Хөдөлмөрийн баатар олимпийн аварга Н.Түвшинбаярын дуулиант шүүх хурал сошиал орчны сэдэв болоод энэ өдрүүдэд Тордайн Ганболд болон түүний салсан эхнэр Х.Янжингаажид нарын шүүх хурал бас болоод байгаа билээ. Т.Ганболд эд хөрөнгө гэр бүлийн маргаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа талаар Х.Янжингаажид өөрийн сошиал хуудаснаа ингэж бичжээ.
10-р зуунд Алунгоо эх нөхөргүй атлаа тооно, тотгоны гэрлээс 3 хүүхэдтэй болсон бол 21-р зуунд Янжингаажид би цонхны гэрлээс 4 хүүхэдтэй болсон юм байна л даа.
Т.Ганболд “Би Янжингаажидтай гэрлээгүй, гэр бүл байгаагүй” гэсээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байна.
Бүр нэг ичих нүүргүй жүжигчин, хууль шүүх, хүний хэмжээний ёс суртахуунгүй шд. Домог нь үлгэр болж, үлгэр нь онигоо болох заяатай юмаа.
Гэр бүл байгаагүй юм бол хүүхдүүдийг минь хурдан надад өгчихөөрэй. Уулзуулахгүй удаж байгаа шүү. Эх нь нум сумыг нь хугалуулмаар байна энэ чинь одоо.
.
.
.
в
в
.
.
. 













