Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ.

Харин тэдэнд хилээр гарахыг нь хориглох саналыг шүүхэд хүргүүлсэн байгаа талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.

Тэгвэл шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, сайд асан Н.Батбаяр нарт хилийн хориг тавьсан бол өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт холбоотой асуудлыг шүүх хэлэлцэх юм байна.

Харин хэрэгт холбогдсон байгаа гишүүн Г.Амартүвшин гадаадад явж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 31 буюу маргааш эх орондоо ирэх хуваарьтай аж. Тэгэхээр түүнийг ирсэн хойно нь шүүх хурлыг товлох ажээ.














