• Latest
  • Trending
7 буудлын сурагч, Орчлонгийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрчээ

7 буудлын сурагч, Орчлонгийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрчээ

2022-05-31
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, May 1, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

7 буудлын сурагч, Орчлонгийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрчээ

by admin
2022-05-31
in НИЙГЭМ
0
7 буудлын сурагч, Орчлонгийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрчээ

“Бидний хамгийн том э мгэ нэл, ирээдүйн том асуудал бол боловсролын асар их зөрүү. Өнөөдөр 7 буудлын сурагч, Орчлонгийн үе тэнгийн хоёр сурагч уулзаад ойлголцож чадахгүй хэмжээнд хүрсэн. Адилхан нэг улсад, нэг хэлээр ярьдаг, монгол аав ээжтэй хүүхдүүд. Ийм биш байлгах боломж уг нь байсан. Баян хоосны ялгаа биш хүүхдийн боловсролын ялгааны зөрүү ирээдүйд үндэстнийг хоёр хэсэгт хуваах вий дээ” хэмээн иргэн Б.Батзаяа өөрийн сошиал сүлжээнд нийтэлжээ.

Манай боловсролын өнөөгийн байдал нийгмийн тэгш бус байдлыг бүрдүүлэгч болоод байгааг сүүдрийн боловсрол тодруулан илэрхийлж байна.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хэдий ч сургалтын төв, гэрийн багшаас аль нэг хичээл, сургалтыг авч буй үйл явцыг “сүүдрийн боловсрол” гэж судлаачид нэрлэжээ. Энэ үзэгдэл сүүлийн 30 жилд олон улс орныг хамран идэвхтэй өргөжиж байна. 2014 оны судалгаагаар Солонгосын бага сургуулийн сурагчдын 81% нь, Английн бага ангийн сурагчдын 37% нь сүүдрийн боловсрол буюу нэмэлт сургалтад хамрагдсан гэсэн мэдээ байна. Сүүдрийн боловсрол өмнөд, зүүн Азийн улсууд, Европ, Африкийн орнуудад илүү өргөн дэлгэрчээ. Тухайлбал, сүүдрийн боловсролд Японы гэр бүлүүд ойролцоогоор 924 тэрбум иен (Dawson 2010: 16), Сингапур гэр бүлүүд ойролцоогоор 820 сая сингапур доллар зарцуулсан (Basu 2010: D2) байна. Харин Солонгосын гэр бүлүүд 2010 онд хамгийн их буюу 20.8 их наяд вон зарцуулсан нь Засгийн газрын олон нийтэд зарцуулж буй зардлын 80 орчим хувьтай тэнцэж байсан байна. (Ким ба Ли 2010: 261)

Сүүдрийн боловсролын учир шалтгаан, үр дагавар

Сүүдрийн боловсрол үүсэх үндсэн шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд маш их анхаарч ач холбогдол өгдөг хэдий ч ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын чанарт сэтгэл ханамж хангалтгүй учраас хүүхдээ нэмэлт сургалтад хамруулахыг чухалчлах болсонтой шууд холбоотой. Мөн Монголчуудын шинжлэх ухаан, математикийн олимпиадын аварга сурагчдыг онцолдог, бусдаас дутахгүй байх, өөрсдийн хүртээгүй боломжийг үр хүүхдэдээ өгөх гэсэн хандлага нь сүүдрийн боловсрол манайд өргөжих шалтгаан болж байна.

Эрүүл мэндийн салбарт томоохон эмнэлгийн эмч, ажилтнууд эмнэлгээ тойруулан хувийн эмнэлэг, эмийн сан, лаборатори байгуулж, улсын эмнэлэгт хийх үзлэг, үйлчилгээг өөрийн хувийн аж ахуйг дэмжих, арга хэрэгсэл болгох жишиг тогтсон. Энэ жишигтэй ижил багш нар сургуульд багшилж буй үндсэн ажлаа хувийн төлбөртэй сургалтандаа сурагч олж авах хэрэгсэл болгосоор байгааг үгүйсгэх аргагүй. Багш нар үндсэн ажлаа чанартай хийх сэдэл, үнэлэмж хангалтгүй тул үндсэн ажлынхаа хүрээнд хичээлийн бэлтгэл, чанар, үр дүнд төвлөрөхөөс илүүтэй ганцаарчилсан, төлбөртэй сургалт зохион байгуулахад анхаарч орлогоо нэмэгдүүлэхийг зорилго болгох хандлага давамгайлж байна. Энэ нь сургууль–эцэг эх-багш–хүүхдийн харилцаанд эрүүл бус, буруу жишиг тогтож, нийгмийн ёс суртахуун, итгэлцэл доройтох хөрс суурь болж байна.

