр нохой ч гэсэн амьд амьтнаас хагацна гэдэг хэцүү. Миний хань намайг нэг их зовоогоогүй ээ. Би зовсон гэж боддоггүй. Ер нь тэгээд үхэл гэдэг гарцаагүй байдаг зүйл. Үхлээс айх бол утгагүй. Гэхдээ айхгүй байна гээд үхэл рүү хүн хэзээ ч тэмүүлдэггүй. vxэл xaraцлыг давж гарахаас л өөр арга байдаггүй.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Таныг хоёр хүүгийнхээ аавтай эргээд суусан, хамтдаа амьдарч байгаа гэж сонссон юм байна.

-Би тэр хүний хоёр сайхан хүүг нь төрүүлчихсэн хүн. Тийм ч учраас би тэр хүнд туслах ёстой хүний нэг л дээ. Насны эцэст ганцаараа байхад нь туслахгүй ч гээд яах юм. Ядаж л бие нь муудахад эмч дуудаад өгөх хэрэгтэй биз дээ. Ер нь ч тэгээд бид хоёр яагаад хамтдаа амьдарч болохгүй гэж. Үр хүүхдүүдтэй хүмүүс хамт байхад юу нь сонин байхав. Би Төрөөдөө их тусалдаг байсаан. Одоо харин хүү нь гадаадаас ирчихээд жаахан гайгүй байна.

-Насны намраар эргээд л учрах тавилантай байхад юундаа залуу сайхан насандаа салав даа гэж харамсдаг уу?

-Яахав дээ. Би тэр үед Төрөөг өөр хүнтэй боллоо гэхэд нь асууж байсан юм аа. Би ер нь аливаа юмыг их удаан бодож байж шийдвэр гаргадаг хүн дээ. Тэр ч утгаараа би юу юуны туханд хүрэлгүй хаяж гараад гүйгээгүй. “За Төрөө минь би явлаа шүү. Чи сайн бодсон биз. Дараа нь хүрээд ир, эргээд нийлье, энэ тэр гэж ха р амсахгүй биз. Явлаа шүү, Төрөө би…” гэж асууж асууж явсан. Тэгэхэд Төрөө надад “Ха р амсахгүй ээ” гэж хэлж байсан боловчиг дөрвөн сарын дараа л “Эргээд хүрээд ирээч ээ” гэж гуйсан л даа. Тэгэхэд нь би “чиний сонгосон зам шүү дээ” гэж хэлээд очоогүй. Ер нь манайхан нэг л шийдсэн бол тэр шийдвэрээ өөрчилдөггүй хүмүүс л дээ. Яахав дээ хөөрхий тухайн үед гэртээ суудаг залуухан эхнэртэй болоод сайхан амьдарна л гэж бодсон байх л даа.

-Тэгээд цагийн аясаар хоёр хүүгийнхээ аав анхны хань Төрөөгөө уучлаа юу. Цаг хугацаа бол бүхнийг анагаагч гэдэг дээ?

-Хойч ирээдүйгээ бодож одоо байгаагаа гэгээтэй талаас нь харах юмсан гэж боддог. Амьдралд г.о.мдмоор уй лмаар, сэтгэл ө в дмөөр муу муухай, янз бүрийн юмнууд тохиолддог. Тэр бүхнийг аль болох сайхан талаас нь харж ө р шөөж явах нь зүйтэй л гэж би боддог юм шүү дээ. Хүнд го мдоно гэдэг сайхан зүйл биш ээ.

-Та хоёр хүүгийнхээ аавд их л хайртай байж дээ?

-Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг. Би ч мөн адил хоёр хүүгийнхээ аавтай арван жилийн сургуульд сурч байх даа л үерхэж тоглож наадаж яваад л ханилсан тийм л хүмүүс. Тэгээд ч ер нь манайхан нэг л хүнийг сонговол тэр чигээрээ байдаг хүмүүс юм шиг надад санагддаг.

No photo description available.

-Зууны манлай сайхан бүсгүй гэж таны ээж Цогзолмаа гуайг өргөмжилдөг. Та Цооцоодоо загнуулж байна уу?

