Жүжигчин П.Шүүдэрцэцэг сүүлийн 10 жил жингээ 100 грамм ч нэмэлгүй “барьж” байгаа тэвчээртэй эмэгтэй. АНУ-д болдог Ази гаралтай миссийн тэмцээнд түрүүлж, тэргүүн байрын титэм зүүж титэмт мисс боллоо. Энэ тэмцээнд орохын тулд 5-6 кг хассан гэдэг.

Миссийн тэмцээнээс гараад бууз хуушуур цуйван идсэн хэмээн ярилцлага өгсөн. Гоо сайхан явахад золиос хэрэгтэй гэдэг. Мисс П.Шүүдэрцэцэг эх орондоо эргэн ирээд удаагүй байна. Амеркаас авчирсан машинаа 145 сая төгрөгөөр зарна хэмээн зар тавьжээ.

Мөн удаан үерхсэн найз залуу жүжигчин Э.Тодгэрэлээс яагаад салснаа зарлажээ. Тэд хоёр жилийн өмнө салахдаа хувийн амьдралаа ярихгүй хэмээн тохиролцсон гэдэг. Харин мисс П.Шүүдэрцэцэг “Тодоо итгэлийг минь хугалж, намайг хуурч чадсан ганц хүн” хэмээн хэлсэн нь их гомдсон илэрхийлэл биз ээ.

Харин сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал сувгаар Шүүдэрцэцэг, Тэмпо нарыг эргэж нийлсэн гэх цуу яриа дэгдээд байна.
Уг ярианы эхлэл тэдний холбоотой дараах зургаас болжээ.
Тэдний цахим сүлжээндээ тавьсан зургууд…

.

Жүжигчин бүсгүй өмнөх хайраа санагалзан хагацаж салсан залуутайгаа эргэж уулзах болсон нь ийнхүү баригдав уу?

Сошиал хэрэглэгчдийг харахад тэднийг эргэж нийлэхийг үнэхээр хүсдэг бололтойдог. “Тэмпогийн өгсөн цэцэг яг мөн байна. Эргэж нийлсэн нь сайхан хэрэг” хэмээн ам уралдацгааж байна.













