Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад гэрч Гал-Эрдэнэ Батсуурь нарыг мөн Ганзул Шинэбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаажээ. Мөн хохирогч Нандинцэцэгийг Гал-Эрдэнэтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдааны явцад хохирогчийн талын өмгөөлөгч я. л.л.а.х дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт гаргалаа.
Учир нь талийгаач Э.Энхбат болон түүний гэр бүлийн нэр хүнд хувь хүний нууцын асуудал яригдана гэж тайлбарлалаа. Бусад өмгөөлөгч нар ч үүнийг дэмжсэн юм. Хаалттай горимд шилжүүлэх санал дээр хохирогч Э.Энхбат агсны гэргий Нандинцэцэг, шүүгдэгч Н.Түвшинбаяр нарт хэлэх санал байсангүй. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй явуулахаар болж байна.

Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэдгийг хэллээ.

Уг асуудалд Б.Цэцэг бухимдан ийнхүү байр сууриа илэрхийлэв.

“Хүний амь нас хоёрхон үл хөдлөхөөр үнэлэгддэг болсон юмуу? 3 тэрбум өгсөн гээд байсан 300 сая өгсөн байна лээ…одоо 2 үл хөдлөх гээд нийлээд 100 сая ч хүрэхгүй байвал яах вэ?

Ард үлдсэн гурван хүүхдэд тэтгэмж олгох хэрэгтэй! Сар бүр улсаас өгдөг 7 сая төгрөгөө талийгаачийн 3 хүүхдийг насанд хүртэл сар бүр олгох хэрэгтэй шт ядаж” гэв.














