• Latest
  • Trending
Ш.Отгонбилэг агсантай нэг онгоцонд зорчиж яваад OCЛOOC АМЬД ГАРСАН ХУРАНДАА Д.НАМСРАЙ: “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирахад мөлхөх л тэнхэлтэй байсан

Ш.Отгонбилэг агсантай нэг онгоцонд зорчиж яваад OCЛOOC АМЬД ГАРСАН ХУРАНДАА Д.НАМСРАЙ: “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирахад мөлхөх л тэнхэлтэй байсан

2022-06-06
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ш.Отгонбилэг агсантай нэг онгоцонд зорчиж яваад OCЛOOC АМЬД ГАРСАН ХУРАНДАА Д.НАМСРАЙ: “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирахад мөлхөх л тэнхэлтэй байсан

by admin
2022-06-06
in Онцлох мэдээ, ЯРИЛЦЛАГА
0
Ш.Отгонбилэг агсантай нэг онгоцонд зорчиж яваад OCЛOOC АМЬД ГАРСАН ХУРАНДАА Д.НАМСРАЙ: “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирахад мөлхөх л тэнхэлтэй байсан

-ЕСӨН ХҮНИЙ ХАЛУУН АМИАР МОНГОЛЫН ЗУД ДЭЛХИЙН ГАМШГИЙН ТООНД ОРЖ БАЙВ-

2001 оны дэндүү хахир, харуусал дагуулсан өвөл. Тэр жилийн халуун намраас эхлээд л хүйтэрч, цас хаялж зудын байдал нүүрлэж, нэгдүгээр сараас нь мал битгий хэл хүн явахад бэрх болж, манайх олон улсын байгууллагаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд орж байсан гэдэг. 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “МИАТ” компанийн “JU1025” дугаартай “МИ-8” нисдэг НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, Монголын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нар явжээ.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Тэд Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэх газар малчин н.Зандангийн гадаа буухаар завдсан боловч онгоцны сэнсэнд цас бургиж, үзэгдэх орчин харагдахгүй болсноор онгоц осолдож, есөн хүн цаг бусаар амиа алдаж байлаа. Тэр цагаас хойш Монголын төдийгүй дэлхийн нийт хүн ардыг олон хоног, сар, жилээр автуулсан уй гашуу өдгөө ч тайлагдаагүй байна. 21 жилийн өмнө болсон онгоцны ослоос 14 хүн амьд үлдсэн байдаг. Түүнийг нэг нь Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай юм. Тэрбээр халуун залуу нас, бүлээн амиа өгөхөөс ч буцахгүй зүтгэж байсан албандаа өдгөө ч хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байгаа билээ. 21 жилийн өмнө болсон онгоцны осол хийгээд одоо өрнөж байгаа үйл явдал, ард хоцорсон дурсамж, шунан дурлах албаных нь талаар түүнтэй ярилцахаар бид зорьж очсон юм.

-Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын 55 жилийн ойн баяр сайхан болж өнгөрөв үү. Танд баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Би Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. ОБЕГ-ын дэд даргаар зургаан жил, газрын даргаар нэг жил ажилласан. Онцгой байдлын Иргэний хамгаалалтын албанд 29 жил алба хааж байна. Бидний түүхт ойн баяр сайхан болж өнгөрлөө.

-Та энэ албанд 29 жил амь, биеэ үл хайрлан төлөө зүтгэж байгаа. Олон осол, гамшгаас бусдыг аварсан түүх хуудас хуудсаараа байгаа байх. Тэр дундаас 2001 оны зуд болоод онгоцны ослын талаар яриагаа эхлүүлье. Тэр жилийн есдүгээр сараас нь цас орж эхэлсэн гэдэг юм билээ. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан юм бэ?

-Монгол нутаг өргөн уудам цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, сайхан уул хангайтай, мал арвинтай, хүмүүс нь тэнэгэр, амьдрах ухаан сайтай ард түмэн. Энэ нь бидний ажилд дөхөм болдог. Ган болсон жил дагаад зуд болдог. 2000 онд ган, зудтай байсан. Тэр ч утгаараа 2001 оны арванхоёрдугаар сард өвөлжилтийн байдал хүндэрч, 12 сая гаруй толгой мал хорогдож, мал идэх өвсгүй хүндхэн байлаа. Манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссынхон НҮБ-ын хандивлагч орнуудаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд орсон гэсэн үг. Гэвч НҮБ-аас тусламж олгох ёстой гамшгийн жагсаалтад зуд гэдэг үг байгаагүй юм билээ. Тиймээс манай улсад хандивлагч орнуудаас тусламж өгөх эрх зүйн орчин бүрдээгүй. Тиймээс зуд гэдэг Монгол орны хувьд гамшиг мөн үү гэдгийг батлах гэж судалгаа, шинжилгээ хийхээр таван хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсап ирсэн юм. Бид судалгааны багийг аваад газар дээр нь очиж ажиллахаар Увс, Завхан аймаг руу нэгдүгээр сарын 12-нд ниссэн дээ.

-“БИ БОЛ НИСЛЭГИЙН БУРХАН ШҮҮ. НАДТАЙ ЯВАХАД АСУУДАЛГҮЙ ШҮҮ, НАЙЗУУДАА” ГЭЖ ЦЭРГҮҮДЭЭ ЗОРИГЖУУЛДАГ-

-Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэд хоногийн томилолттой явсан бэ?

-Олон улсын шинжээчид, Японы сэтгүүлч, зураглаачдын бүрэлдэхүүнтэй таван хүн, ОБЕГ-ын Иргэний хамгаалалтын газраас хоёр хүн, Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, “Гама” студийн гэрэл зурагчин Ц.Батзориг өөрийн хүсэлтээр, МҮОНРТ-ын сэтгүүлч Л.Банзрагч гуай, онгоцны гурван нисгэгч, Увс аймгийн Малчин сумын Засаг дарга, бусад бидэнд үйлчилж явсан хүмүүс гээд 23 хүний бүрэлдэхүүнтэй нэгдүгээр сарын 12-ны өглөө Улаанбаатараас нисэж, Завхан аймагт очиж хоносон. Маргааш нь Увс аймаг руу нисэж замаараа айлуудаар орж, оройдоо аймгийн төвд хонов. Гурав дах өдрийн өглөө Увс аймгийн Малчин сумын гурван айлаар орчихоод Улаанбаатар руу буцах төлөвлөгөөтэй байлаа. Бид гурав хоногийн томилолттой явсан гэсэн үг. Харамсалтай нь, гурав дахь өдрийнхөө өглөө эхний айл болох Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэх газар малчин н.Зандангийн гадаа буухыг оролдсон боловч, онгоц осолдож, хамт явсан есөн хүн цаг бусаар амиа алдсан гашуун түүх бий.

-Осол болохоос өмнө юу ярьцгааж байсан бол?

-Бид гурав хоногийн томилолттой явсан. Осол болдог өдөр бидний томилолтын сүүлчийн өдөр байсан юм. Онгоц осолдохоос яг өмнөхөн Би Ш.Отгонбилэг гишүүнд “Өнөөдөр орох гурван айлаараа яаравчлаад явахгүй бол бидний ажил амжихгүй нь. Орой Улаанбаатарт бууна шүү дээ” гэж байтал онгоц осолдсон. Маргааш нь Ш.Отгонбилэг гишүүн Москва явах төлөвлөгөөтэй байсан юм. Бидний харилцан яриа дуусаж амжаагүй байтал онгоц осолдсон.

-Осол юунаас болсон гэж ярьдаг вэ. Та онгоцноос яаж гарсан гэдгээ санадаг уу?

-Цас ороод удаагүй, шуурч, хатуураагүй байсан учир онгоц газардахад сэнсний эргэлтэд цас бургиж, үзэгдэх орчин харанхуйлсан юм билээ. Тэр үед галын крант болон бусад төхөөрөмжүүдийг ажиллуулж амжаагүйн улмаас онгоц осолдож, шатсан юм билээ.

Онгоц унаж байгаа нь мэдэгдэж, дуу чимээ гарч үг ч хэлж амжаагүй байхад онгоцоор дүүрэн хар утаа болсон. Хүн ярих, амьсгалах боломжийг шууд хязгаарласан гэсэн үг. Тэгээд удалгүй гал цоргиж, нүүр түлэгдсэн. Нүүрээ хамгаалахын тулд хоёр гар, нуруугаа давхар түлсэн. Гал, угаар зорчигчдын бүхээгт эхэлж гарсан. Нисгэгч нар онгоцноос түрүүлж гараад биднийг буулгах үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж, онгоцны нээлхийг онгойлгосон. Тухайн үед би аврах албанд ажилладаг байсан хүний хувьд “МИ-8” онгоцны хаагуур, яаж гарахаа мэдэж байсан юм. Тийм учраас эргэж хараад урдаа байсан бүх хүнийг түлхэж онгоцноос гаргасан. Тэнд хэн байгааг харах, ухаарах, зогсоод “Хүүе, юу билээ” гэх ямар ч боломж байгаагүй. Хэрвээ би нэг секунд, минут тээнэгэлзэж, сандарч зогссон бол тэндээ үлдэх байсан. Хоёр, гурав алхаад л амьд үлдэх тийм л хором байхгүй юу.

-Танд түлэгдлээс өөр зовуурь байсан уу. Осолдсон онгоцноос буухад ямар дүр зурагтай байсан бэ?

-Онгоцноос гарч ирэхэд нуруу хүчтэй өвдөж байсан. Тухайн үед би онгоц хүчтэй газардаж, “Нуруу гэмтсэн байна” гэж бодож байтал түлэгдсэн юм билээ. Тэр ослоос хамгийн их түлэгдэлтэй, гэмтэлтэй нь би байсан. Нүүр, хоёр гар, нуруу их хэмжээгээр түлэгдэхээс гадна онгоцонд халуун агаараар амьсгалж хоолой, уушгиа түлж, гарч ирчихээд хүйтэн агаараар амьсгалж, хоёр уушгиндаа хатгалгаа авсан. Хоолой түлэгдсэн учир сайн ярьж чадахгүй, дуу, авиа гарахгүй байсан. Малчин сумын Засаг даргын хоёр гар, охин нь бага зэргийн түлэгдэлтэй байсан.

Онгоцноос гарч ирээд хэвтэж байтал хэн нэгэн “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирч байсныг санадаг. Тэгээд би мөлхөж онгоцноос холдоод хартал онгоц хажуулдчихсан, онгоцны ар талын нээлэнхийгээр гал цоргиж, шатаж байсан. Удалгүй мотор, сэнс хоёр нь л ёрдойгоод үлдчихсэн байсан. Онгоцны зорчигчдын бүхээгний урд хэсэгт байсан хүмүүс гарч чадалгүй бурхан болсон. Тэнд томилолт ахалж явсан дарга нар байсан. Харин бүхээгний хойд хэсэгт сумын Малчин сумын Засаг дарга болон бидэнд үйлчилж явсан хүмүүс байсан. Хойно сууж байсан хүмүүс бүгд амьд гарсан юм.

-Та бусдынхаа амийг аварсан юм байна шүү дээ. Энэ тухай хүмүүс мэддэг болов уу?

-Гэхдээ би “Хүмүүсийг аварсан” гэж ярих муухай бас дургүй. Тэр миний үүрэг байсан. Нисгэгч нар маань ч тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж биднийг аварсан. Тэгэхээр нь хэн нь хэнийгээ аварсан нь чухал биш. Нэг ч болтугай хүн амьд үлдэж, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад нь баярладаг.

-Онгоц айлын гадаа осолдсон гэлээ. Тэднийх нэлээд сандралдсан байх даа?

