Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр шүүгчийн зүгээс шүүгдэгчид сүүлчийн үгээ хэл хэмээн түүнийг босгоход тэрээр. Энэ хүү хэрэгтэй маш их xapaмсаж хайртай найзийнхаа ам.инд хү.рнэ чинээ сансангүй явлаа. Гэр бүлээс нь мөн энд байгаа бүх хүмүүсээсээ Бас Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна хэмээн 10 орчим минут уйллаа.
“Миний бие гэм бурууугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч байгаа. Хийж болохгүй үйлдэл хийсэн гэж бодож байгаа. Талийгаач найзыхаа хань, ижил, үр хүүхэд, аав ээж, ах дүү нараас нь чин сэтгэлээсээ уучлал хүсч байна.
Миний найз надтай хүүхэд ахуй наснаасаа хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд салшгүй холбоотой явсан. Найзынхаа а.мь на.с.анд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүн байгаа. Бүгдээс нь уучлалт хүсэж байна аа” гээд уйлав.
Үргэлжлүүлэн “Цаашид насан туршдаа найзынхаа гэр бүлд тус дэм болохоор зүтгэх болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож орж ирсэн гэрчүүдээс уучлал хүсэж байна. Зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж, ойлгож байгаа. Эрхэм шүүгч ээ хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэлээ.
Ингэснээр гэм буруугийн шүүх хуралдаан шийдвэрээ гаргахаар завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх өрөөнд орлоо. Тун удахгүй шүүх хуралдааны шийдвэр гарах нь.
.

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр хохирогчийн өмгөөлөгч “Нэр бүхий есөн гэрчийн өгсөн мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Түвшинбаяр нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ тэнд байсан гэрчүүдийг өрөөнөөс гаргасан. Өрөөг дотроос нь цоожилсон. Мөн хэрэг үйлдэх явцдаа түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн хүмүүсийг “Ойртвол ал.на шүү” гэх байдлаар занал.хийлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Үүнээс харахад, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг өөрөө санаатай бүрдүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт үйлдэл үргэлжилсэн хугацаа бидний тооцоолж байгаагаар 10-15 минут болж байна.
Хохирогчийн биед учирсан нэг төрлийн 21 удаагийн зулгаралт, ил харагдах гэмтлүүд нь гэмт хэргийн тоог илэрхийлж байгаа юм. Иймээс хүнийг санаатай алах гэмт хэргээр хуульчлах үндэслэл болно” гэлээ.
Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2022.06.08/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.40 цагаас эхэлсэн. Өнөөдөр шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр болсон хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон.
Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлье.

Түүнчлэн Н.Түвшинбаяр талийгаач Э.Энхбат начныг Өмнөд Солонгост хийлгэсэн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн” хэмээн хэлжээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг насанд хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал: 6-хан мкв талбайтай, бараа зардаг хоёр павилон хор уршиг арилгах уу

Н.Түвшинбаярыг хоёр дахь өдрөө шүүж байна. Түүнд прокуророос онц, xap.гис, хэ.р.ц.гий ар.гаар х.ү.ний амь хөнөөсөн болон бусдын эд зүйл сүйтгэсэн гэх зүйл ангиар ялах дүгнэлт үйлдсэн.
Шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч хэлэхдээ “Н.Түвшинбаяр олимпын аварга болж, Монгол Улсын заан цол авсан амжилт нь миний үйлчлүүлэгчийн нөхөр, талийгаач Н.Энхбатаас шууд хамааралтай. Хатуу сонсогдоно. Хөлөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан байхад нь эхнийнх нь өмнөөс асарч, сувилж байсан.
Өчигдөр сошиалаар хоёр үл хөдлөх хөрөнгө хохирогчийн ар гэрт өгөхөөр болсон гэж сэвээд байх шиг байна. Тайлбар хийх хэрэгтэй. 6 мкв талбай бүхий бараа зардаг хоёр павилон юм шиг байна билээ. Түүнийгээ 180 саяар үнэлсэн нь хэр бодитой вэ. Үүгээр хор уршиг арилгана гэж байх уу.
Мөн ар гэрт нь 2.7 тэрбум төгрөгийн төлбөр, эмчилгээний зардал өгсөн гэж байна. Энэ их мөнгө юм шиг сонсогдож байгаа ч талийгаачийг орлох зүйл биш шүү гэдгийг шүүгчид анхаарч үзээрэй. Энэ мэт асуудал үүсэхийг таамагласан учраас шүүх хурлын зарим хэсгийг ил болгох, нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байсан юм” гэлээ.
.
.
.














