Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” дууны Э.Гансувд хоёр билээ. Хоёр охинтой тэднийх, хүүгээр бүл нэмж ам бүл тавуулаа. Дуучин Э.Төрмандах зохиолын дуучид дундаа дээгүүр нэрлэгддэг нэгэн. Түүнд олон төрлийн авъяас бий гэв. Тэрээр барилддаг төдийгүй тэр ч бүү хэл сайн уяач гэдэг. Дундговь аймгийн алдарт уяач цолтой билээ.
МУСТА дуучин Э.Төрмандах Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат бөгөөд багаасаа хөдөө мал дээр хурдан морь унаж өсчээ.
Түүний хувьд бөхийн удамтай, сайн ч барилддаг байсан аж. Тэрээр “Бөхөө орхихгүй явсан бол өдийд барилдаад цол энэ тэр авсан ч юмгүй, бааранд хамгаалагч хийдэг ажилтай нөхөр явах байх” гээд инээж байна билээ.

Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар “аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах. Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч хослон дуулж хослон жаргаж яваа.
СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн иржээ. Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.
Саяхан дуучин бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа нэгэн пост үлдээжээ. Тэрээр “Хүмүүс намайг байнга л Чөөгий,шулам,Хятад нисдэг хүүхэн шиг байна л энээ тэрээ гэх юм дөө. Өөр бас юу юу билээ мэдэхгүй. Одоо бүүр сайхан хэлээд авцгаа!Тэр тусмаа эмэгтэйчүүд” гэж бичжээ. Ямартай ч түүнд атаархдаг бүсгүйчүүдэд зориулан хатуухан үг хэлээд авлаа.

Тэд анх “Минийлээ хөөрхөн үрс”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг хамтын уран бүтээлүүдээ түмэн олондоо хүргэж “Хос ертөнц” нэртэй анхны хамтарсан тоглолтоо 2019 онд хүргэсэн билээ.

Өнгөрөгч 06-р сарын 01-ны Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Одонгоо зүү ээжээ” тоглолт Юби Паласын концертын их танхимд зохион байгуулагдав. Тус концертонд Монгол түмэндээ хайрлагддаг нийт уран бүтээлчид, дуунд дуртай одонтой ээжүүд эхчүүд цуглав.
Хос дуучид маань уг концертонд ая дуугаа өргөсөн төдийгүй дуучин Э.Төрмандахыг а.р. х.и. хүртчихсэн бололтой дуугаа дуулж чадахгүй, эхнэр О.Гансувд нь хялалзаж тун дургүй цэхэлзэж байгаа концертын бичлэг цахим орчинд түгээд байна.

МУСТА гэх цолыг ард түмнээсээ хүртэж, түмэнд хайрлагдсан дуучин маань алтан тайзан дээрээ ийм ч ёс зүйгүй үйлдэл хийх гэж.. тун харамсалтай…

.













