Манай улс цагаан идээ буюу ааруул, бяслагыг Япон, Солонгос зэрэг улсад экспортлодог. Тэгвэл Япон улсын зах зээлд ааруулыг нoxoйн хooл хэмээн худалдаалдаг байна. Тухайлбал, “Амазон” болон тус улсын амьтны xooл, хэрэгсэл худалдаалдаг цахим хуудас, дэлгүүрүүдээр ааруулыг дээрх нэршлээр худалдан борлуулдаг аж.

Ингэхдээ тоо ширхэг, хэмжээ, савлагаанаас хамаарч 15-25 мянган төгрөгийн үнийн ханшийг тогтоожээ. Тодруулбал, Монгол ааруулыг “Нoxoйн амны зугаа” нэртэйгээр худалдаалдаг бөгөөд худалдан авагчид ам сайтай, эерэг сэтгэгдэлтэй байдаг хэмээн онцолсон байгаа юм. Монголын их байгальд бэлчээж өсгөсөн үнээний 100% сүүгээр хийж хатаасан йогурт гэж тайлбарлажээ..
Энэ кэйсээс харахад, нэг талаас ааруулыг гадны зах зээлд нийлүүлж байгаа үндэсний зорилго raжyyдаж буй хэрэг хэмээн харж болно. Учир нь монголчуудын өв соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг болсон цагаан идээний соёл гадны зах зээлд дотоодынх шигээ үүрэг гүйцэтгэж чадахгүй, өөр зориулалтаар хэрэглэгдэж байгаа явдал юм.
Нөгөө талаас гаднын улс орнуудад ааруулыг бидэн шиг хүнсэндээ хэрэглэх үү, нoxoйн xooлны зориулалтаар хэрэглэх үү гэдэг тийм ч чухал биш.

Жишээ нь, зах зээлийн тогтворгүй үед ашиг олж улсдаа орлого оруулж байвал бидэнд л хэрэгтэй хэмээн бичиж, ярьж байгаа хүмүүсийн төлөөл ч байгаа юм. Учир нь Японд зарагдаж байгаа нэршлээр буюу “амьтнаар xaзyyлдаг кальцаар баялаг тоглоом” зэрэг нэрээр худалдаалагдах нь сайн маркетинг бөгөөд тэжээвэр амьтантай хүмүүсийг олноор нь татах сайн тал болно хэмээн үзжээ. Тиймээс ааруулыг эко бүтээгдэхүүн болгон энэ жишгээр экспортлох нь зөв алхам юм. Япон улсад ааруулыг энэ байдлаар худалдаалж эхлээд даруй хоёр жил өнгөрөөд буй.