Сүүдрийн боловсрол нь хүүхдийн сурах чадвар, хүүхэд бүрийн онцлогт суурилсан багшийн арга зүйг хөгжүүлэх давуу талтай ч багшийн ажлын ачаалал болон стрессийг нэмэгдүүлж, улмаар ашиг сонирхлын зөрчил үүсч байгааг судалгааны үр дүнгүүд онцолжээ. Сургалтын төв, ганцаарчилсан сургалтад бүтэн жил хамрагдсан гэх хүүхэд стандарт агуулгаа ч эзэмшээгүй байх тохиолдол цөөнгүй. Энэ мэтээр сүүдрийн боловсролын чанарт хэн хариуцлага хүлээх, хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөлд хаана хяналт тавих зэрэг олон асуудал тодорхойгүй байсаар байна.

Төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн багшийн өдөр өнжүүлэх, сургалтын төв, төлбөртэй давтлаганд хамрагддаг суралцагчид илүү амжилттай суралцаж, түүний цаана үлдэж буй боломж тааруу суралцагчдын ихэнх нь сурах хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилгүй болж, бүх нийтийн ерөнхий боловсролын чанар, үйл явц, нэр хүнд доройтсоор байна. Үүний үр дагаврыг улс үндэстнээрээ хүлээж авч байгаагийн нэг илрэл нь нийт хөдөлмөрийн насны иргэдийн 800 мянга нь халамж авч байгаа явдал юм.

Сүүдрийн боловсрол Монголд

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс \БХАН\ 2005 онд зохион байгуулсан “төлбөртэй давтлага, дамжаа” сэдэвт судалгаанд хамрагдсан нийт нэгдүгээр дамжааны оюутны 67 хувь нь төлбөртэй давтлаганд хамрагдсан байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөх жилдээ төлбөртэй давтлага авч байсан суралцагчдын оршин суугаа газраар төгсөгчдийг ангилан үзэхэд Улаанбаатарт 67, Дарханд 59, Эрдэнэтэд 62, бусад аймгийн төвд төгсөгчдийн 72, хөдөөгийн сумын сургууль төгсөгчдийн 57 хувь нь тус тус төлбөртэй давтлаганд хамрагджээ.

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь Математик, 13 нь Хими, 12 нь төрөлх хэлний, 10 нь нийгмийн ухаан, 5 нь гадаад хэл, 3 хувь нь физикийн хичээлээр тус тус төлбөртэй давтлага авч байжээ. Математикийн хичээлээр төлбөртэй давтлага авч байсан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 41 хувь нь дээд сургуулийн багшаас, Дархан, Эрдэнэт болон бусад аймаг, сумын сургууль төгсөгчдийн 40-60 хувь нь тухайн хичээлийг заадаг багшаасаа тус тус давтлага авдаг байсан байна.

Нэг хичээлийн төлбөртэй давтлагын дундаж төлбөр 2005 оны үед Улаанбаатарт 73 мянга, Дарханд 42 мянга, Эрдэнэтэд 53 мянга, бусад аймгийн төвд 54 мянга, сумдад 43 мянган төгрөг байжээ. Харин 2020 оны 10 сарын байдлаар элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад шалгалтанд бэлтгэх сургалтын төвүүдийн нэг жилийн төлбөр 1.5-2.5 сая төгрөг болж ойролцоогоор 20-30 дахин нэмэгдсэн байна. Одоогоос 15 жилийн өмнө төлбөртэй сургалт, давтлага нь их дээд сургуульд элсэх бэлтгэл хангах зорилготой байсан бол өнөө үед өндөр шалгууртай хувийн сургуулийн нэгдүгээр ангид, төрийн өмчийн гүнзгийрүүлсэн болон Олон улсын хөтөлбөртэй сургуульд элсэх бэлтгэл хангах зэргээр сүүдрийн боловсрол улам өргөжин тэлжээ.

Боловсролын тогтолцооны сул талыг тодруулагч нь сүүдрийн боловсрол

Сургалтын төв, багш нар, тэдний үйлчлүүлэгч гэр бүл, суралцагчдыг буруутгахаас өмнө бодлого боловсруулагчид болон салбарын эрдэмтэн судлаачид юуг хэрхэн сайжруулах шийдлийг олж, үе шаттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хариуцлага, үүрэг хүлээгдэж байна.

Боловсролын санхүүжилт, удирдлага, багшийн хөгжил, ажлын үр дүн, цалин урамшууллын системийг удирдах эрх, бие даасан байдлыг сургууль, орон нутагт шилжүүлэн, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоотой хамтын удирдлагын соёл, харилцааг хамгийн багадаа 10 жил тууштай хөгжүүлснээр, боловсролын салбарт чанар, үр дүн гарах боломж бүрдэнэ.

Зуны нар үд голлоход сүүдэр багасдаг шиг бүх нийтийн ерөнхий боловсролын чанар, менежмент нь багш, хүүхдэд ээлтэйгээр төлөвшин хөгжих хүртэл сүүдрийн боловсрол хүчээ авсаар байх болно.

Баавгайн Насанбаяр Ph.D /Боловсрол судлал/

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.