• Latest
  • Trending
Дорноговь аймагт уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

Дорноговь аймагт уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

2022-06-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, March 11, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дорноговь аймагт уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

by admin
2022-06-08
in АЙМАГ
0
Дорноговь аймагт уран үйлдвэрлэх туршилт эхэлжээ

Хамрын хийд, ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн музейг үзэхээр иргэд олноороо зорчдог. Энергийн төв хэмээн ихэд хүндэтгэн дээдэлдэг Хамрын хийд дулаан цагт олны хөлд дарагддаг хэвээрээ.

Гэр бүлээрээ Хамрын хийдэд аялснаас хойш Дорноговь аймагт гурав дахь удаа очих боломж тохиов. 2019 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус аймагт барьж буй газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг ашиглалтад оруулах ёслолд оролцсон юм. Үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Харин үйлдвэрийн дэд бүтэц болох цахилгаан дамжуулах шугам, хүнд даацын авто зам болон төмөр замыг Монголчууд өөрсдийн хөрөнгө, хүн хүчээр барьсныг сурвалжилж байв.

YOU MAY ALSO LIKE

Ардчилсан намын уулзалтад очсон малчдад өвс тэжээл өгөхгүй гэж ялгаварлажээ

82 настай эрэгтэйг алга болсноос нь хойш гурван сарын дараа дуудлага өгчээ

Харин энэ удаад Дорноговь аймгийн төв Сайншандаас 90 км-ийн зайтай орших “Бадрах Энержи” компанийн туршилтын үйлдвэртэй (үйлдвэрлэлийн туршилттай) танилцахаар нийслэлээс арваад сэтгүүлч зорьж очлоо. Бид Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр орой нь суугаад өглөө 07.00 цагт бууцгаав. Сайншандын вокзалаас ураны Зөөвч-Овоо ордыг түшиглэн байгуулсан кэмп хүртэл машинаар хоёр цаг орчим явдаг аж.

Энд 1954 онд жилдээ 50 мянган тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байв.

Сайншанд сум ихээхэн тэлж, орон сууцны хэд хэдэн хотхонтой болж, зам дагуу олон мод тарьжээ. Энэ онд Сайншандад халдвартын томоохон эмнэлэг барьж, удахгүй ашиглалтад оруулна гэж зам зуур жолооч танилцууллаа. Удалгүй сумын төвөөс гарахад Зүүнбаян дахь газрын тосны үйлдвэр ажиллаж байсныг илтгэх эвдэрч хуучирсан барилгууд, нуранги үзэгдэнэ.

Энд 1954 онд жилдээ 50 мянган тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ажиллаж байв. Мөн Зүүнбаянд олон зуун цэрэгтэй, манай улсын хамгийн том цэргийн анги байрлаж байлаа. Харин одоо штабын барилгууд ашиглах аргагүй болтлоо хуучирчээ. Аймгийн төвөөс зайдуу оршдог тул хуучин барилгуудыг нураалгүй, тэр чигт нь орхисон бололтой.

1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 км төмөр зам ашиглалтад орж, жонш олборлох гурван үйлдвэр Дорноговьд байсан талаар dornogovi.gov.mn цахим хуудсанд танилцуулжээ. Тэгэхээр Дорноговь аймаг аль социализмын жилүүдэд манай улсын эдийн засагт түүхэн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Гэвч цэргийн ангийг хааж, газрын тосны үйлдвэр дэлбэрснээс хойш олон мянган хүн оршин сууж байсан Зүүнбаян эзгүй, эл хуль болсон аж.

2017 оноос Сайшандад салхин парк барих ажил эхэлж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг барих ажил 2019 онд Алтанширээ суманд эхэлснээр Дорноговь эргээд олон нийтийн анхааралд өртөж, эдийн засгийн тулгуур хөгжлийн нэг болох эхлэлийг дахин тавьсан юм.

