• Latest
  • Trending
Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ?

Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ?

2022-06-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ?

by admin
2022-06-08
in Онцлох мэдээ, ЯРИЛЦЛАГА
0
Махны үйлдвэрт байсан хүүхдүүд хаачсан бэ?

-Сэтгүүлч Л.Баяржаргал: Дараагийн сурвалжилгаар очиход хүүхдүүдийг “Ажлаа дуусгаад явсан” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй-

Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, махны чанар, эрүүл ахуйн асуудлыг нийгэмд гаргаж ирсэн хэвлэл бол “Neguun.mn” цахим хуудсын хамт олон. Махны үйлдвэрүүдийн сурвалжилгаас анхаарал татаж байгаа бас нэг асуудал хүүхдүүдийн тухай юм. Энэ тухай ” сайтын захирал, сэтгүүлч Л.Баяржаргалтай ярилцлаа.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Махны үйлдвэрүүд ийм нөхцөл байдалтай ажиллаж байгаа мэдээллийг анх яаж мэдэж, хэрхэн сурвалжлав. Анх очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Эх сурвалж байж бид мэдээ, сурвалжилга бэлтгэнэ шүү дээ. Тиймээс мэдээлэл ирэнгүүт эх сурвалжтай очиж уулзаад, хоёр ч удаа баталгаажуулаад тэр шөнөдөө сурвалжилганд гарсан. Тавдугаар сарын 10-ны үүрийн 04:00 цаг хүртэл шууд дамжуулалт хийсэн.

Бидний анх очсон компани бол “Эм Ди Си Пи” компани. Төмөр хашаатай, бат бэх цоожтой, бүрэн камержчихсан. Хоёр зураглаачтайгаа гурвуулахнаа очсон учраас дотогш нэвтэрлээ гэхэд гарах эрсдэлээ тооцоолж, “Босоо хөх Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын ах нарт хандаж, “Ноцтой мэдээлэл авагдсан учраас хамгаалж өгөөч” гэж хүссэн. Тэд ч тусалсан. Ингээд яваад ороход мэдээж таагүй хүнд нөхцөл байдал угтсан. Бичлэгт тодорхой байгаа шүү дээ. Шөнийн цаг байсан учраас хууль бус ажиллагаа яг үргэлжилж байсан. Ажилтнуудын сөрөг уур амьсгал, ёс зүйгүй авир, харилцаа хандлага бүхий л зүйл нь шууд дамжуулалтаар гарсан Тэр асуудлаас хойш өнөөдрийг хүртэл 20 гаруй хоног бага багаар мэдээлэл авагдаж, үе шаттайгаар явсаар нийгэм хүнсний гол хэрэглээ махны асуудал юу болчихов гэж эргэлзэж, үнэн бодит байдлыг мэдэхийг хүсч байна. Монголчуудын хүнсний гол салбараас харь улсын иргэдийн оролцоог салгаач гэж төр засагтаа хандсан, хүлээсэн байдалтай байна.

-Сурвалжилгын үеэр махны үйлдвэрт хүүхдүүд байсан нь дүрс бичлэгт үлдсэн. Тэнд ямар учиртай хүүхдүүд байв?

-Хүүхдүүд байсан үйлдвэр бол бидний сурвалжилсан хоёр дахь үйлдвэр байсан. “Сайло фүүдс Монголиа” гэх компанийн мэдлийнх. Тус компанийн бэлтгэсэн мах нийслэлийн цайны газрууд руу нийлүүлэгдсэн байж болзошгүй гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Түүний дагуу сурвалжлахаар явж очиход дахиад л бүрэн камертай, шорон гяндан шиг газар угтсан. Ер нь энэ камерыг хаанаас хэн хянадаг юм бол гэдэг асуудал гарна шүү дээ. Ингээд хөөгөөд явсан. Гэтэл махны үйлдвэрээс 500-гаад метрийн зайд бас нэг объект гарч ирсэн. Тэнд эзэн нь гэх нэг хятад хүн, монгол эхнэр, хадам ээжтэйгээ амьдардаг болж таарсан. Гэтэл тэр объектын нэгдүгээр давхарт явж ороход хоёр эмэгтэй, таван хүүхэд угтсан. Нэг нь охин хүүхэд, 3-5 насны гэмээр. Үлдсэн дөрөв нь эрэгтэй, 15 насны хөвгүүд.

