Янжингаажид: 10-р зуунд Алунгоо эх нөхөргүй атлаа тооно, тотгоны гэрлээс 3 хүүхэдтэй болсон бол 21-р зуунд Янжингаажид би цонхны гэрлээс 4 хүүхэдтэй болсон юм байна л даа. Т.Ганболд “Би Янжингаажидтай гэрлээгүй, гэр бүл байгаагүй” гэсээр анхан шатны шvvxийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдаж байна.
Бүр нэг ичих нүүргүй жүжигчин, xyyль шvvx, хүний хэмжээний ёс суртахуунгүй шд. Домог нь үлгэр болж, үлгэр нь онигoo болох заяатай юмаа. Гэр бүл байгаагүй юм бол хүүхдүүдийг минь хурдан надад өгчихөөрэй. Уулзуулахгүй удаж байгаа шүү. Эх нь нум сумыг нь xyгалуулмаар байна энэ чинь одоо.

Сүүлийн үед Ганболд Янжингаажид нарын гэр бүлийн маргаан шүүхийн шатанд очиж, олны анхаарлыг татаад байгаа. Тэдний гэр бүлийн маргаан эд хөрөнгийн маргааны асуудал дагуулаад байгаа. Харин сүүлдээ гэр бүл байгаагүй хэмээн Ганболд иргэний бүртгэлээс бүртгэлээ хасуулсан байсан.
Тэгвэл өнөөдөр Янжингаажид нөхөргүй юм бол миний хүүхдүүд гэрлээс гарсан болж таарах гэж байна хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ













