• Latest
  • Trending
Элбэгдоржийн Эрдэнэ: Улс төрд  шинэ, залуу боловсон хүчин  дутагдаж байна

Элбэгдоржийн Эрдэнэ: Улс төрд шинэ, залуу боловсон хүчин дутагдаж байна

2020-10-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Элбэгдоржийн Эрдэнэ: Улс төрд шинэ, залуу боловсон хүчин дутагдаж байна

by admin
2020-10-08
in УЛС ТӨР
0
Элбэгдоржийн Эрдэнэ: Улс төрд  шинэ, залуу боловсон хүчин  дутагдаж байна

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгүүлч: Б.НОМИН-ЭРДЭНЭ

НИТХ-ын зургадугаар тойрог, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын /ИТХ-ын/ 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Э.Эрдэнэтэй ярилцлаа.

 -Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа талдаа орчихлоо. Таны хувьд өмнө дүүргийн төлөөлөгчөөр ажилласан. Одоо дүүрэг, нийслэлийн ИТХ-д хамтад нь нэр дэвшиж байна. Иргэд сонгогчидтой хийх уулзалтууд нэлээд шахуу үргэлжилж байна уу?

-Тийм ээ , 2016 онд дүүргийн ИТХ-д сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Энэ удаа Баянзүрх дүүрэг буюу нийслэлийн зургадугаар тойрогт дүүрэг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж байна. Нийслэлийн зургадугаар тойрог болох 13, 14, 8, 10, 17 дугаар хороо , дүүрэгтээ 13 дугаар тойрогт давхар нэр дэвшлээ. Би болон манай багийнхан хаалганаас хаалга, хашаанаас хашаанд гэх байдлаар сонгуулийн сурталчилгааг явуулж байна. Хороо бүр дээр намын гишүүдтэйгээ хамтран иргэд сонгогчидтой томоохон уулзалтыг зохион байгууллаа. Өдөрт 250 гаруй иргэнтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож байна. Өглөө 06.30 цагаас олны хөдөлгөөн ихтэй автобусны буудлууд дээрх иргэд сонгогчдын санал бодлыг сонсож, 07:00-09:00 цагийн хооронд цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгч буй эцэг эхчүүдтэй уулзаж яриа өрнүүлж байна.

Автобусны буудал, цэцэрлэг, сургууль орчмыг сонгосон нь ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өглөө ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэх, ажилдаа автобусандаа суугаад явдаг учраас өглөө цэцэрлэг, сургууль болон автобусны буудлуудад ажиллаж байна. Хүмүүсийг ажилдаа явахаас нь өмнө амжиж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болоод өөрийнхөө талаарх танилцуулга мэдээллийг өгч, хороо, дүүрэг, нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг сонсож, гарц шийдлийн талаар ярилцахад хамгийн тохиромжтой цаг нь. Тиймээс өглөө эрт зорьж уулзаж байгаа юм. Харин бусад цагт нь төр, иргэний гүүр болсон хэсгийн ахлагч нартайгаа айл өрхүүдэд тараах материалаа тарааж, бусад уулзалтуудаа хийгээд явж байна.

-Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам “Бүхнийг гэр хороололд” гэх уриаг дэвшүүлсэн. Гэр хороолол руу чиглэсэн олон асуудал шийдэгдэх нь гэж урианаас харагдаж байна?

-Нийслэлийн хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Хотын, төвийн дүүргүүд байшин хороололтой, түүнийг дагасан бүтээн байгуулалтууд өнгөрсөн хугацаанд хийгдсэн гэж хэлж болно. Мэдээж нэмж хийх олон ажил бий. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хийгдсэн болон 220 мянган хүн амьдардаг гэр хороололд хийсэн хөрөнгө оруулалтууд “бай”-гаа онохгүй байсан учраас гэр хорооллыг дагасан олон асуудал бий. Тиймээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт “Бүхнийг гэр хороолол”-д гэх уриандаа тулгуурласан ажлууд хийхээр чухалчилсан.