УРАНЫ САЛБАРЫН СУДАЛГАА АХИСАН ТҮВШИНД ХҮРЛЭЭ

“Бадрах Энержи” компани Дорноговьд нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Энэ төсөл Монгол Улсын ураны салбар дахь төслүүдээс хамгийн ахисан шатанд иржээ. Монгол-Францын хамтарсан “Бадрах Энержи” компани 2017 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байнө.

Францын төрийн өмчит “Орано” групп Монголоос гадна Канад, Казахстан, Нигерт уран олборлодог, ураныг газар дор уусган олборлох шилдэг технологи, нөү хауг эзэмшдэг компани юм. Уран олборлох, боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж, нүүрс хүчлийн хий бага ялгаруулан цахилгаан үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг байна. Орано групп ураны салбарт 70 жилийн туршлагатай, уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг, гурван улсад дөрвөн уурхайд олборлолт явуулдаг аж.

2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар Орано группийн Монгол улс дахь салбар орд илрүүлж, нөөц тогтооход 250 сая ам.доллар буюу 544 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Туршилтын талбай, эдгээр цооногоор ураныг уусган авах хүчилжүүлсэн уусгагч шингэнийг газрын гүн рүү шахна.
Харин “Бадрах Энержи” Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй. Тус компани 2017-2020 онд 17.8 тэрбум төгрөгийн татвар, 6.8 тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөр тус тус төлжээ.

Цөмийн энергийн тухай хуульд зааснаар Засгийн газар ураны ордын 34 хувийг шууд эзэмших эрхтэй. Иймд Орано группээс зарцуулсан, 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын 34 хувийг Монголын Засгийн газар төлөх үү гэсэн асуулт үүснэ. Энэ асуултад “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгор “үгүй” гэж хариулсан юм. Тэгэхээр одоог хүртэл хийсэн хөрөнгө оруулалтыг Францын тал 100 хувь хариуцна.

“Бадрах Энержи” ХХК нийт 104 ажилтантай. Тэдний 96 хувь нь Монголчууд, ажилтнуудын 30 хувь нь орон нутгийн иргэд гэв. Үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монголчууд ажиллаж байгаагийн тал нь Сайншанд, Улаанбадрах сумын залуус байв.

МОНГОЛ УРАНЫ БҮРТГЭГДСЭН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД 12 ДУГААРТ БАЙНА

“Бадрах Энержи”-гийн мэргэжилтнүүд ураны түүхий эд болох шар нунтаг гаргаж авах туршилтаа эхлүүлж, 719 өдрийн турш ажлын зогсолттой осолгүй ажиллаж байна гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын менежер С.Мөнхбаатар бидэнд танилцуулав. Туршилт өнгөрсөн долдугаар сар эхэлжээ. Нэгэнт эхлүүлсэн туршилтыг зогсоож болдоггүй, зогсвол ураны хүдрээ алдах эрсдэлтэй юм байна.

Зөөвч-Овоо орд (93,291 тонн),
Дулаан-Уул (6,260 тонн уран) ордуудын бүртгэсэн нөөц манай улсын албан ёсоор бүртгэгдсэн ураны нөөцийн тэн хагасыг бүрдүүлдэг.
Эдгээр ордыг илрүүлснээр Монгол 293 мянган тонн ураны бүртгэгдсэн нөөцөөрөө 12 дугаарт оржээ. Дэлхийд жилд нийт 60 мянган тонн уран олборлодог. Казахстан, ОХУ, Нигери, Канад улсууд хамгийн их уран олборлож буй орнуудыг тэргүүлж байна. Дэлхийн ураны нийт нөөц 7.6 сая тонн.

Зарим иргэн шар нунтаг хүний болон малын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Иймд “Бадрах Энержи” компани малчдын худгаас тогтмол дээж аван, шинжилгээ хийдэг гэв. Малчдын худаг ихэвчлэн 15 метрээс бага гүнд байрладаг бол газар дор уусган олборлох цооногууд 150-200 метрийн гүнд байрладаг байна. Мөн малчдын гэрийн гадаа цацрагийн шарлагын тунг хэмжих зөөврийн хэмжилтийн багажууд байрлуулжээ.

