• Latest
  • Trending
Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь…

Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь…

2022-06-24
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь…

by admin
2022-06-24
in ЯРИЛЦЛАГА
0
Дуучин Наран: Би өдий болтол гэрлээгүй нь…

Хөвсгөлийн С.Наранг монголчууд төдийгүй дэлхий танина. Хүчирхэг дуу хоолойтой дуучин бүсгүй маань багадаа ямар хүүхэд байсан нь уншигчдад сонирхолтой байх болов уу. Хэр дэггүй охин байв?

-Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд аравдугаар анги хүртлээ суралцаж төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд Кино драмын ангид 1991 онд элсэн суралцаж байлаа. Хүүхэд байхдаа ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Олон нийтийн ажилд идэвхтэй, дуулж хуурддаг, анги хамт олноо, найз нөхдөө олон нийтийн ажилд их уриалдаг хүүхэд байсан.Хүүхэд нас мэдээж гэгээлэг, цагаахан. Би социалист нийгэмд өсч төрж, хүмүүжсэн гэдгээрээ бахархдаг. Хүний зан чанар эвдрээгүй, аюулгүй, муухай юм тэр болгон хүнээс гараад байдаггүй тийм цаг үед өсч хүмүүжсэндээ баярладаг. Тэр үед хүүхэд байсан хүмүүсийн хүмүүжил их өөр байдаг шүү.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Дуучин болох таны багын мөрөөдөл үү. Яагаад жүжигчин мэргэжил эзэмшсэн юм бэ?

-“Шар” Пагма гээд дуулдаг охин байсан юм. Нэг өдөр би Орос хэлдээ бэлтгэх гээд багшийнх руугаа явж байтал Драмын театрын үүднээс “шар” Пагма намайг далладаг юм байна.Очсон чинь энд Кино драмын ангийн шалгалт авч байна, хоёулаа хамт өгөх үү гэлээ.

Тэгээд л сонирхоод шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Хүний хувь тавилан өөрийн эрхгүй л хөтөлдөг юм билээ.Эхний өдөр нь шүү, бүр. Хүний хувь тавилан өөрийн эрхгүй л хөтөлдөг юм билээ. Би дуучин болно гэж боддоггүй байсан.Гэхдээ багаасаа л дуулж байлаа. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь л надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Зөв замаар явж байгаа гэж боддог юм.

-Аав, ээжийнхээ тухай яриач?

Манай аав Хөвсгөлийн модны үйлдвэрийн дарга хийж байсан. Ой хамгаалах, модны үйлдвэрийн ажилчдыг удирдах ажлыг олон жил хийсэн дээ. Шинэ бүтээл, оновчтой санал олон гаргаж байсан. Хөдөлмөрийн баатрууд олон төрж байлаа. Аавыгаа дагаж хөдөө нутгаар тосгоны модны цехээр хамт явдаг байлаа. Их сайхан дурсамж үлдэж. Ажилчид, үйлдвэр надад их аугаа санагддаг, түүнийг удирдаж байгаа ааваараа их бахархдаг байлаа. Манай ээж тогооч байсан.Сайхан сэтгэлтэй үр хүүхдийнхээ талаар мятрашгүй тэмцэгч, дайчин, ухаантай эмэгтэй байсан юм.

Хэр барагтай бол биднийг загнаад байхгүй ч нэг загнахдаа ширүүн бууна шүү. /инээв/ Биднийг маш цэвэрч байлгаж сургасан. Хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэдтэй айлын гуравдахь хүүхэд.Доороо нэг дүүтэй. Хөвсгөлд одоо аавын маань ах дүү, миний төрсөн ах амьдарч байна. Би нутаг усныхандаа хайртай. Тэнд амьдарч буй бүх хүнийг хайрладаг. Хөвсгөл гэдэг нэрээр овоглож яваа хэн бүхэн сайн нэртэй, сайхан амьдраасай гэж хүсдэг. Хөвсгөлийн мангар гэж хэлүүлэх дургүй. Хөвсгөлийнхөн ухаантай юм гэж хэлүүлэх дуртай. Бид заавал нэг зүйлээрээ илүү байх ёстой шүү. Нэг зүйлийн төлөө тууштай явж, нутгийн энергиэ сайнаар ашиглах хэрэгтэй.

Хөвсгөл нутгийн ард түмэн олон зүйлээрээ бахархах дуртай. Таны хувьд нутгийнхаа юугаар нь илүү бахархаж ярих юм?Монголд байгаа хамгийн сайхан нуур Хөвсгөлд байна. Уул усанд ойрхон өссөн учраас би модтой уул харахгүйгээр байж чаддаггүй. Энд тэнд очихдоо мод, устай газраар явж байж л байгальд гарсан мэдрэмж төрдөг.Уул усанд ойрхон өссөн учраас би модтой уул харахгүйгээр байж чаддаггүй. Өндөр ууланд гарч сэтгэлээ тайтгаруулдаг байсан маань их үгүйлэгддэг юм. Тийм ч учраас ууланд гарч хашгирах их дуртай. Уулнаас энерги авч, ертөнцийг мэдрэх сайхан шүү.