Сошиалаар 11 хүүхэд нүхэн дотроос олдсон гэх мэдээлэл яваад байна лээ. Тэр бол хандалт авах гэсэн сайтуудын ташаа мэдээ. Хүүхдүүдийн асуудлаар надтай цагдаа, тагнуулаас холбогдож мэдээлэл тодруулж авсан.

-За ямартаа ч 11 биш, таван хүүхэд байсан байх нь. Тэдгээр хүүхэд тэнд юу хийдэг байсан хэрэг вэ. Ажилчдынх нь хүүхдүүд үү?

-Үгүй. Хүүхдүүдээс хоёр, гурван ч удаа асууж тодруулах гэж хичээсэн. “Хүмүүсийн ажилд тусалдаг юм аа” гэхээс өөр зүйл яриагүй. Гэсэн хэдий ч тэд тэр давхраасаа дээшээ гарч үзээгүй бололтой, хоёрдугаар давхар руугаа гарах эрхгүй, тэнд юу байдгийг ч мэдэхгүй, хаалга үүд нь цоожтой. Хардлага төрүүлсэн гол зүйл тэр хүүхдүүдийн байгаа объектын хашааг дотор талаас нь ногоон өнгийн хятад бичигтэй цоожоор түгжчихсэн. Тэр хашааны хаалгыг гаднаас нь онгойлгох хориотой гэсэн лац байгаа юм. Тэгэхээр хүүхдүүд тэр хашаанаас ч гардаггүй гэсэн үг.

-Тэгвэл тэнд ямар нэгэн ажил хийдэг болж таарав уу?

-Тэгж л харж байгаа. Нэг хүүхдийн гутал цусны толботой байсан нь хардлага төрүүлсэн. Яагаад цус болчихсон юм бэ гэж асуухад “Хүмүүсийн ажилд тусалж байгаад ийм болчихсон” гэхээс өөр зүйл хэлээгүй.

Хүүхдүүд хашаанаас битгий хэл нэг давхраас гарах эрхгүйг бодоход махны үйлдвэрт нь ажилладаггүй. Харин тэр байсан объект нь доороо маш том зоорьтой. Тэнд чухам юу хийдэг нь тодорхойгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд тэнд л хүнд хүчир ажил хийдэг болов уу гэж харсан. Учир нь тэд нүүр гар нь ч халтайчихсан, шавар шавхай, цус болчихсон хувцастай унтаж байсан. Хэрэв эцэг нь эх тэнд байсан бол хүүхдээ тийм байдалтай амраахгүй шүү дээ. Ядаж л нүүр гарыг нь угаана, хувцас хунарыг нь тайлуулж тав тухтай амраана. Гэтэл тийм байгаагүй учраас насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа.

-Хүүхдүүд одоо байхгүй гэв үү?

-Бид дараагийн удаа сурвалжилга хийхээр очиход хүүхдүүд байхгүй болчихсон байсан. Хаачсаныг асуухад “Хүүхдүүд ажлаа хийж дуусаад явчихсан” гэсэн тайлбар хэлсэн. Тэгэхээр яалт ч үгүй хүүхдүүдийг хүнд ажил хийлгэж байсан нь үнэн болж таарч байгаа юм гэв.