-Жүжгийн давталт янз бүрийн юман дээр Цооцоо маань ирж харчихаад л энэ чинь, тэр чинь болохгүй байна шүү гэж хэлдэг л юм. Амьдрал дээр ч гэсэн чи тэгсэнгүй, ингэсэнгүй гээд л зэмлэнэ. Ер нь би хэнэггүй гэж их загнуулна даа. Манай буурай маань болохоор “Төрийн нуруу төвшин бол төө зэргийн хазгай ч яахав” гэж их хэлдэг байсан. Тэгээд ч тэрүү би аливаа зүйлийн дүн нурууг л их харах дуртай. Бүр хазайгаад унах гэж байвал л тэрийг түшнэ үү гэхээс биш, тогтвор сайтай л байвал би хэр баргийн юманд оролцоод л, муу муухайг нь түүгээд л онгичоод, бурууг хайгаад байх дургүй ээ. Ер нь манайхан тийм дээ. Ерөөсөө хүн болгон өөрсдийгөө аль сайн талаасаа мэдэрч байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө дутагдлыг тэр болгон ойлгож мэддэггүй, чаддаггүй. Тийм учраас хүн өөртөө хэлж байгаа ш.ү.үмжлэлийг, чамд хүн уурлаад хэлж байгаа үгийг сайн тунгааж тэр дотроос, чиний с.ө.рөг юмыг тэр хүн хэлж байгааг мэдэж засаж дарах хэрэгтэй.

-Драмын театр залуу уран бүтээлчид авахгүй байна. Тиймээс ямар ч жүжиг тавьсан, дандаа нэг хэвийн болоод байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Сүүлийн үед олон сайхан залуу жүжигчид орж ирлээ?

-Ер нь үеийн үед хөгжлийн гол тулгуур бол залуучууд л байдаг шүү дээ. Эдний хөдөлмөр, эдний хүч энерги дээр ажил явдаг. 2001 онд намайг театрын дэд захирлаар ажиллаж эхлэхэд л манайд Наранбаатар, Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Ганцэцэг гээд сайхан сайхан залуус театрт орох гээд л орон тоогүй, цалингүй байж байсан. Би залуустаа итгэл өгч хойч үеэ тасралтгүй бэлдэж байх ёстой гэж боддог юм . Би аль болох л залуусыгаа дэмжиж ажиллах дуртай. Энэ бол ааваас минь надад өвлөгдсөн зан л даа.

– Монголын түүхэнд нэг гэрээс гурван “Төрийн соёрхолт” төрсөн түүхийг яах аргагүй та аав ээж хоёртойгоо бичилцсэн…

-Түүгээрээ би маш их бахархдаг. Миний аав төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн. Миний ээж төрийн соёрхолт, ардын жүжигчин, би өөрөө төрийн соёрхолт, ардын жүжигчин. Миний ижий, аавын сэтгэл нь цагаан учраас бидний заяа сайн байгаа байх аа.

-Та бол яах аргагүй удам дагасан жүжигчин. Харин таны хөвгүүд энэ мэргэжлийг сонгоогүй. Ач нараас нь Мандухай цэцэн хатны орыг залгах жүжигчин төрөх нь үү?

-Миний хоёр хүү хоёулаа хуулийн мэргэжилтэй. Гэхдээ том маань дуулдаг. Урлагийн салбарт мэргэжил эзэмшинэ гэдэг бол хү нд юм аа. Бусад салбараа бодоход. Сурахад ч тэр. Хүн заавал авъяастай байж л амжилтанд хүрдэг. Тэгээд төгсөөд ажилд нэг орчихсон хүн буцаад гарахад их хэ цүү байдаг. Ер нь бид хэн нэгнийхээ хувийн ашиг сонирхол, үзэл бодол, эрх ашиг руу нь ордоггүй. Ажил амьдралаа сонгохдоо бүгдээрээ л өөр өөрсдийнхөөрөө сонгодог. Харин ч бүр манай хамгийн бага дүүг кино найруулагчийн мэргэжил сонгочихсон байхад нь “боль“ гээд хо р ьсон. Тэгсэн чинь манай дүү хөөрхий “Та нар тус болохгүй юм аа гэхэд саад битгий болооч ээ” гэж уй лж байсан санагдаад байдаг юм.

Намайг ч гэсэн ээж маань физик математикаар сур гэхэд нь би хойно КУДС дээр очоод л кино судлаачийн ангид орчихоод, сүүлд нь өөрөө декантайгаа уулзаж байгаад л ангиа солиулж жүжигчин болж байсан. Намайг жүжигчин болоход ээж аавын нөлөө ерөөсөө байгаагүй. Тийм л гэр бүл байгаа юм. Зарим хүнд бол их сонин санагдах байх л даа. Монголчуудын нэг тийм гэр бүлсэг чанар л манайд байдаггүй юм. Би ч гэсэн хүүхдүүдээ сургуульд орох гэж байна шалгалт өгөх гэж байна гэж байхад нь нэг ч удаа явж үзээгүй. Амьдралд нь ч тэр оролцдоггүй. Аав маань харин бидний хүсэлт тавьсан зүйлийг их дэмждэг байсан. “Миний хүү чадна чадна, тэг тэг” гэдэг байсан. Аав маань биднийг хамаатан садан хэн ч байсан өөрөө мэд л гэнэ. Ээж маань болохоор дандаа унтрааж байдаг, дарж байдаг байсан. Тэглээ гээд бид муудаагүй ээ.

Эх сурвалж: Tovchoo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.