“Бадрах Энержи”-гийнхэн хээрийн ангийн хүнсний хэрэгцээний бүх махаа нутгийн малчдаас авч, хүнсэндээ хэрэглэдэг юм байна.

2021 онд компанийн зүгээс ажилтнуудадаа 1584 цагийн ажлын байрны болон цацрагийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулжээ. Туршилтын үйлдвэрийн ажилчид дотоод болон гадаад шарлагын тунг хэмжих хоёр багажийг хувцсандаа зүүгээд ажлаа хийх үүрэгтэй.

Манай улсын стандартаар цацрагтай ажиллагсад жилд 20м3в-аас илүү цацрагийн мэргэжлийн шарлагын нэмэлт тун авах ёсгүй. Харин “Бадрах Энержи” компанийн мөрддөг дүрмээр энэ үзүүлэлт 10м3в-аас хэтрэх ёсгүй аж. Энэ нь ионжуулагч цацрагийн удаан үйлчлэлийн аюулыг үнэлэх, цацрагийн нормчлолын үед хэрэглэдэг эквивалент тунгийн нэгж юм.

2021 онд ажилтнуудын авсан хамгийн их мэргэжлийн шарлагын нэмэлт тун 2.25 мЗв байжээ. Хүн цээжний рентген зураг авахуулахад 0,3 мЗв шарлага авдаг, компанийн ажилтнуудын авсан хамгийн их нэмэлт шарлагын тун нь найман удаа цээжний рентген авахуулсантай тэнцэх хэмжээний шарлагын тун гэв.

Улаанбаатарын оршин суугчид байгалиас буюу нар, сансрын туяа, хөрс, хад чулуунаас ялгарах байгалийн цацрагаас жилд 1.5 мЗв шарлагын тун авдаг.

Энэ тун дэлхийн дэвсгэр түвшний цацраг идэвхийн жилийн дундаж үзүүлэлтээс (2.4 мЗв) бага байна. Сонирхолтой нь Улаанбаатарын оршин суугчид бид байгалиас буюу нар, сансрын туяа, хөрс, хад чулуунаас ялгарах байгалийн цацрагаас жилд 1.5 мЗв шарлагын тун авдаг байна.

Зөөвч-Овоо, Дулаан-Уул/Өмнөт ордын талбайн дэвсгэр түвшний цацрагийн хэмжээ нь 0.03-0.17 микроЗв /цаг байдаг. Хүмүүс жилд 365 хоног, өдөрт 24 цаг төслийн талбайд амьдарлаа гэж үзэхэд нэг хүний жилд авдаг хамгийн их тун нь 1.5 мЗв байна. Энэ нь дэлхийн дэвсгэр түвшний цацраг идэвхийн жилийн дунджаас (2.4 мЗв) бага юм байна.

УРАН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

1 грамм уранаас 2.8 тонн нүүрснээс гаргах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг.
Зөөвч-Овоо ордын ураны агуулга: тонн тутамд 200-220 грамм (буюу 200 – 220 ppm)
Дэлхийд олборлож буй ураны 57 хувийг газар доор уусган олборлох технологиор олборлодог. Энэ технологиор Зөөвч-Овоод үйлдвэрлэлийн туршилт хийж байна.
Ураныг уусган авах, хүчилжүүлсэн уусгагч шингэн бэлдэхдээ соруулж авсан гүний усанд 4-20 гр/л концентрацтай хүхрийн хүчил нэмдэг. Нэг литр усанд дунджаар 4-6 гр хүхрийн хүчил буюу кофены халбагаар 1-3 хүхрийн хүчил нэмж уусгах шингэн бэлддэг. Тухайн уусгагч шингэн дэх хүхрийн хүчлийн концентрац нь ашиглалтын шатнаас хамаарна. Уусгалт, олборлолт жигдэрсэн үед уусгах шингэн бэлдэхдээ 100 л усанд 1 л хүхрийн хүчил нэмдэг.
Дорнод аймгийн Мардайн ордоос ураны хүдрийг тэр чигээр нь, боловсруулалгүй ЗХУ руу гаргаж байсан түүх бидэнд бий. Харин “Бадрах Энержи” ураны салбарын судалгааг нэг шат ахиулан, газар дор уусган олборлох аргаар уран олборлон, түүнээ боловсруулж шар нунтаг гаргаж эхэлжээ. Энэ аргыг хэрэглэснээр урантай шууд харилцах шаардлагагүй.