-Би айлд орсноо санадаг. Ер нь олон хүн байгаагүй. Тэр үед хоёр уушгиндаа хатгалгаа авчихсан, их түлэгдэлтэй байсан учир амьсгалж чадахгүй, бөглөрчих гээд бараг л ухаан алдаж, сэргээд л байсан. Тэр айлаас хэн нэгэн намайг морин дээр дүүрч, Малчин сумын Засаг даргын “УАЗ-69” автомашинд хүргэсэн. Цас ихтэй байсан учир автомашин дээшээ, айл руу очих боломжгүй байсан юм билээ. Тэгээд автомашинд суугаад сумын төв орох хүртэл амьсгал боогдож, ухаан алдчих гээд хэцүүхэн байсан. Арай хийж амжиж сумын эмнэлэгт очиж дусал залгуулаад гайгүй болсон ч түлэнхий шарх хорсож, өвдөөд хэцүү байсан. Биднийг осолдож, түлэгдсэн гэдгийг мэдсэн эмэгтэй “Шархыг чинь гөлөгний цусаар арчиж өгнө. Сайн байдаг гэсэн” гээд над дээр гөлөг барьчихсан ирж байсан. Харин эмч нар “Болохгүй, халдвар болно” гээд зөвшөөрөөгүй. Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан юм. Тэр үед Мянганы замын нээлт хийхээр нисдэг тэргүүд нь баруун аймгуудаар явж таарсан. Тэгээд маргааш нь аймгийн төв рүү нисдэг тэргээр хүргүүлсэн.

-Нисдэг тэрэгтэй осолдоод удаагүй байсан болохоор онгоцонд суухаас айсан уу?

-Тэр үед миний гол асуудал амьсгалах, амьдрах л байсан. Түүнээс өөр айдас байгаагүй. Би тухайн үед Иргэний хамгаалалтын албанд олон жил ажиллачихсан байсан. Аврах ажиллагаанд нисдэг тэргээр их явдаг байлаа. Нисгэгч нартай танил. Онгоц руу намайг ортой аваад орохоор нь би өндийж суугаад, нисгэгчийн кабен руу ороод “Сайн уу, найзуудаа” гээд хэлчихсэн юм. Дандаа миний найзууд байсан л даа. Гэтэл онгоц нисэхгүй удав. Түүний шалтгааныг манай найз сүүлд нь ярихдаа “Чамайг орж ирээд сайн уу, найзуудаа гэж хэлэхэд чинь бид нисэж чадахгүй шоконд орчихсон. Бүр тайвширч чадахгүй, уйлсан. Тэгээд удахгүй зориг ороод ниссэн” гэж байсан юм. Миний нүүр түлэгдээд хөөчихсөн хүн харахын эцэсгүй л даа. Тэд магадгүй намайг хараад өрөвдөж, харамсаад уйлсан байх. Тэгээд аймгийн эмнэлэгт хэдхэн минут нисээд очиж байгаа юм. Гэхдээ дусал салгачихсан байсан болохоор амьсгал давчдаад бас л хэцүү очсон.Тэр үед би эмнэлгийнх нь хамгийн хүнд өвчтөн байсан байх. Эмч, сувилагч нар чадах бүхнээ хийсэн. Сувилагч нь хүртэл миний хөлийг цээжиндээ нааж, дулаацуулж хонож байсан.Түүний хараад би уйлж байснаа санадаг юм. Маргааш нь Улаанбаатарт буухдаа бас л ухаан алдаад сандаргаж буусан. Намайг харсан бүх хүн цочирдож уйлсан гэж ярьдаг юм.

-Тухайн үед таны бие их хэмжээгээр түлэгдсэн зовуурь ихтэй байсан байх. Харин сэтгэл санааны хувьд ямар байсан бол?

