• Latest
  • Trending
Д.Отгонбаяр: Voice-ийн ялагч Даваалайгаа Цогоо ахтай нь хамт ‘Аавдаа би хайртай’ дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна…

Д.Отгонбаяр: Voice-ийн ялагч Даваалайгаа Цогоо ахтай нь хамт ‘Аавдаа би хайртай’ дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна…

2022-05-30
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Д.Отгонбаяр: Voice-ийн ялагч Даваалайгаа Цогоо ахтай нь хамт ‘Аавдаа би хайртай’ дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна…

by admin
2022-05-30
in ЯРИЛЦЛАГА
0
Д.Отгонбаяр: Voice-ийн ялагч Даваалайгаа Цогоо ахтай нь хамт ‘Аавдаа би хайртай’ дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна…

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Дэлхийн хэмжээний Voice шоуны анхны дугаараас эхлээд шүүгчээр ажиллалаа. Энэ улирлын дугаар дуусах мөчид танд ямар мэдрэмж төрж байна вэ?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Voice шоуны гурван улирлын дугаарыг давж байгаа көүч гэдэг утгаараа хүүхдүүдтэйгээ ажиллах арга барил болоод туршлага хуримтлуулж байна. Мэдээж туршлагажсаар явна. Хүн бүр энэ шоунаас маш гоё мэдрэмжийг авч, соён гэгээрч, түүгээрээ амьдарч, амьсгалж байна. Энэ цаг үед Voice-ын гуравдах дугаар тавигдаж буйгаараа онцлог байна. Анхны дугаарт орж байсан көүч Отгонбаяр одоогийнхтой харьцуулбал илүү туршлага суусан гэж болно. Шоуны эхний формат орж ирж байхад бид бүгдийг эхнээс нь эхэлж байлаа. Дууны сонголт, хувцаслалт, үзүүлбэр, продакшнтайгаа уялдаа холбоотой ажиллах гэх мэт асар их зүйлийг сурч, туршлагажиж байна. Цар тахлын хүнд цаг үед шоуны 3 дахь дугаарыг хийж буйгаараа бас онцлогтой. Маш гоё мэдрэмж авч байна.

-Шоунд оролцогчдын хувьд дугаар бүр дээр цаг үеэ дагасан өөрчлөлт ажиглагддаг уу. Тухайлбал, дууны сонголт, хоолойн цар хүрээ, хэв маяг гэх мэт. Энэ удаагийн Voice өмнөхөөсөө ямар онцлогтой байв?

-Энэ жил их өвөрмөц хүүхдүүд оролцлоо. Хоёр жилийн өмнө оролцож байсан хүүхдүүдийг энэ жилийн оролцогчтой харьцуулахад тэс өөр болж байгаа нь мэдрэгдэж байна. 2 жилийн өмнө ажиллаж байсан арга барилаараа одоогийн хүүхдүүдтэйгээ ажиллах хоёрын хооронд их ялгаатай байгаа нь ажиглагдлаа. Өдөр ирэх тусам залуусын мэдрэмж, хандлага өөрчлөгдөж байна. Тиймээс энэ цаг үетэй нь уялдуулж дууны сонголт, үзүүлбэрээ хийх хэрэгтэйг анзаарсан. Мөн энэ улирлын дугаарт Б.Наранзун шүүгч орж ирсэн нь бас нэг онцлог байв. Шинэ шүүгч ямар арга барилаар ажиллах нь их сонирхол татаж байсан гэж болно. Б.Наранзун шүүгч нарийн мэдрэмжтэй, хөгжилтэй зан чанартай учраас энэ нь үзэгчдэд нэг талаараа таалагдсан байх гэж харж байгаа. Энэ мэтчилэн энэ удаагийн Voice олон талаараа онцлогтой дугаар боллоо.

-Залуусын урлагт хандах хадлага, мэдрэмж их өөр болж байна гэлээ. Ялгаа нь яаж мэдрэгдэж байна?

-Энэ цаг үетэйгээ их холбоотой. Залуус нэг гоё мэдрэмжийг гялс авчихаад дараагийнхыг нь хүсэж байна. Авч байгаа тэр мэдрэмжүүд нь маш хурдтай байна гэх юм уу. Бид анзаарахгүй олон зүйлийг өнгөрөөж байна. Залуусын оюун ухаан, мэдрэмж нь маш хурдтай солилцол, үелзэл дээр л мэдрээд байх шиг санагдаад байгаа. Юу ч таалагдахгүй байгаа юм шиг, юуг ч таалаад байгаа юм шиг. Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй гэж ярьдаг шиг залуусын тэр формат нь яг баригдахгүй байх шиг бас санагддаг. Гэхдээ бид орчин цагийн залуусыг байгаагаар нь хүлээж аваад дэмжих ёстой.