-Хөвсгөлөөс төрсөн дуучид хүчтэй хоолойтой, уран бүтээл нь ч хүчирхэг онгодтой байдаг гэх юм билээ?

Үнэн шүү. Аугаа их орон зайтай нутаг шүү дээ. Гайхамшигтай. Дархадын цэнхэр хотгорыг чи мэдэх л байлгүй. Үгээр хэлэмгүй гайхалтай онгон байгальтай. Тийм байгальд өссөн хүмүүс чинь урлаг, уран зохиолд онгодтой орохоос яах билээ. Байгалиа түшиж амьдрана гэдэг сайхан мэдрэмж.

-Таныг Ө.Уянга гавьяаттай хамтран дуулсан “Нутгаа дуулахуй” уран бүтээлийнхээ аялгууг өөрөө бичсэн гэдэг юм билээ. Ямар сэрэл мэдрэмж, сэдлээр бүтсэн дуу вэ? Хөгжмийн найруулгад н.Гантөр их тусалж, хийж өгсөн. Ш.Гүрбазар ахад захиалга өгч үгийг нь бичүүлж байсан. Ө.Уянгатай дуулна гэж бодсон байсан учраас хамт дуулсан. Үнэхээр сайхан уран бүтээл болсон. Омогшмоор. Далайн эрэгт хясаан дээр гарч дуулж байлаа.

-Уран бүтээлийн олз омог хэр арвин байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу? Бид чинь өдөр болгон л элдвийн үйл ажиллагаанд уригдана шүү дээ. Ертөнцийн баяр ёслол дуусахгүй юм. Төрсөн өдөр, хурим, тоглолт, хүлээн авалт гээд л үргэлжилнэ. Нэг мэдэхэд л олон жил дуулчихаж. Маш олон цомог гаргасан. Залуудаа их ажилласан учраас үр шимийг нь хүртээд л амьдарч байна. Намраас шинэ цомгийнхоо ажилд орно.

-Олон улс руу чиглэсэн ажил төлөвлөж байна уу. Сүүлийн үед шоунд шүүгч хийгээд яваа харагдах юм?

Таван хэлээр цомгоо гаргачихлаа. Гадны хөгжмийн зохиолч болон продессоруудтай хамтарч ажиллах бодол бий. Одоо ямар сонирхолтой уран бүтээл хийх вэ гэдэгт илүү анхаардаг болсон. Тэмцээн уралдаан шүүнэ гэдэг маш хэцүү. Үзэгчид маш их мэдлэгтэй болчихсон. Бас хүмүүжсэн.Дуу дуулах гэдэг чинь ийм зүйл байдаг, ялгаа нь энэ гэдгийг мэдэрдэг учраас дуучдын чанар ч сайжирдаг. Үзэгчийн мэдрэмж өөрөө урлагийн үнэ цэнийг тодорхойлж явдаг. Тиймээс тэмцээнд уралдаанд шүүгч хийгээд сууж байхдаа үзэгчдээ ч хүмүүжүүлж, мөн урлагаа ч үнэ цэнэтэй болгоход хувь нэмрээ оруулж байна гэж бодож байгаа.

-Өнөөгийн залуус хэтэрхий бэлэнчилдэг гээд л шvvмжлэх нь их бий. Тэгвэл залуу үеэ яагаад нэг удаа магтаж болохгүй гэж. Та залуусдаа нэг сайхан урмын үг хэлээч?

Магтууштай тал маш их. Технологийн эрин үед бид амьдарч байна. Нээлттэй байх, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж манай залууст нэмэгдсэн. Бусадтай цагаахнаар өрсөлддөг болж. Зарим нь УИХ-д нэр дэвшч үзлээ. Монголын нэг хэсэг гэдгээ мэдэрдэг, чадвараа бусдаар үнэлүүлэх гэдэг зөв хандлага бий болсон байна, залууст маань.Энэ маш чухал. Өөрийгөө муугаар мэдэрч болохгүй.