-Хүмүүс одоо хүртэл намайг гайхдаг л юм. Би өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаасаа няцаагүй, шаардлагатай бүхний төлөө үүрэг гүйцэтгэж явна. Тухайн үед янз бүрийн осол, аваартай кино үзэх, мэдээ сонсоход зүрх эмзэглэдэг л байсан. Цаг хугацаа хүнийг эмчилдэг гэдэг үнэн. Цэргүүддээ үүрэг өгөөд ажиллаж байж боломгүй хүнд хэцүү бүхнийг хариуцаж, хийж, туулж явсан. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймгийн Булган суманд 30 гаруй хүүхэд хордчихсон байхад би ХСҮТ-ийн Д.Амбасэлмаа эмчээр ахлуулсан багийг аваад явж байсан. Эргээд бодоход байж боломгүй хүнд нислэгүүдийг хийж байжээ. Тэр үедээ өөрөө дотроо айж байгаа ч хамт яваа нөхдөдөө, цэргүүддээ “Би бол нислэгийн бурхан шүү. Надтай явахад асуудалгүй шүү, найзуудаа” гэж зоригжуулдаг. Олон хүнд нислэгийн ард гарсан даа гарсан.

-Тэгээд та эмчилгээгээ хаана хийлгэсэн бэ. Биеийнх нь хэдэн хувь түлэгдэлтэй байсан бол?

-Тухайн үед Япон Улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар гуайд талархдаг. Тэр үед миний нүүр, хоёр гар, нуруунд арьс шилжүүлэн суулгах шаардлагатай байсан. Монголд тус эмчилгээг хийх боломж хангалттай байгаагүй. Боломжтой байсан ч удаан хугацаанд үргэлжлэхээр байсан. Тэр үед С.Хүрэлбаатар гуай Токиогийн анагаахын их сургуулийн Эрчимт эмчилгээний тасгийнхантай холбоотой байсан юм билээ. Тэдэнд хандаж, эмч нар нь манайд ирж биднийг үзээд “Бид эмчилж чадна” гээд Малчин сумын Засаг дарга бид хоёрыг авч явсан. Тэднийхээ тусламжтайгаар гурван сар орчим Япон Улсад эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн 60 хувь түлэгдэлтэй байсан. Хүн зовлон даадаг гэж үнэн юм билээ. Тийм болохоор өөрийгөө Японы болон Монголынхоо ард түмэнд өртэй хүн гэж боддог. Хэрвээ Монголд эмчлүүлсэн бол жил гаруй эмнэлгээс салахгүй байсан байх. Японы төв телевизийн сэтгүүлч, зураглаач хоёр бидэнтэй явж байгаад бурхан болсон учир Японд дуулиантай байсан үе. Япон Улсад эмчлүүлэхээр явсан. Намайг эмчлүүлэхээр явсан хойгуур сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биднийг “Орилж, хашхирч байсан. Авраач гэсэн” гэх мэт янз бүрийн юм бичиж байсан юм билээ. Бодит байдал дээр тийм байгаагүй шүү.

-2001 онд хүүхдүүд нь таныг осолдсон гэдгийг мэддэг байсан уу. Япон эмчлүүлчихээд эх орондоо ирэхэд ямар санагдсан бэ?

-Би хоёр хүүхэдтэй. Тэр үед бага хүү минь хоёр настай байсан. Миний биеийн байдал хүнд байсан бүгд л өрөвдөж хайрлаж байсан байх. Харин Японд эмчлүүлчихээд ирэхэд хүү минь хэлд орчихсон, би бөөн баяр болж байсан. Би Японоос Монгол руугаа ирэх шөнөө догдлоод унтаж чадаагүй. “Эх орондоо очно” гэж бодохоор нойр хүрдэггүй гэж үнэн юм билээ. Харин Монголдоо ирсэн өдрөө гэртээ хоноогүй, цэргийн найзуудтайгаа амьд үлдсэн тухайгаа ярьж хоносон. Сонин байгаа биз. Энэ алба намайг ингэж л, ийм л зоригтой болгож хүмүүжүүлсэн дээ.

-Та ослоос амьд гарсан хүмүүстэй холбоотой юу. Амь үрэгдсэн хүмүүсийнхээ хөшөөнд очиж байв уу?