Зөвхөн урлаг соёлын салбарт л ярьж байна. Бүхэлд нь харвал залуусын цаг иржээ. Алийн болгон Хурд 30 жил толгой дээр нь тоглох юм бэ. Одоо бид залуучууддаа боломжийг нь олгоё. Тэр гарц гаргалгаа, тэвчээр хатуужилд бид сургах учиртай. Авьяастай хүүхдүүд маш их төрж байна. Гэхдээ арай жаахан төөрөөд байна уу гэж харж байна. Тиймээс хүүхэд залуучууд руу хандсан орчин цагийн бодлого боловсруулж авч явах нь зөв. Соёлыг эдийн засаг болгох гаргалгаа, чиглэлүүдийг ярих нь хамгийн оновчтой. Солонгос улс гэхэд ямар ч уурхайгүй ч жилд зөвхөн дуу хөгжмийн салбар нь 54 тэрбум доллар олдог.

Солонгосын нэг уран бүтээлч нь нэг Оюутолгой болсон явж байна. Манай HU хамтлаг гэхэд дэлхийд гарч чадлаа. Бид энэ чиглэлд зөв бодлоготойгоор хүүхэд залуучуудыг хандуулах хэрэгтэй. Бодлого чиглэлээ зөв зангидаад, оюуны өмчийг зөв суурилуулж, бүтээлч үйлдвэрлэлийг сайн дэмжээд өгвөл бид дэлхийд гарна гэж ярина. Бидний оюуны ганц том дархлаа бол өв соёл. Үүнийг залуучууддаа зөв тавиад өгчихөд маш хурдтай явна гэж хардаг.

-Шоу өөрийн гэсэн дүрэмтэй. Мөн шүүгч бүр баг дотроо мөрддөг дүрэм гэж бий байх. Танай багийн Voice шоунд оролцсон гол тактик юу байдаг вэ?

-Нуугаад байх зүйл байхгүй ээ. Миний хувьд 30 жил урлагт өдөр хоног алгасахгүй үнэнч шударга зүтгэсэн тэр зарчмаа баримталж ажилладаг. Ер нь урлагт 50, 60% нь хагас цэрэгжилтийн байдлаар явдаг. Тэгж байж бид өглөө эрт сэрдэг, цагаа зөв хуваарилдаг, хувийн зохион байгуулалт сайн болдог. Энэ хүүхэд ямар зан чанартай, хэдэн цагт унтаж, хэзээ сэрдэг, хүний өөдөөс яаж хардаг, хэрхэн харилцдаг, көүчийн хэлсэн зааврыг аль талаас нь бодож чадаж байна гэх зэргээр олон талаас нь ажиллаж, көүч хүний ур ухаанаа хүүхэд бүр дээр гаргаж ажилладаг. Миний хувьд багтаа тохирсон дүрэм, журам гаргаад, түүнийгээ яг баримталдаг. Дүрэм зөрчсөн нь зэмлэл хүлээнэ.

Мэдээж өөрийнх нь төлөө хийж байгааг ойлгуулахыг хичээдэг. Түүнээс энэ дууг ийм өнгөөр дуулаад бэлтгэлээ хийгээрэй гээд орхидоггүй. Миний арга барил бол найз, нөхөр, ах, аав шиг нь хандаж хамтран ажиллаж байж ард түмний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн үзүүлбэр гаргаж ирэхийг хичээдэг. Энэ нь ч көүч хүний үүрэг шүү дээ. Мөн аль аль талыг нь тэнцүүлж явах нь хамгийн зөв гаргалгаа, оновчтой байр суурь болов уу гэж бодож ажилласан. Ажиллана гэдэг нь өдөр шөнөгүй бодохын нэр биш.

