Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.
Түүнийг сайн аав, сайн хань гэдгийг ойр дотны хүмүүс нь бахархан ярьдаг. Аз жаргалыг мэдрүүлж буй зүйл бол үрс минь юм хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Тэрээр цахим хуудаснаа нэгэн зүйлийг онцолжээ.

“Big Gee’s Foods-ийн ах эгч нараас нь бяцхан хүүхдүүддээ зориулж 2 өдөрт, 4 цэгт нийтдээ 2 мянган пиццаг бэлэглэлээ.

Монголын минь үрс ухаан саруул, бие эрүүл, эрдэм боловсролтой мундаг хүмүүс болох болтугай. Хүүхдийн баяраараа сайхан баярлаарай” гэжээ.