-Би Тогоо найз, Мэндбаяр эмчтэй утсаар холбогдож байсан. Бусадтай нь холбоогүй. Малчин сумын Засаг дарга Баттөмөр гуай болон тэдний охинтой 2007 онд Увсад очиж уулзсан. Тэд маань дор бүрнээ амьдралынхаа зам мөрийг хөөгөөд явж байгаа. Өдөр бүр, сар бүр уулзаад байхгүй ч гэлээ зүрх сэтгэлээрээ уулзацгаадаг гэж боддог доо. Тэнд ажилладаг Онцгой байдлынхнаараа зул өргүүлдэг. Тэднийхээ хөшөөн дээр заавал очно гэж боддог доо.

-Энэ ослын хэрэг яаж шийдэгдсэн бэ?

-Гурван нисгэгч явсны нэгнийх нь сэтгэл санаа нь хямарч нас барсан. Галын крантаа шалгах гэх мэт үйлдлээ хийж чадаагүй юм шиг байна лээ. Ер нь осол болсонд их харамсаж, сэтгэлээр унаж байсан гэдэг. Харин нөгөө хоёр нисгэгч нь хариуцлагаа хүлээж, 4-5 жил хоригдоод гарсан байх.

-Та ямар ослуудад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байв?

-2007 оны зургадугаар сарын 14-нд осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослын авран хайх ажиллагаанд биечлэн оролцож, халуун цэг дээр нь очиж ажилласан. Манайхан хүн олоход их хэцүү газар осолдсон байсан. Тухайн үед Зүүнхараанд эрэн хайх аврах ажиллагаанд цагдаагийн Генерал Ч.Амарболд гуай бид хоёр ажилласан юм. Тэгээд олон хоног хайсны эцэст онгоц осолдсон газрын тогтоосон. Харин “Хүн амьд эсэхийг нь мэдэхгүй” гээд надад ослын зураг харуулсан. Гэтэл задалчихсан шүхэр байсан. Тэгэхээр нь “Одоо л үүн рүү явахгүй бол болохгүй. Нэг ч болтугай хүн аврах ёстой” гээд цэргүүдээ аваад ниссэн. Би цагаан бээлий их өмсдөг юм. Яагаад гэвэл, оёулсан арьс маань наранд загтнаад хэцүү байдаг. Тийм учраас цагаан бээлий өмсөж, хамгаалдаг. Зарим нь үүнийг ойлгохгүй цагаан бээлий өмсөж гангардаг гэж ярьдаг юм. Сүүлдээ манай салбарынхан ихэнх нь ойлгодог болсон. Тэгээд онгоцныхоо хаалгыг онгойлгочихсон бээлийтэй гараа гаргачихсан байхыг цэргүүд харчихаад “Бид нар аврагдлаа. Цагаан бээлийтэй Нааяа даргаас өөр хүн байхгүй” гээд уйлж байсан гэдэг.

Тэд уулын уруу осолдсон байсан учир аврагч нараа олсоор буулгая гэтэл газар нутгийн байрлал тохиромжгүй байсан. Ойр орчимд нь тэгшхэн газар хайхаад олдохгүй хэцүү байсан. Тэгж тэгж ойролцоо гайгүй газар олтол голд нь ганц том мод ёрдойгоод онгоц буулгах боломжгүй байхаар нь модны ойролцоо онгоцоо дөхүүлж байгаад хоёр шүхэрчнээ шүхэргүй үсрэх даалгавар өгсөн. Тэгэхдээ “Би та хоёрыг үсрүүлнэ. Харин гэмтэхгүй, хөлөө сайн барьж буугаарай” гэхэд манай цэргүүдийн хөл чичирч байсан. Ойн хөрс зөөлөн учир гэмтэхгүй гэдгийг би тооцоолчихсон байсан. Тэр хоёр маань амжилттай бууж, дохихоор нь би хөрөө шидсэн. Тэгээд онгоц буухад саад болоод байсан ганц модыг огтолж, унагасан. Тэгээд онгоцоо буулгаж амьд байсан хүмүүсээ аварч, бие биеэ хараад уйлж байсан. Төрд ажиллана гэдэг амаргүй. Ялангуяа амь, биеэ үл хайрлаж бусдын төлөө зүтгэнэ гэсэн бол амьдралаа, гэр бүлээ золиослохоор өөр аргагүй алба хаагчид шүү дээ, бид.

