Жүжигчин Хүрлээгийн том охин гэдгээр нь хүмүүс түлхүү мэддэг “Wolarsen” гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч Х.Намуун нь татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Гэсэн ч тэрээр С
уралцаж төгссөн мэргэжлээсээ огт өөр гоо сайхны салбарт өөрийн бизнесээ эхлүүлэн, хүч үзэж яваа юм.

Тэрээр аав ээж хоёрынх нь салалт амьдралд нь маш хүнд цохилт болж өөрийн гоо сайхны брэндээ гаргахаар зориг шулуудаж анх Солонгос улс руу явж “Wolarsen” уруулын будгийг 2016 онд үйлдвэрлэж өөрийн брэндийн гараагаа амжилттай эхлүүлж байжээ.

Үүнээс үүдэн өөр бүтээгдэхүүн гаргаарай гэх охид бүсгүйчүүд цөөнгүй байснаар цаашдын бүтээгдэхүүнээ хийх түлхэц болж өгчээ. Ингэснээр тень, будаг арилгагч, сормуус, будаг түгжигч, хацар өнгөлөгч гэх зэрэг маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон.

Тэрээр цахим орчинд нийлээдгүй идэвхтэй байж өөрийн дагагчиддаа өдөр тутмын амьдарлынхаа сонирхолтой зүйлсийг хуваалцах дуртай. Харин саяхан өөрийнх нэрээр xyypaмч хаяг нээж ашиглаж байсанд ихэд бyxuмджээ.

Сүүлийн үед бусдын нэр, зургийг ашиглан хуурамчаар хаяг нээж бусдыг xyypax 3aлuлaн мэхлэх явдал ихэссэн. тиймдээ ч тэрээр өөрийнх нь нэр зургаар зөвшөөрөлгүй нээн ашиглаж байсан цахим хаягийг хараад бусдад ийнхүү анхааруулжээ.