Мөн сахилга бат чухал. Наанадаж цаг барих, хамт олон, хөгжимчид, көүчийг хүндлэхээс эхэлнэ. Voice шоуны ард 200, 300 хүн ажилладаг. Энэ үйл явцын ширхэг, дусал бүрийг хүүхдүүдийн зүрх сэтгэл рүү суулгаж, тэдний далд ухамсар, нарийн сэтгэлийг нь босгож байж бид сайн үзүүлбэрүүдийг ард түмэндээ үзүүлнэ. Харин хариуцлагагүй, шалтаг тоочдог, унтаад сэрдэггүй гэх мэт шалгуурыг давж чадахгүй бол уран бүтээлч болж чадахгүй. Зөвхөн тайзан дээр дуулахын нэр биш юм. Үүний ард маш том сахилга баттай, хариуцлагатай, үнэнч шударга байж чадвал урлагт олон жил гишгэж явна гэдгийг л залуучууддаа хэлж ойлгуулдаг.

-Шат бүрээс хасагдсан багийнхаа гишүүдтэй эргээд хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Эхний дугаарын оролцогч Болороо, Наранхүү, Алтаншагай, Мөнхзул гээд оролцогчидтойгоо холбоотой, заавар, зөвлөгөө өгөөд хамтарч ажиллаад явж байна. Хоёр дахь дугаараас гэхэд Дашням, Дашчанарав, Ган-Эрдэнэ, Маргад-Эрдэнэ, Үүрээ гээд хамтарч ажиллаж байгаа хүүхдүүд олон бий. Энэ хүүхдүүдтэй учран золгоно гэдэг хувь тавилан юм гэж боддог. Болж өгвөл хүүхдүүдийнхээ амьдралд нь зөв нөлөөлж, дэмжээд явахыг хичээдэг. Түүнээс хүүхдүүдээ хаа нэг газар дуулуулж, олсон мөнгийг нь хурааж авдаг продакшн надад байхгүй.

Мэдээж олон өдөр, сараар бэлдүүлсэн багийн гишүүнээ хасаад явуулахад хайран санагддаг биз дээ?

-Яг тэр мөч их харамсалтай санагддаг. Гэхдээ энэ жил оролцогч хүүхдүүд эн тэнцүү хасагдаад явсан. Заримдаа бүр харамсаад энэ дүрмийг нь өөрчилж болдоггүй юм байх даа гэж боддог. Манай багт сор болсон, финал хүртэл явахаар мэдрэмж, ухаантай, далд ухамсраа сэрээж чадсан хүүхдүүд байсан. Тэднийг хасагдахад үнэхээр хэлэх үггүй харамссан. Би далд ухамсар гэдэг зүйлтэй их харьцдаг хүн. Түүнээс өнгөцхөн орилж, чарлаж дуулж байгаа нь сонин биш. Хамгийн гол нь ухаан, ухамсар гэдэг зүйл байж он удаан жил сайн дуулна. Тэр хүний зүрх сэтгэлээс гарч байгаа бүхэн ухаантай байвал хүний зүрх сэтгэл рүү сум мэт хүрэх учраас үүнийг би маш чухал гэж бодож баримталж ирсэн.

Voice-ын хамгийн эмоцитой, сэтгэл хөдлөлтэй шүүгч нь та байсан байх шүү?

-Магадгүй тийм байх. Анх 1993 онд Хурд хамтлагтай тайзан дээр гарсан тэр үед өөрийнхөө байх ёстой газрыг яг энэ мөн байна гэж мэдэрсэн. Хаашаа ч холдохгүй, хувирахгүй энэ биеийг дуустал урлагтаа, тайзан дээр байна гэдгээ мэдэрсэн. Миний омогшил, үг яриа тайзан дээр цаанаасаа л ундардаг. Тэнд нэг настай хүн ирээд суусан бол гоё коммент хэлээч гээд цаанаасаа л намайг дэмнээд гаргадаг. Өмнө нь хэзээ ч бэлтгэж гардаггүй. Би ер нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлчихдэг. Юм нууж чаддаггүй. Бүх зүйл үнэн байх ёстой гэж боддог.

-Шүүгчдийн дунд цагаан өрсөлдөөн байдаг л байх. Нөгөө багаасаа бэлтгэлийн үйл явц, дууны сонголт зэргээ хэр нууцалдаг вэ?