Нийслэлийн төвийн дүүргүүд рүү, жишээлбэл, Хан-Уул дүүрэгт өнгөрсөн жилүүдэд маш их хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа юм. Хүн амын тоо, алслагдсан байдлаар нь авч үзвэл хүн ам олонтой, захын дүүргүүдэд энэ их хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсаар өдийг хүрлээ. Тэр дундаа захын дүүргүүдэд хөрөнгө оруулалт “бай”-гаа онохгүй байна. Ялангуяа Баянзүрх дүүрэг бол нийслэлийн том, хамгийн их хүн амтай дүүргийн нэг. Гэтэл Баянзүрх дүүрэгт шийдэх, яаралтай хөрөнгө оруулалт хэрэгтэй олон асуудал бий. Улсын төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалтыг хүн амын тоо, тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, хийх ёстой. Ардчилсан нам, бид улсын болон нийслэлийн зохих ёстой газарт нь бодитой хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Мөн иргэдийн үйлчлүүлдэг төрийн байгууллага, банк, санхүүгийн үйлчилгээ, номын сан, чанартай сургууль, цэцэрлэг, томоохон үйлчилгээний газрууд болон кино театр бүгд хотын төвдөө байршдаг.

Энэ бүх үйлчилгээг дүүрэг, хороодод хүн амын тоотой нь уялдуулан шинээр нээх, салбарыг нь ойртуулах зэргээр иргэд амьдарч буй газартаа бүх төрлийн үйлчилгээг авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой. Ялангуяа хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг, ногоон байгууламж болон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг гэр хороолол дунд бүтээж өгөх гээд олон асуудлуудыг бид шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ардчилсан нам, бидний багийг хамтад нь нийслэл, дүүрэгт дэмжвэл мөрийн хөтөлбөр маань бодит ажил хэрэг болж үргэлжилнэ гэдгийг онцолъё.

–Нийслэлд хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг нь түгжрэл, нийтийн тээврийн үйлчилгээ. Энэ бүхнийг шийдэх гарц гаргалгааг хэрхэн харж байна?

-Түгжрэл ярихаар бид буруу зүйл рүүгээ л яваад байна л даа. Хориглоно, зогсооно, хаана, хураана гэдэг. Сүүлдээ тэгш, сондгойгоор явуулна гэж яригдлаа. Түгжрэлд шийдлүүд бий. Миний хувьд хориглоно, зогсооно, хаана, бооно гэдгийн эсрэг байр суурьтай. Жишээ нь, Баянзүрх дүүргийн гэр хорооллын дундах замын чанар, хүртээмж маш муу. Автобусныхаа буудлаас 2,3 км зайтай амьдардаг иргэд олон бий. Нөгөө л хөрөнгө оруулалт нь хийгдээгүй учраас гэрэлгүй, явган хүний замгүй. Анхан шатандаа ажлаа ойлгохгүй байна л даа. Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө нийтийн тээврийг олон нийтэд хүртээмжтэй болгоно гэж тусгасан. Түүнчлэн автобусныхаа чиглэлүүдийг илүү тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Хотын баруунаас зүүн чиглэл рүү үйлчилгээ үзүүлдэг автобуснуудыг ойрхон буюу богино рейсээр явуулдаг болгоё. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл явах бус дунд нь богино рейс хийвэл түгжрэл буурч, нийтийн тээвэр шуурхай, хүртээмжтэй үйлчилж эхэлнэ. Нийтийн тээвэр хүртээмжгүй учраас л иргэд машинаа унахаас өөр аргагүйд хүрч байна. Түүнээс гадна хотын төв хэсэг рүү орохгүйгээр томоохон уулзварууд дагасан автомашины зогсоолын тоог нэмэгдүүлж, зөв зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Жишээлбэл, ДарьЭх, Амгалан, Да хүрээ орчимд том автомашины зогсоолуудыг маш хямдханаар шийдээд өгье. Тэгээд машинаа тавиад нийтийн тээврээрээ үйлчлүүлж ажилдаа ирэх маягаар зохицуулалт байж болно. Томоохон зогсоолуудыг төв зам руу орохоос өмнө шийдье.

