Элон Маскийн “Starlink” компани Монголд салбараа нээсэн тухай мэдээлэл өдгөөгөөс гурван долоо хоногийн өмнө шyyгuан дэгдээж байв. Түүний “Старлинк сервисес Монголиа” ХХК хэмээх гадаадын шууд хөрөнгө оруулалттай тус компани гуравдугаар сарын 21-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.
“Starlink” компани нь сансарт хөөргөсөн хиймэл дагуулуудаар дэлхийн өнцөг булан бүрд интернет сүлжээ хүргэх төслийг эхлүүлж, эхнээсээ амжилтад хүрээд байгаа. Зорилго нь дэлхийн бүх улсыг хиймэл дагуулаар “Starlink”-ийн интернет сүлжээтэй холбох. Энэ хүрээнд одоогоор 32 улс тус сүлжээнд холбогдсон ба энэ хүрээнд 2200 хиймэл дагуул сансарт хөөрөөд буй.
Иймд дэлхийн бүх улс орныг холбох зорилгын хүрээнд Элон Маск “Starlink”-ийн салбараа Монголд байгуулсан. Улмаар ойрын хугацаанд тус интернет сүлжээнд манай улс холбогдох боломжтой байв.
Гэвч түүний “Starlink” үйлчилгээг авах, манай улс интернет сүлжээнд холбогдох боломжгүй болсон тухай дyyлusн өчигдрөөс хойш өндөр авав.
Тодруулбал, Соёлын сайд Ч.Номингийн нөхөр өөрийн цахим хуудаснаа “Элон Маскын Старлинк үйлчилгээ орж ирнэ гэж байсныг мартаарай. Учир нь Монголчууд даргын компаниар дамжихыг шаардсанд нөгөө хэд нь caлaaвч өгөөд дараагийн улс руу явав. Харин бид намагтаа үлдэв. Гайхамшиг үргэлжилсээр…” хэмээн жиргэснээр эл асуудал эхэлсэн юм.

Улмаар өчигдрөөс хойш Элон Маскыг үргээсэн дарга, сайд хэн бэ гэдэг эрэлд хатацгааж байна. Эхнээсээ “би биш” хэмээн мэдэгдэл гаргаж ч эхлээд байгаа юм. Тухайлахад, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдэгдэл гаргажээ.














