Намайг Баттулгын Дуулим гэдэг. Сити их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Хаана хэн намайг дуулуулъя гэж хэлэхийг нь хүлээгээд хүмүүс рүү хараад дуул гэж хэлээсэй гэж Ширээн дээр гаргаж байгаад Дуулим одоо дуул гэж хэлэхэд эвсэлтэй нь аргагүй хувцаснаасаа бариад боддог байсан.
Өвөө эмээ хоёр маань театрт ажилладаг байсан болохоор ажлынх нь хүмүүс ширээн дээр гаргаж байгаад Дуулим “Одоо дуул” гэж хэлэхэд эвсэлтэй нь аргагүй хувцаснаасаа бариад хоёр тийшээ хөдлөөд дуулдаг байж билээ. Миний хийж чаддаг зүйлс гэвэл айлын ууган охин болохоор хоол сайн хийж, гэрээ цэвэрлэдэг. Мөн төгөлдөр хуур тоглодог.

Энэ чадварыг маань хүмүүс тэр болгон мэддэггүй байх. Ээж маань бүжигчин хүн болохоор бүжиглэх эвсэлтэй. Бас өөрийгөө хувийн зохион байгуулалт сайн гэж боддог. Уран бүтээлийн хувьд ганцаарчилсан хоёр уран бүтээл гаргасан. Анхны хайрын тухай дуу нь Өвөр монгол дуу харин нөгөө нь ээжийн тухай дуу бөгөөд Хөгжмийн зохиолч Эрдэнээ ах маань болон Яруу найрагч Нандиа эгч маань уг уран бүтээлийг бэлэглэсэн. Уран бүтээлээ сайн хийж, бүх зүйлс бүтэж байгаа цагт сайн сайхан бүхэн үргэлж дагадаг юм билээ.

Зан чанарын хувьд өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэж хэрвээ би тэр хүний оронд байвал яах байсан бол гэдэг үүднээс бодож хүнтэй харьцдаг. Аав ээж хоёр минь миний хүсэл мөрөөдөл болоод Дуртай зүйлийг минь үргэлж дэмжиж, урам зориг өгдөг.

Дуулахынхаа зэрэгцээ жүжиглэх дуртай мөрөөдөл минь нэгээхэн хэсэг болохоор жүжигчний мэргэжлээр сурдаг. Бухимдсан үедээ өөрийгөө тайвшруулахын тулд төгөлдөр хуур тоглож, дуртай дуугаа сонсож, дуртай ая аа тоглож, бас бага дүүгийнхээ дүүгийнхээ инээмсэглэхийг харахад л хормын төдийд уур маань гарчихдаг.

Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим хамpaa засуулж янзлуулахын хажуугаар давхраа ч мөн хийлгэсэн юм.

Түүний сонсогчид мөн цахим хуудсыг нь дагадаг сонсогчид нь энэ үйлдэлд нь багахан дургүйцлээ илэрхийлээд буй..

.

Залуу уран бүтээлч Дуулим үүний хариуд өөрийн цахим хуудсаараа дамжуулан чадаж байгаа юманд арга байхгүй. Та нарын амьдралд гай болохгүйгээр өөрийгөө тордоод авч явч байгаа гэсэн утгатай үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Гуравхан настайдаа тайзан дээр гарч дуулан, өхөөрдүүлж явсан, 19 настай тэрбээр аав В.Баттулгатайгаа хамтран дуулдаг, өвөө, эмээ, аавынхаа үргэлжлэл болж яваа залуу үеийн төлөөлөл юм. Жүжигчин мэргэжлээр сурдаг Б.Дуулим алсдаа поп урсгалаар уран бүтээл түлхүү гарган, тив дэлхийд урлагийн салбарт цахиур хагалах мөрөөдөлтэй гэсэн шүү.













