Paparazzi.mn Ари: Өрөвдсөн хүн өр өшиглөж гаргасан сэтгэлийг минь шалбаагт хутгалаа. Өнөөдрийг хүртэл дуугүй явж ирэв үнэн нүүр царайг нь мэдсэн ч нэр хүндийг нь хайрласаар ирэв. Гэхдээ намайг үнэнийг бичих хүртэл өөрөө бүх хорыг найруулж зүгээр сайхан харилцаатай байсан Амарзаяа дүүд хамт олон болон намайг худлаагаар ойлгуулж шургаж өчигдөр муу муухайгаар гүтгүүлж бичүүлжээ. ( нүүрэлдсэн болно) Даанч яав даа Сумьяа минь. Одоо үүнийг бичихдээ ч гомдол харуусалаар дүүрэн байна.
1 . Анх 2020 оны 3-21 нд Сумьяад би санал тавьж ажилд авлаа. Гурван сар үнэхээр сайн ажиллаж би түүнийг урамшуулж приус 20 машин бэлэглэв.( нэр нь одоо болтол өөр дээр нь шилжээгүй учир нь шилжүүлбэл шүүхийн шийдвэрт өртэй бгаа хураагаад авчина гэв) Заа ингээд л миний зовлон эхэллээ дээ Сумьяа өдөр бүр архи ууж ажлаа тасалж ,ажилдаа ирэхээрээ өдрийн 12,1,2 цагт ирдэг болж ирэхээрээ хамт олондоо томорч уур амьсгал эвдэж эхлэв.Би ч зөндөө хэллээ та нар нэг хамт олон байж эвтэй бай Сумьяа ахынхаа арга эвийг олоод ажиллаж бай гээд үргэлж Сумьяаг хамгаалж өмөөрдөг байлаа.Заа ингээд Сумьяатай хамт явдаг байсан зураглаачид ажлаасаа гарах хүсэлтээ өгч би гурвын гурван мундаг зураглаачидаа өнөөдрийг хүртэл хоёрхон жилийн дотор алдлаа.Тэдний ажлаасаа гарах шалгаан нь : Архинд гүйлгэдэг,дандаа хараал хэлдэг , өөрийнхөө хувийн юманд байнга зардаг,мөн шантааж хийж байна гэх шалтгаан байв. Тэд Сумьяа ахтай л хамт ажилмааргүй байна гэдэг юм.( одоо бүгд надтай харилцаатай байдаг)
2 . Амьдралд минь уй гашуу тохиолдож би ээжийгээ аваад хөдөө хоёр сар яваад ирлээ. Явахдаа гуйлаа.. Заа Сумьяа минь ажлаа хариуцаад үлдээрэй би чамд л итгэж байна лайв,сурвалжлагаа бүү таслаарай гэв.Харин энэ хүнд хэцүү үед маань араар оффис дээрээ амьдарч өдөр бүр архидаж байна гэх ажилчдынхаа гомдлыг сонсоод үнэхээр гутрав.Заа би ирлээ гээд хурал зарлаж энэ асуудлыг хөндөх байв.Гэвч тэр маргаашнаас нь эхэлж өөрийн фэйсбүүк хуудсандаа “Хорт хавдар туссан хоёр сарын настай гэж бичлээ” үүнийг уншаад шууд сэтгэлээр уналаа тэгээд өөр лүү нь залгаж асуулаа юу болоод байгаа юм бэ? үнэн юм уу ? хаана хэзээ үзүүлэв? хортой юу хоргүй юу? ямар арга хэмжээ авах вэ? Гэтэл Сумьяа Хавдар судлалд үзүүллээ хортой гэж байна хоёр сарын настай гэнэ яаралтай химийн эмчилгээнд ороорой гэсэн гэв. ( 2021 оны 9 сард болсон асуудал )
Би ч айж сандраад хурдан хэвтэж эмчлүүл хэдэн төгрөг зардал гарсан ч би зохицуулна эхлээд 10 сая төгрөг шилжүүлэв.Тэр мөнгө дансанд нь ороод нөгөөх маань ор сураггүй алга болчихов.Би гайхаад араас нь хөөцөлдөж эхэллээ.Төрсөн дүү,найз нөхөдтэй нь холбогдож энэ талаар хэллээ. Тэд ч цуг хайж олоод яаралтай хэвтүүлье гэлээ.Заа тэгээд найзтай нь нийлээд хайж олоод хувийн эмнэлэг хэвтүүлчихлээ.( амралтанд явсан байв) Энэ хооронд би Хавдар судлал руу ярьж хурдан хэвтүүлэх бүх арга хэмжээг авах гэтэл овог нэр регистр өг гээд эмнэлэг нь шалгатал Сумьяа гэдэг хүн ирж үзүүлээгүй хавдартай гэдэг нь худлаа болж таарлаа. Заа тэгээд найз нь бас хэвтсэн хувийн эмнэлэг дээр нь очиж эмчтэй нь уулзтал “ Нойр булчирхайн архаг үрэвсэл,чихрийн шижин ихэдсэн байна гэх онош гарав.Би зүгээр худлаа ярьсанд нь ШОК.
