Эерэг мэдрэмж, хандлагыг залуу үеийнхэндээ түгээж буй бүжигчин, влог хөтлөгч үлгэр жишээ хосуудын нэг болох Jason Jayel буюу Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нарыг үеийн дагагчид нь андахгүй.

Тэд youtube сувагтаа 135 мянган дагагчтай хамгийн залуу хос байж магадгүй. “Jason&Jayel” блогийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үздэг. Өөрсдийн хийж буй бичлэгээрээ хайрыг түгээхийг хүсдэг бүжигчин хос сошиал ертөнцөд тун ч идэвхтэй.

Тэдний бичлэгүүдийг үзэхэд уйдамгүй. Тэд хоёулаа 116 бүжгийн хамтлагт харьяалагддаг бөгөөд хамтлагааpаа 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож, финалын шат хүртэл явсан билээ.

Үерхээд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн хосууд нэг гэртээ орсоныхоо дараа нэгэн баярт мөчөө сошиал хуудаснаа хуваалцаж байсан цаг саяхан.
Тэгвэл хосууд маань саяхан бяцхан хүүгээ өлгийдөн авсан баярт мэдээгээ хуваалцсан юм. Тэрээр “Сайн уу сайхан хүмүүс минь, Сайн уу сайхан дэлхий минь” хэмээн хүүгийнхээ зургийг нийтэлжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэж гэр бүлд нь эрүүл энх сайхан бүхнийг хүсэе. Ингээд тэдний хайр дүүрэн гэр бүлийн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

.

.

.














