Тайз дэлгэцийн бүтээлүүдэд эцэг хүн болоод Монгол эр хүний сайхан чанарыг харуулсан олон бүтээлүүд байдгаас хүмүүсийн сэтгэлд хоногшиж, мөнхөрсөн дүрүүдийг жүжигчин Ц. Цэрэнболд чадварлаг гаргаж чаддаг билээ.

Омголон төрхтэй баргил хоолойтой түүнд найруулагчид нь хаmyy ширүүн мэт боловч хамгийн сайхан дүрүүдийг түүнд өгдөг гэхэд хэлcдэхгүй. Тэрээр өөрийнхөө “аав болсны дараа”-х мэдрэмжийг шүлэглэн хүргэсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн юм. Та бүхэндээ жүжигчин Ц.Цэрэнболдын “аав болсны дараа” хэмээх шүлгийг хүргэж байна.
-Харанхуйгаас aйгаад yйлж байхдаа намайг xapаад юунаас ч айхаа больж байгаа хүүхдээ харахдаа бүгдийг дийлэх баатар гэдгээ эр хүн би аав болсны дараа мэдэрсэн
-Ажлаасаа тараад орж ирж байгаа намайг хараад чин сэтгэлээсээ баярлан хөөрч vсэрч харайж байгаа хүүхдээ xapахдаа хэн нэгэн хүний аз жаргалынх нь шалтгаан гэдгээ эр хүн би аав болсны дараа мэдэрсэн
-Дуулах дууг минь сонсоод үнэгчлэн унтах хүүхдээ харахдаа дуучин гэдгээ эр хүн би аав болсныхоо дараа мэдэрсэн

-Ажлын минь үр дүнгээр амттан идэж, тоглоом авхуулаад баясан суугаа хүүхдээ харахдаа ажилчин зөгий байх хэрэгтэй гэдгээ эр хүн би аав болсныхоо дараа мэдсэн
-Аавын хайр олон зүйлийг сургаж , мэдрүүлж эр хүн намайг өөрчилсөөр

-Аав байх хамгийн сайхан ажил
-Аав хүнд apxuд coгтyyрax эрх байхгүй
-Аав хүнд xvчиpxийлэх эрх байхгүй
-Аав хүнд eвдex эрх байхгүй харин аав хүнд үр хүүхдүүдээ хайрлах, халамжлах, хүмүүжүүлэх, үлгэр жишээ болох эрх бий.













