“Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Бөхийн өргөөнд болж өнгөрсөн.
Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй 256 хүчтэн барилдсан байна.
Өнөө жилийн наадмын өнгийг шинжсэн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий нар түрүү булаалдав. Тэд өмнө нь зургаан удаа учраа таарахад Б.Бат-Өлзий дөрөв давсан.

Энэ удаа Б.Бат-Өлзий давж түрүүлэн, Э.Оюунболд үзүүрлэлээ. Э.Оюунболд арслангийн хувьд 2019 оны наадмаас хойш заал танхимын барилдаанд зодоглоогүй байсан. Улмаар өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд хамгийн сүүлд барилдсан юм.
Их шөвөгт улсын заан Д.Анар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Мэдээллийн эх сурвалж zogii.mn сайтын бэлтгэсэн Улсын арслан Э.Оюунболдтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна.













