Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж Монгол түмний бахархал болж явсан нэгэн. Тэрбээр зодог тайлж ирээд, 10 гаруй жил болсон ч одоог хүртэл нэр нөлөөгөө алдаагүй яваа. Харин энэ хугацаанд хувийн амьдралд нь томоохон өөрчлөлт орсон. Асашёорюү аварга ид мандаж байх үедээ буюу 2005 онд Г.Тамир гэх бүсгүйтэй гэр бүл зохиож охин, хүү хоёртой болж байв.

Аавыгаа өвчсөн мэт дууриасан бяцхан охин өдгөө 19 нас хүрч тусдаа амьдрах болсон байна. Тэрбээр Канад улсад ээж, дүүгийнхээ хамт амьдарч буй аж.
Аса аварга Г.Тамир нарын хурим тухайн үедээ хамгийн нүсэр нүнжигтэй, хамгийн дуулиантай, хамгийн их зардал гаргасан хурим байсныг одоо ч хүмүүс ярьдаг. Анхны авааль гэргий Тамир нь сумогийн их аваргын анхны хайр байсан гэдэг. Асашёорюү аваргыг хэн ч таньдаггүй дүрсгүй хөвгүүн байхад Г.Тамир тухайн үеийн хамгийн нэр хүндтэй дуучин Латифийн Байздагийн “Нандин охин” дууны клипэнд тоглосон, хороолол байтугай хот даяар цуутай хөөрхөн охин байсан.

Харин Асашёорюү сумод ид барилдаж, алдар цолоо мандуулж явахад Г.Тамир Германд сурч, дотноссон хайрын түүх тэдэнд бий. Өдгөө хэн хэн нь тусдаа амьдрал зохиосон ч, хэн хэндээ хүндэтгэлтэй ханддаг гэсэн шүү.
Аса аваргын цаг үеэсээ тасарсан тэрбумын үнэтэй унаа
Энэ цаг үеэс дэлхийд хамгийн их танигдсан алдартан бол Асашёорюү аварга. Тиймдээ ч гадаадын алдартай жүжигчин, тэрбумтнуудтай ойр явдаг. Тэр тусмаа “Хуаньжу гэг”-ийн дүрд тоглосон Жао Вэйгийн тэрбумтан нөхөр, “Алибаба” группийн тэргүүн Жак Ма тэргүүтэй тэрбумтнуудтай ойр нөхөрлөдөг.

.

Хятадын тэрбумтантай хамтдаа саунд орохдоо, Аса аварга хятад баяны нурууг барьж өгсөн зураг интернэтээр тарьж, үндсэрхэг үзэлтэй монголчууд дэлбэртлээ уурласан. Тэрбумтнуудтай нөхөрлөдөг, хөлс хүчээ урсган мөнгө олсон Аса аваргын эдэлж хэрэглэж байгаа эд аргагүй л нүнжигтэй байдаг. Сүүлийн үеийн загварын машин сэлгэн унадаг Асашёорюү унаагаа юүлжээ.
Тэрбээр ”Нэг иймэрхүү машинтай боллоо. Над шиг хөдөө гадаа их явдаг хүнд хэрэгтэй унаа мэт. Онгирч гайхуулж байгаа зүйл огт биш шүү. Сайн тэрэгтэй явахгүй бол Монгол шиг өргөн уудам нутагт хэцүүднэ” гэж сонирхуулсан байсан. ЭНэ машиныг эд мэддэг улс үнэ нь лавтайяа нэг тэрбум төгрөг хүрнэ гэж үнэлжээ.

.