Сумьяа ч эмнэлэгээс гарч бид хоёр нүүр тулж уулзав.Худлаа хэлсэндээ уучлалт гуйлаа.Би ч уучиллаа заа одоо архи битгий УУ ажил төрөлдөө анхаараарай гээд найдав….Энэ хооронд нүдний болор яаралтай солиулахгүй бол сохроно гэж байна гэхээр бүх зардлыг даагаад хагалгаанд оруулав амжилттай боллоо.
3. Шинэ жил боллоо ажилчдаа урамшуулая тэр тусмаа Сумьяагаа баярлуулж урам өгье гээд Нэг өрөө байраар шагнах батламж өглөө.Урам аваад архинаас гарч ажлын хамт олноо гэх боловуу гэсэн дахиад л урам хуга. Засарсангүй ээ шагнал авсан өдрөөс хойш алга боллоо.Ингэж өдөр хоног өнгөрч явсаар дөрвөн сард Paparazzi.mn пэйж рүү Дорнод аймгийн Матад сумаас малчид холбогдож танай сайт ирж сурвалжилсан мэдээллээ гаргаач гэв. Манайхаас хөдөө яваагүй ээ та нар сайт андуураад байна гэтэл үгүй ээ танай сэтгүүлч Сумьяа дөрвүүлээ ирээд яриа аваад явсан харин нэвтрүүлгээ цацахгүй байна гээд зураг баталгаажуулж өгч явуулав.Би Сумьяагаас асуутал үгүй гэж гүрийсээр байв тэгээд зураглаачаас тулгаж асуутал тиймээ явсан танд хэлж болохгүй гэсэн гэлээ.Заа тэгээд муу юм санасангүй хэрэв бичлэг байгаа бол цац гээд цацуулчихав.

Гэтэл тэнд малчидтай мөргөлдөөн үүсгэж байсан компанитай холбогдож Папарацци.мн сайтын нэрийг барьж шантааж хийж мөнгө авсан байв. Гол нь бичлэг цацагдангуут уг компани нь редакци руу холбогдоод яагаад МӨНГӨ авчихаад цацсан юм гээд бөөн асуудал үүсэж би мэдсэнээр Сумьяа бид хоёрын дунд маргаан үүсэж би түүнийг ажлаас нь халсан юм.
Үнэндээ бол Папараццийн нэрийг уландаа гишгэж үнэт зүйлээс минь ухарч ШАНТААЖ хийж тэр нь баригдаж ажлаасаа халагдсан юмаа Би хэлсэн чи эх орноосоо урваж газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа малчдыг худалдлаа тийм болохоор би чамтай хамтарч ажиллаж чадахгүй гээд явуулсан. Энэ хоёр жилийн хугацаанд удаа дараа олон ийм ажил ( шантааж) хийдэг байсныг олон ч хүн надад хэлсэнээр бид хоёрын хувьд ажлын хамтрал дуусав…. Харин миний хувьд хүн чанар хүнлэг сэтгэл өчигдөр хүртэл хэвээрээ байлаа. ( Ажлаас халсан ч харилцаатай байсан) Дэндүү сайхан сэтгэл гаргаж өвчнөөс нь салгаж ,нүдийг нь хараатай үлдээж , байрны түрээсийг нь хүртэл төлж явахдаа хүнээс ийм муухай зан чанар гардагт гомдож сууна даа
Миний хэн байсныг Сумьяа чиний ах дүү,найз нөхөд чинь хүртэл мэднэ надад та нар гомдох эрхгүй хүмүүс шүү. Эцсийн эцэст чи намайг хэмлэж суухдаа авч ханаагүй юм байна.
Харин чамд дахиад хэлье!! Чи архиа уухаа зогсоо. Хүн чанартай бай. Бусдыг хүндэлж хайрлаж сур л гэе даа
Дээрхи миний бичсэн зүгээр л зах зухаасаа шдэ би бас өөрийг нь бодоод зарим зүйлийг үлдээлээ.” гэв.












