Улсын наадам эхлэх мөч өдөр өдрөөр ойртсоор. Үүнтэй холбогдуулан бид наадмын тухай сонирхолтой баримтуудыг хүргэсээр байгаа билээ. Сүүлийн 20 жил улсын наадамд хамгийн олон давсан 10 бөхийн мэдээллийг өчигдөр бид хүргэсэн. Тэгвэл энэ удаа XXI зуун гарснаас хойш улсын наадамд хамгийн олон удаа тунасан бөхчүүдийг сонирхуулъя.
1.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж улсын наадамд 10 удаа тунажээ. Энэ нь 10 жил улсын наадамд тунаж барилдсан гэсэн үг. Тэгэхээр хэр өндөр формтой, тогтвортой амжилттай барилдсаны сацуу бөхчүүд түүнийг амлаж авахаас жийрхдэгийн илрэл. Ц.Содномдорж 10 удаа тунахдаа хоёрт нь давжээ.

2.Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат бөх, улсын аварга Д.Сумъяабазар төрийн наадамд найман удаа тунажээ. Үүний дөрөвт нь давсан юм.

3.Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, дархан аварга Г.Өсөхбаяр улсын наадамд долоон удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө давжээ.

4.Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, улсын аварга Н.Батсуурь улсын наадамд мөн долоон удаа тунажээ. Үүнийхээ тавд нь давсан байна.
5.Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх, улсын аварга Ч.Санжаадамба улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулсан юм.
6.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат бөх, улсын арслан Д.Азжаргал төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүний дөрөвт нь давжээ.
7.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулжээ.
8.Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа төрийн наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ дөрөвт нь давсан юм.
9.Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын заан Б.Пүрэвсайхан улсын наадамд зургаан удаа тунасан байна. Үүнийхээ хоёрт нь давжээ.
10.Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат бөх, улсын заан Д.Анар улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь учраа бөхөө өвдөг шороодуулжээ.
11.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын начин Ц.Сандагдорж улсын наадамд зургаан удаа тунажээ. Үүнийхээ дөрөвт нь давсан байна.













