Зургадугаар сарын нэгэн буюу Хүүхдийн баяраар хэд хэдэн үйл явдал цахим орчинд сенcaцu тариад байгаа юм. Түүний нэг нь Чингисхаан гэх залуу Хонгорзулдаа xaягдаж, Зариг Өнөрөө мyyдcaн гэх махыг буцалгаж идсэн явдал байлаа. Үүний эсрэг Цэнхэр үст Цэрэн цахим хуудсаараа дамжуулан Зариг Өнөрөөг Хятадын талд тал зассан хэмээн сэрдэж хэд хэдэн баримт дэлгэсэн юм. Тэрээр:
Н.Өнөрцэцэг асуудалд ашиг сонирхлын дагуу оролцдог гэдгийг мэднэ. Тэр мөнгө төлөөгүй, захиалга өгөөгүй бол хэзээ ч нийтийн төлөө газар нутаг, Оюу толгой гээд олон асуудлаар дуугарч байгаагүй. Махны дyyлиaнаар мань эр үсэрч гарч ирээд мах чанаж идэж, аж ахуйн нэгжүүдийг хамгаалаад постлоод байсан. Хэзээ байтлаа аж ахуйн нэгжид хайртай болчидог ч юм. Хятадын цемент xямд гэж үндэсний үйлдвэрийг хаа гэж орилж явдаг түүний далд санааг мэднэ.
Н.Өнөрцэцэгийн төрсөн дүү Н.Жаргалбаяр эхнэр Э.Буянхишигийн хамтаар Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түргэн хоолны үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүний худалдаа, хүнсний худалдаа, бууз баншны худалдаа, бууз, баншны үйлдвэрлэл, кофе шопийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2020.10.21-ний өдөр “Сэрүүн таргил” гэх компани байгуулжээ. Магадгүй хужаа нартай махны бизнесээр нягт хамтран ажилладаг байх л даа.

Н.Өнөрцэцэгийн дүүгийн зарсан мах, чимхсэн бууз, баншийг идээд яваам биш үү бид! 2020 онд компаниа байгуулахаас өмнөхөн дүү Н.Жаргалбаяр нь Зариг сайтад сэтгүүлчээр ажиллаж koвuдын хөл xopuонд сэтгүүлчийн үнэмлэх ашиглаж ардаа apxu ачаад шаглаж яваад баригдсан ч хэрэг нь чимээгүй хаагдсан.
Н.Өнөрцэцэгийн нөхөр Болдын Зээхүү сургуулийн цайны газар ажиллуулдаг гэсэн. Ямар махаар хоол хийдэг бол ?

Сургуулийн цайны газрын зөвшөөрлийг Нийслэлийн Засаг дарга өгдөг. Муу муухай бүхэнтэй нягт холбоотой явдаг өлөн зантай түүнд сэтгүүлч гэх нэр хүнд ахадна.

Сэтгүүлч гэх нэрийн ард Хятадуудын махны үйлдвэртэй холбоотой гэх жижигхээн ашиг сонирхол гэхэд ийм байна.
2022.06.02 (Э.Цэрэн)
Зариг Өнөрөөг хэн нэгнээс мөнгө авч энэхүү сурвалжлагаа бэлдсэн байх магадлалтай гэж иргэд хардаж байгаа юм. Учир нь урд орой нь хиймийн бодист дэвтээсэн гэх махыг хотруу оруулах гэж байгаад сэтгүүлчид болон иргэдийн төлөөлөлд баригдан шөнөжин юм болсон.
Гэтэл маргааш нь Зариг Өнөрөө очиж xopгүй гэдгийг өөрийн биеэр бaталж байгаа нь эргэлзээ төрүүлсэн биз. Ямартай ч энэ асуудал төрийн түшээд нарын анхааралд ороод авлаа. Харин анхааралдаа авсан төрийн түшээдийн махны үйлдвэр байх магадлалтай талаар өнөөдөр хөндөх сэдэв болон хувирлаа.













