Олимпын аварга Н.Түвшuнбaярт холбогдох хэргийн шүүх хуралдаан тавдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ үеэр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэн даргалахаас татгалзсанаар шүүх хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшилсон юм.
Тэгвэл хэргийг дахин xyвaaрuлж, даргалагч шүүгчээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярт тус хэрэг хуваарилагджээ. Харин шүүх хуралдааны тов гараагүй байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, Өмнөх хуваарилагдсан шүүгч “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчид удаа дараа нөлөөлөх мэдээлэл тараасан үйлдэл гаргасан асуудлаар шvvгчээс нөлөөллийн мэдүүлэг бичсэн байдаг. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжийг агуулсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.