-Хөөрхөн цагаан өрсөлдөөн байлгүй яах вэ. Нөгөө талаасаа бид бие биедээ гэнэтийн бэлэг барих их дуртай. Вов энэ дууг ямар гайхалтай болгосон юм бэ гэж хэлээд, уулга алдуулах тэр мөч надад их амттай санагддаг. Ингэж байж л тэр баг болгож хөдөлмөрлөж байгаагийн мөн чанар оршиж байгаа. Мэдээж нууцлал байлгүй яах вэ. Харин хамтын үзүүлбэр дээрээ зөвлөлдөх ёстой. Гэхдээ үүний цаана бие биеэ хүндлэх, хайрлах бүх зүйл уулын оргил дээр байгаа. Наад бэл дээр нь бол таны хэлж байгаа хөөрхөн цагаан өрсөлдөөн явж байдаг. Бас бүх зүйл тактиктай байна. Энэ шоу надад шатар нүүж байгаа юм шиг гоё мэдрэмжийг өгдөг. Ер нь би эцсийн зогсоолыг нь харчихдаг. Тэгээд л энэ дуу дэмий, тэр сонголт нь илүү гээд шийдээд явдаг. Үүнээс гадна бусад оролцогч хүүхдүүдэд коммент хэлэх их гоё байдаг. Магадгүй көүчийнх нь бодоогүй зүйлийг шивнээд хэлчихдэг.

-Олон хүнд урлагийн таашаал өгдөг дэлхийн шоу ч гэлээ санал шүүмжлэл ч гардаг. Зарим хэсэгт таалагдаад бас таны сонголтоор дараагийн шат руу орсон оролцогч нөгөө хэсэгт нь таалагдахгүй байх ч үе гарна биз?

-Хүүхдүүдийн хувьд финалд үлдэх болов уу гэсэн хүүхдүүд хасагдчихлаа. Ер нь бол улсын баяр наадам шиг шүү дээ. Гарцаагүй начин, зааны даваа давна гэж бодож байсан бөхчүүд нь уначихдаг. Яг л үүнтэй адил. Тайзан дээр хэн дуу хоолойн цар хүрээгээ гаргаж, көүчийн зөвлөснөөр 2 минут 45 секундэд юу илэрхийлж байна гэдэг их сонирхолтой. Түүнээс хүүхэд бүр адилхан бэлтгэлээ хийгээд явна. Ялгаа нь алтан тайзан дээр гараад л мэдрэгдэнэ. Тэр торгон агшныг көүч анзаарч шийдвэр гаргах нь чухал. Тэрнээс ард түмний шүүлт, саналаар бүхэлдээ явбал өрөөсгөл болох талтай.

Үүнийг нь 50:50%-д тэнцүүлж байх ёстой юм. Намайг шүүгчийн улаан сандалд суулгаж байгаагийн утга учрыг маш сайн ухамсарлах ёстой. Үүний зэрэгцээ ард түмэн маань юуг хүсэж, яаж мэдэрч байна гэдгийг анзаарах нь чухал. Магадгүй би хайртай оролцогчийг нь аваагүй 2, 3 тохиолдол гарсан байх. Нутаг орноос нь оролцож байгаа оролцогчоо дэмжиж байхад нь сонгоогүй тохиолдолд энэ көүч яаж байгаа юм бол гэсэн олон коммент ирэх жишээтэй. Миний хувьд мэргэжлийн байр сууринаас хандаж шийдвэр гаргах нь чухал. Шүүгчийн улаан сандал дээр суусан учраас мэргэжлийн байх ёстой гэдэг байр суурьтай байна. Тайзан дээр гараад 3 минутад дуулахын нэр биш юм. Урлаг гэдэг өөрөө маш үнэн, хатуу, шударга байх учиртай. Би энэ л зарчмыг 30 жил баримталж ирсэн. Аливаа нэг зүйл хуйвалдаад, далд яриа үүсээд ирэхээр л тэр урлаг биш болно. Тэр зарчмаа Voice шоунд баримталж явна.