Махны үйлдвэрт шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхдүүд байсан асуудалд хууль хяналтын байгууллага хэрхэн анхаарч байгааг тодруулсан юм. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Тухайн үед цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу очиж ажилласан. Гэмт хэрэг зөрчлийн асуудал байгаагүй учраас харьяаллын дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт шилжүүлсэн. Тус газар нь хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг хариуцдаг” хэмээв.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Заригийг нүдний булай болгосон сэтгүүлчийг Хятад хүнтэй явалддаг хэмээн эвлүүлэг хийн гүтгэжээ

Итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй…
Монголчуудыг итгэл үнэмшилгүй, зүг чиггүй, зам заагчгүй болгох технологи гэдэг чинь энд бодит баримттайгаа дурайж байна даа. Эл технологид өмнө нь олон хүн өртсөн, Эмүжин миний бие ч эвгүй муухайгаар өчнөөн гөрдүүлсэн, энэ удаагийн ээлжит золиос нь Neguun.mn-ий сэтгүүлч Баяржаргал хэмээх бүсгүй болж байна. Хэдхэн хоногийн өмнө Эмээлтэд хонон өнжин ажиллаж, малын махыг цогцос хадгалдаг бодист хийдэг, муудсан мах олон тонноор нь нууцаар оруулдаг зэрэг хятад эзэдтэй үйлдвэрүүдийн олон хар үйлдлийг хараачлан илчилсэн сэтгүүлч бүсгүйг бүр тэгэхээс тэгэх гэж дотор иргэнтэй холбон ийнхүү гүтгээд эхэлжээ.

За энэ хоёр зургийг сайн анзаарч хараарай. Яруу найрагч, МУУГЗ Ш.Гүрбазартай авхуулсан зургийг нь ашиглан болхидуухан эвлүүлэг хийсэн байна. Тэгэхдээ Гүрээ ахын цамц, хүрмийг хэвээр үлдээн, өмднийх нь өнгийг ялимгүй өөрчилж, биеийн ерөнхий хэлбэр, хэлэмж, зогсолтыг нь ашиглан, толгойг нь үл таних өмнөд төрхтэй нэгний нүүрээр сольжээ. Сэтгүүлч Л.Баяржаргалд хятад хүнтэй авхуулсан зураг үзээд өгье гэсэн ч байхгүй учраас түүний ямар нэгэн арга хэмжээний үеийн, Ш.Гүрбазар гуайтай авхуулсан зургийг ийнхүү хар явуулгадаа ашиглахад хүрсэн байна.

Эндээс юу харагдаж байна вэ?

  • -Neguun.mn-ий хийсэн олон хоногийн сурвалжлагын шуугианыг дарах
  • -Иргэдийн энэ сэтгүүлч бүсгүйд итгэх итгэлийг нуга дарах
  • -Эмээлтийн хятад махны үйлдвэрүүдийн ноцтой зөрчлийг саармагжуулах
  • -Үнэн баримтат мэдээллийг хүчгүйдүүлэн мартагнуулах
  • -Олон нийтэд эргэлзээ төрүүлэх
  • -Монголын сэтгүүлзүйн салбарын нэр хүндийг унагаах
  • -Нэг сэдэв дээр ч гэсэн нэг зүг харж чадсан монголчуудын эв нэгдлийг хагалах…

Энэ бүхний үр дүнд монголчууд хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэнд ч, юунд ч итгэхээ болино, эвлэлдэн нэгдэхээс зайлсхийх болно, нэг зүг харж чадахгүй, нэг зорилгын төлөө хөдөлж чадахгүй, оюун санааны олон арван жилийн төөрөгдөлд гүн унана. Итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй. Эргээд хараарай, монгол түмний итгэж дагадаг, бахархан дуурайдаг бүх хүнийг ямар нэгэн аргаар шороотой хутгасан, шонд өлгөсөн, сошиалаар аль эрт дүүжилсэн, солиотой хийрхэлд хаяж өгсөн.

Ингэх нь хэнд ашигтай вэ? Дараагийн удаа бүсгүйн барьсан микрофоныг хундагатай архиар солиод, спонсоред хийж байгаад сошиалаар цацна гэдэгт итгэлтэй байна. Дахин хэлье, итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй. Хэн нь дайсан, хэн нь нөхөр болохыг ялгаж танихаа болихын цагт зүгээ алдаж, зүрхээ төөрөлдүүлж, салхинд уруудсан хонь болох болно. Салхинд уруудсан хонь яадгийг мэдэх үү, хил гараад хэл буруутны тогоог тосолдог юм даа!

Р.Эмүжин

.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.