нэ амьдралд мэдрэмжтэй амьдрах чухал. Тэр тусмаа залуус. Бидний үеийг бодоход өрсөлдөөн их болсон байна. Юу чаддагаараа өрсөлдөж, тэмцэлдэж, нэр төрийг өндөрт өргөх гэж хичээдэг болжээ.Худлаа яриад энэ нийгэмд багтахаа больсон. Эсвэл арын хаалгаар амьдралд хөл тавиад урагшаа ахихаа больсон байна. Үүнийг залуус маань маш сайн ухаарчихаж. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж буй эцэг, эхээс маш их шалтгаалдаг. Яаж хүмүүжүүлснээс орчин тойрноо хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг сэтгэхүй суудаг.Хотоо хайрлах, нутаг усаа хамгаалах, өмгөөлөх, цэвэрхэн цэмцгэр байлгах сэтгэлтэй байна гэдэг маш чухал. Биднийг хүүхэд байхад хүн бүр бага балчраас эхлэн туйлын арвич хямгач гээд л ягштал цээжлүүлдэг байлаа.Өнөөдрийг хүртэл цээжинд хоногшчихсон, түүнийг баримтлаад л явж байна. Миний үеийнхэн одоо эмээ өвөө болох гэж байна.

Хүүхдүүд нь хэдийнэ ажил амьдралд гараад эхэлчихэж. Тэгэхээр миний найзууд, миний үеийнхэн үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадсан гэж итгэж явдаг. Би улс орондоо дуугаараа хувь нэмэр оруулж, залуу үедээ үлгэр дууриал болж явна.

-Таныг хог хаягдал дахин ашиглах төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Хэр амжилттай урагшилж байна вэ?

Дуулахын хажуугаар дахивар нөөцийг ашиглах, буцааж бүтээгдэхүүн болгох, байгаль орчноо хамгаалах “ДЭКО” төсөл санаачиллаа. Дизайнертай хамтарсан. Төсөл маань амжилттай хэрэгжиж завгүй л явж байна. Орчин тойрондоо байгаа хог хаягдлыг хаягдал бишээр харж чаддаг, бүтээлчээр ашиглаж бүтээгдэхүүн болгож чаддаг байвал шуналаас холдох зам эхлэлээ тавина.

Бид шуналтай биш бүтээлч байх ёстой. Хүн өөрсдөө бүтээхгүй атлаа бүтээснийг хэрэглээд шууд хаячихдаг.Тэгвэл тэр хаягдлыг яагаад эргээд бүтээл болгож болохгүй гэж. Би залуу үе, залуусыгаа бүтээлч байгаасай гэж хүсдэг. Нутагтаа “ДЭКО” төслөөр олон ажил хийх бодолтой байгаа. Хөрөнгө мөнгө дутагдах гээд бэрхшээл гарч ирдэг л юм. Гэхдээ энэ бол асуудал биш.

Аливаа зүйлийг хүндрэлтэй талаас харвал бүтэхгүй.Би бэрхшээлтэй тулгарах бүртээ баярладаг. Яагаад гэвэл, тэндээс маш их туршлага хуримтлуулдаг юм. Хөрөнгө санхүү дутвал өөрөөсөө гаргаад л хийчихнэ. Миний ажлыг ойлгоод ирэхээр хүмүүс дэмжээд л явдаг. Бид эхлээд үлгэрлэх ёстой. Тэр цагт үргэлжлүүлээд хийх хүн зөндөө бий. Монголчууд чинь сэргэлэн ард түмэн. Түүнийг нь сэргээх чухал.

-Та улс төрийн хувьд хэр идэвхтэй хүн бэ. Өнөө жилийн сонгууль урлагийн төлөөллөөс чамгүй орж ирлээ. Асуухгүй өнгөрч боломгүй нь?

Ер нь идэвхтэй шүү. Улс төрийг маш зөв хүмүүс удирдах ёстой. Заримдаа тогтоод харахаар сайнаасаа саар нь их байх юм. Чадваргүй, амьдралыг ойлгохгүй, гараа зөв зүйлд дүрж үзээгүй хүмүүс олон байгаа. Зөвөөр мөнгө олж үзээгүй хүмүүс төрд байгааг хараад xapaмcдаг л юм.

Амнаас гарч байгаа үг нь энэ хүн зөв мөртэй явсан уу гэдгийг харуулчихдаг.Юу мэддэг, ямар хүчээр улс төрд орж ирэв, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж чадах уу гэдгээ амнаас гарч байгаа үгээрээ илэрхийлдэг учраас би үгийг нь сонсоод л хэн бэ гэдгийг нь ойлгодог.

Дундаа авч байгаа амьсгаа, үгийн сонголтоосоо эхлээд л танигдчихдаг. Ард түмэн тэнэг биш. Тиймээс худлаа ярьж, хуурч ерөөсөө болохгүй. Шударгаар чинь үнэнч явбал амьдралын замд үргэлж амжилт угтаж байдаг юм шүү дээ. Тиймээс урлагийн маань хөгжлийн төлөө төрд сууж байгаа хүмүүс шударгаар, үнэнээр яваасай л гэж хүсье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.