Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУГЖ Баярмагнай. Тэрбээр “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл.

МУГЖ М.Баярмагнай сошиал хаягтаа 600 гаруй мянган дагагчтай. Сошиал орчинд тунчиг идэвхтэй нэгэн. Тэгвэл өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн эмэгтэйчүүдийг до.ром.жлох төдий бичсэн пост нь олон бүсгүйчүүдийн эгдүүцлийг хүргэв.

Тэрбээр: “-Зарим нэг бүсгүйчүүдээ. -Цагаан хувцас өмсмөөр байвал хар бандага левчикээ тайлна уу ! Баярлалаа.
-Чигчий хуруугаа сандааландаа хийнэ үү. Баярлалаа. -Хамраа өндөрлөмөөр байвал мааш сайн уусгаж будна уу ! Баярлалаа. -Өвдөгөөрөө нугараад байвал өндөр өсгийтөө тайлна уу ! Баярлалаа.
-Сандаал өмсмөөр байвал шилэн трикогоо тайлна уу ! Баярлалаа. -Майк өмсмөөр байвал суганы үсээ хусна уу ! Баярлалаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.” гэжээ.

.

“Эмэгтэй хүний дүрд хувирмаар байгаа бол алмас биш аятайхан эмэгтэй дуурайна уу, баярлалаа.” хэмээн эмэгтэйчүүд сэтгэгдэлээ илэрхийлсээр байна.














