Монголын ард түмнийг нэг хэсэг дуу хуураараа уярааж, нийтийн дууг олны хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан хүн гэвэл яах аргагүй МУГЖ С.Жавхланг гэж хэлнэ. Тэрээр урлагаас хөндийрч Улс төр рүү орж бүр Улсын Их Хурлын гишүүн хүртэл болоод амжсан.
Өнгөрсөн сонгуулиар төрсөн нутгаасаа дахин нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй юм. Төрийн ордонд орж чадаагүй ч тэмцлээ зогсоохгүй төрийн ордны гадна суулт хүртэл хийсэн. Саяхан тэрээр уран бүтээлийнхээ ажилд орж байгаагаа зарлаад, шинэ тоглолт хийхээр өдөр хоногоо хүртэл зарласан байсан боловч хийж чадаагүй.
Түүний дуунуудаас Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшсон дуу нь Ээжийн чанасан цай дуу юм. С.Жавхланд ээжийн чанасан цай дууг хятадаар дуулаад өгөөч гэж санал иржээ. Бүүр 16 тэгтэй тоо санал болгосон талаар хэллээ.

Жавхлан: Би татгалзсан хариу өгсөн. Яагаад гэвэл би хятад хэл мэдэхгүй, хятадаар дуулж чадахгүй гэж үнэнээ хэлсэн. Тэр үед Монголоороо дуулсан дуу нь Бээжингийн онгоцны буудал ч юм уу Хятадад энд тэнд их явдаг болчихсон. Үүнийг хятадаар дуулбал асар их зоос олноо Жавхлан минь гээд нөхдүүд ихх санал тавиад байлаа хэмээн ярьжээ