Зөөвч-Овоо элсэнд тунасан орд. Иймд элстэй, ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулна. Дараа нь шахуургаар гарган, боловсруулдаг аж. Манай улсад энэ аргыг анх удаа хэрэглэж байгаа ч байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай энэ технологийг бусад улсад 50-иад жилийн өмнөөс нэвтрүүлжээ.

Зөөвч-Овоо ордод энэ аргыг ашигласнаар ямар гарцтай байх, эдийн засгийн үр ашиг нь ямар хэмжээнд байхыг тооцох судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Үүний дараа талууд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, шар нунтгийн олборлолт эхэлнэ. Ирэх оны эхэнд туршилт дуусаж, гэрээ байгуулах үйл явц нэг жил үргэлжлэх болов уу гэж “Бадрах Энержи” компанийнхан таамаглаж байна.

Үүнтэй зэрэгцээд үйлдвэр байгуулах, ажилчдын байр барих шаардлагатай. Ингээд 2029 оноос ураны олборлолт эхлэх таамгийг хийжээ. Энэ үед үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрнэ гэв. Мөн Зөөвч-Овоо ордыг 20-30 жил ашиглах тооцоо гарчээ. Тэр цагт атомын цахилгаан станцууд шар нунтгийг худалдан авах ба ОХУ, БНХАУ-ын станцууд манай хамгийн боломжит худалдан авагчид юм. Гэхдээ эцсийн байдлаар хэлэхэд эрт. Учир нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр олон зүйлийг талууд тохирно.

Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээлд нэг паунд буюу 430 гр шар нунтаг 60-70 ам.долларын үнэтэй байна. 2029 онд үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын уул уурхайн салбарт шинэ тоглогч бий болж, бид нүүрс, зэсээс гадна шар нунтгийн экспортоос гадаад валютын орлого олох нь. Мөн Францын төрийн өмчит компанитай хамтарсан төсөл эхлүүлснээр хоёр орны харилцаа одоогийн улс төрийн хамтын ажиллагаанаас эдийн засгийн, харилцан ашигтай түншлэл рүү шилжих гэх мэт олон талын үр ашигтай.

Төгсгөлд нь онцлоход “Бадрах Энержи” бүх хог хаягдлаа энгийн болон аюултай, мөн бага цацраг идэвхт хэмээн ангилдаг. Бага цацраг идэвхт хог хаягдалд лабораторын хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл болох бээлий, шүүлтүүр зэрэг багтана. Тэдгээрийг хяналтыг хийж аюулгүй хадгалж байна. Эдгээр нь цөмийн станцын, өндөр идэвхт цацрагийн хог хаягдлаас ихээхэн ялгаатай.

Манай улс өнөөдрийн байдлаар бага цацраг идэвхт хог хаягдлын зохицуулгыг тухайн талбай дээр хадгалах хүртэл хийхээр заасан журамтай ба дараагийн шатны менежментийг нарийвчилсан зохицуулга байхгүй байна Иймээс цаашид дараагийн шатны менежментийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байгааг хувийн хэвшлийнхэн ч хүлээж байна. Бага цацраг идэвхт хог хаягдалд эрүүл мэндийн салбарын буюу хорт хавдрын эмчилгээ хийдэг эмнэлгүүдийн хог хаягдал, геофизик болон гаалийн байгууллагуудад ашигладаг үүсгүүрт багажны ашиглахаа больсон үүсгүүр ч хамаардаг байна. Бусад улсад энэ төрлийн хогийг саармагжуулсны дараа устгах эсвэл нэгдсэн хяналт мониторинг бүхий газарт хадгалах арга хэмжээ авдаг аж.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.