Та хатуу шvvмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Аливаа зүйл сайн муутай байж дүүрдэг хорвоо. Бүх зүйл ил цагаан, дардан, аз жаргалтай, сайн сайхан яваад байвал өрөөсгөл. Энэ дунд зовлон, гуниг баяр баясал бүгд хамт оршин байж бид энэ биеийг, мэдрэмж, сэтгэлийг хөдөлгөж байгаа шүү дээ. Би зөв шүүмжийг авдаг, дотроо тунгаан боддог. Заримдаа олон комментыг уншдаг. Миний аав биднийг хүний үг сонсож сур гэж хэлж сургасан. Чам руу юу ч гэж хэлж байсан хүлээцтэй дуустал нь сонс гэж аав минь хэлдэг байсан. Харин дараа нь дүгнэлтээ чи өөртэйгөө ярь гэдэг. Аавынхаа хэлсэн энэ үг, сургуулиар ханддаг гэж болно. Хүний үг сонс гэдэг үгийн цаана монгол ахуй, асар том философи явж байдаг. Тиймээс хүний үгийг заавал авч байх ёстой. Олон коммент дотроос час хийсэн коммент сэтгэл рүү орж ирэх нь бий. Бас миний бодоогүй өнцгийг гаргаж хэлсэн ч байна. Шүүмж гэдэг бол дахиад өөрийнхөө дотор чимээлээд дээшээ нисэхийн нэг хэлбэр юм гэж залуучууддаа хэлье.

-Мөн манайд дуу хөгжмийн шоу их боллоо гэх шvvмжлэл их байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Voice-оор дамжуулж ард түмэндээ маш олон санаа, амьдрах урам зориг, хүсэл мөрөөдлийг түгээхийг зорьдог. Магадгүй нэг дууны хүч чадлаар ирээдүйд яахаа мэдэхгүй бодлогоширч эргэлзэж байгаа хэн нэгний тэр эргэлзээ тээнэгэлзээг гаргаж байгаа ч юм бил үү. Дуу гэдэг асар том хүч, хайр байдаг. Гэр бүлээрээ энэ шоуг үзээд, дагаж дуулаад, дараа жил энэ шоунд орноо гэсэн хүсэл мөрөөдөл тээж байгаа нь өөрөө маш том нөлөөлөл юм. Бүх насныханд цэнэг өгч, соён гэгээрлийн нөлөөлөл үзүүлж байдаг. Зарим хүн янз бүрийн дууны шоу үздэг боллоо гэж ярьдаг. Хүн бол сэтгэлийн, тархины бүх тэжээлээ дуу хөгжим, урлаг соёл, спортоос авч байдаг. Гэр бүлийн гишүүдийг нэг цаг мөчид хамт байлгаж нэгтгэж, шүүлгэж, хооронд нь мэтгэлцүүлж, уйлуулж, дуулуулж чадаж байна. Энэ л мөн чанар нь юм.

-Хэрэв танай багаас ялагч тодорвол та болон домогт Хурд хамтлагийн зүгээс төлөвлөсөн гэнэтийн бэлэг байгаа болов уу?

-Юу байна түүгээр дайлна гэдэг шиг сайхан шинэ дуунууд хийж өгөх хүсэл байгаа. Хэрэв үнэхээр ёндоороод манай багийн оролцогч түрүүлбэл Цогоо ахтай нь хамт “Аавдаа би хайртай” дууг оркестртой дуулуулна гэж мөрөөдөж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн уран бүтээлийн талаар сонирхъё. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дан хөгжмийн зохиолуудаас бүрдсэн пянз гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх сараас хөгжмийн зохиолууд нь эхэлнэ. Буйр нуур, Мэнэнгийн тал, Отгонтэнгэр хайрхан, Алтай Таван Богдын өвөрт очиж, өөр өөр мэдрэмжийг авч хөгжмөө зохионо. Тэр мэдрэмж ямар байдаг бол түүнийг гаргаж үзэхийг зорьж байна.

Ирэх жил Хурд хамтлагийн 30 жилийн ой тохионо. Ойгоороо фенүүддээ ямар бэлэг барих бол?

-Ирэх 9 дүгээр сараас эхлээд хамтлагийн 30 жилээ зарлана. Бүтэн жилийн аян зохион байгуулах юм. Хурд хамтлаг ард түмнийхээ хайр, итгэл үнэмшил, хүндлэл, алга ташилтын өлгийн дор бүүвэйлэгдэж 30 жил явж ирлээ. “Баярлалаа” концертоороо бэлэг барина. Бэлтгэл ажилдаа орчихсон, өвлийн зураг авалтуудаа дуусгаад зуны зураг авалтаа эхлэх гэж байна. Бүх цаг үеийнхээ 30 шилдэг дууг Монголынхоо эх болсон зургаан зүйл, хамаг амьтан байгаль эх дэлхийдээ очиж дуулж байгаагаар 30 ширхэг контент гаргах юм.

Эх сурвалж: Presscenter.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.