-Танай гэр бүлд Онцгой байдлын Ерөнхий газарт ажилладаг хүн бий юү. Та яагаад аврагч болохоор шийдсэн юм бэ?

-Манай удамд Онцгой байдлын албанд ажилладаг хүн байгаагүй. Охин минь тусдаа гарсан. Хүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Эхнэр маань Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би уг нь цэргийн хүн. ЗХУ-ын Цэргийн дээд сургууль төгссөн. Би аврах ажиллагаагаа армид байхдаа эхэлсэн. 1993 оны дөрөвдүгээр сарын 23-нд 38 зорчигчтой ачааны онгоц Завхан аймгийн Марз хайрханд осолдож, тавдугаар сарын 15-нд олж байсан юм. Тухайн үед би одоогийн Зэвсэгт хүчний 086 дугаар ангийн салаан захирагч байсан. Биднийг эрэлд татаж, бид олон хоног уулаар самнаж осолдсон онгоц хайсан. Харин осолдсон онгоцыг олсны дараа хүмүүсийн цогцсыг цаснаас хайж хоёр өдөр нисдэг тэргээр зөөж байсан юм. Тэгээд намар нь надад Иргэний хамгаалалтын газар ажиллах зар ирж, тэндээс л өнөөдрийн ажлын гараа минь эхэлж байсан түүхтэй. Би тухайн үедээ Шүхэр, усан шумбагч, хими, инженер, автын инженер ахуйн мэдлэгтэй байсан учраас Иргэний хамгаалалтын албанд хэрэгтэй байсан юм билээ. Түүнээс хойш энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.

-Та цэргүүддээ юу захидаг вэ?

-Аврагч хүн мэргэжлийн түвшинд бүхнийг хийж ёстой. Тиймээс тангараг өргөсөн л бол бусдын төлөө амь биеэ үл хайрлах ёстой гэж захидаг даа. Мэргэжилдээ үнэнч байж чадвал өөрийгөө болоод бусдыг аврах бүрэн боломжтой. Бид хүний амь аврахын тулд амьд гарах ёстой хүмүүс. Би гэр бүлийнхэндээ “Би тангараг өргөсөн учраас миний амийг хэн нэгнээс нэхэж болохгүй шүү. Тангараг өргөсний учир нь тэндээ оршдог юм” гэж хэлдэг. Амь, биеэ үл хайрлана гэж тангараг өргөчихөөд, цэргүүддээ үүрэг өгдөг, өгсөн үүргийг нь биелүүлдэг байх ёстой юм. Харин цэргүүддээ буруу үүрэг өгсөн бол хариуцлагыг нь заавал хүлээх ёстой. Тийм учраас энэ албанд заавал захирах, захирагдах ёс байдаг. Энэ бол миний баримталдаг зарчмын нэг.

Тэрбээр “Хэдийгээр 21 жил өнгөрсөн ч гэлээ хамт явж байгаад бурхан болсон нөхдөдөө зориулж зул өргөдөг. Есөн хүний амиар Монголын зуд байгалийн гамшиг гэдгийг баталсан нь харамсалтай ч гэлээ цаашид тохиож болох гарц хохирол, олон мянган хүний амийг аврах хаалт болсон гэж болмоор” хэмээн ослын тухай, тэднийхээ тухай нулимс, харууслаа залгилж, басхүү уудалж ярив. Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Думаагийн Намсрай бусдын төлөө гэсэн халуун сэтгэл, итгэл дүүрэн зоригоо өвөртлөөд эх орон, аюулгүй байдлынхаа төлөө олон мянган аврагчтайгаа хөл нийлүүлэн алхаж, тэдэнд хүндхэн үүрэг өгч, өргөсөн тангарагтаа үнэнчээ баталж, хоёргүй сэтгэлээр омог бардам зүтгэж явааг илтгэх бидний яриа энд хүрээд өндөрлөлөө.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.