Гадны улс орнууд ч ийм жишгээр түгжрэлийг шийдсэн байдаг. Миний сурч байсан Оксфорд хотод машин орох зайгүй учраас төв хэсэг рүү орох зааг дээр маш том автомашины зогсоолтой. Хүмүүс тухайн зогсоолдоо машинаа тавиад, таван минутын зайтай ирэх автобусаар төв хэсэг болон бусад чиглэл рүү явдаг. Энэ бодит шийдлийг би харсан. Тиймээс бид ч гэсэн төв хэсэг рүүгээ машин оруулахгүй байж болно. Үнэхээр зөв шийдлээр тооцоо судалгаа хийгээд хэрэгжүүлж болох л жишээ. Нийслэл хотыг тойруулаад зогсоол хийнэ гэж хэлээд бүтчихгүй. Нэг гэр хорооллын хэсэгт судалгаа тооцоолол гаргаад хэрэгжүүлж эхлэх боломжтой. Энэ бүхэн бодит ажил хэрэг болоод явбал цаашлаад дүүрэг, нийслэлдээ хэрэгжүүлж болно.

-Гэр хороололд бас нэг тулгамдаж буй асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Сургууль, цэцэрлэггүй, хүүхдийн тоглоомын талбай ч үгүй болчихсон. Тэгэхээр гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр танд ямар шийдэл байна вэ?

-Ямар ч асуудлыг анхан шатан дээрээ шийдээд явдаггүй учраас ийм л нөхцөл байдалтай болчихсон. Сургууль, цэцэрлэг барихад хамгийн чухал нь газар. Хүн амын суурьшлаас шалтгаалан сургууль, цэцэрлэг барих газар олддоггүй. Миний хувьд аж ахуйн нэгжүүд, иргэдтэйгээ тохиролцож, зөв зохион байгуулалтад оруулж газар чөлөөлөх, иргэдийн хашааг нь татуулах ажлыг уриалаад хийж чадна. Өнгөрсөн дөрвөн жил ч яг л энэ зарчмаар ажилласан. Баянзүрх дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй ч хоёр ээлжээр хичээллэдэг алслагдсан сургуулиуд олон бий. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд хол зам туулж, нийтийн тээврээр сургуульдаа очих, хичээл нь оройтож тарах гээд олон асуудлууд бий.

Тиймээс энэ бүхнийг шийдэхийн тулд гэр хороолол дунд сургууль,цэцэрлэгийн цогцолборуудыг шинээр барих ёстой. Бид дүүргээ боловсролд ээлтэй дүүрэг болгоно. Өнгөрсөн дөрвөн жил төлөөлөгчөөр ажилласан 27 дугаар хороондоо сургууль, цэцэрлэгийн цогцолборын ашиглалтад оруулсан нь маш сайн бүтээн байгуулалт болж чадсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ багш нарын ур чадвар, нийгмийн асуудлыг шийдэх ажлыг орхигдуулж болохгүй.

Бодлогын яам нь нийт багш нарынхаа ур чадварыг сайжруулахад гол анхаарлаа хандуулаад нийгмийн асуудлыг нь орхигдуулдгийг арилгаж, бодлогын хүрээнд багш нарын нийгмийн асуудалд анхаармаар байна. Сайн боловсрол ямар үнэ цэнэтэйг би мэднэ. Тэр боловсролыг хэрхэн, яаж, ямар бодлогоор олгодгийг ч гадарлаж байна. Манай дүүргийн мөрийн хөтөлбөр “Баянзүрх хот” гэж байгаа юм. Баянзүрх дүүргийн иргэд XXI зууны хот шиг хотод амьдарч чадахгүй байна. Ирэх ёстой хөрөнгө оруулалтууд хотын төвдөө зарцуулагдаад гэр хорооллоо хаячихсан. Бид нийслэлийн иргэдийг хот шиг хотод амьдруулахын тулд бүхнийг гэр хороолол руу гэсэн мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг татна. Намын мөрийн хөтөлбөрт ч “Боловсролд ээлтэй Баянзүрх” гэж тусгасан.

-Иргэдтэй уулзаад явж байхад ямар санал гомдол хэлж байх юм?

-Иргэдийн зүгээс зам талбайн асуудал хүнд, үүнийг шийдээд өгөөч гэж байна. Шийдье гээд судлаад үзэхээр тэр замын доогуур нь төвийн ундны ус, бохирын шугам явдаг. Зам тавья гэхээр ундны усны шугамыг гэмтээх эрсдэлтэй юм. Усныхаа шугамыг соль гэдэг. Нийслэлд бидний нүдэнд харагдахгүй тулгамдсан асуудал усны шугам. Тэр шугамууд нь хотын төв зам доогуур явдаг. Сольё гэвэл төв замуудаа хуулж аваад шугамаа тавих болж таарч байгаа юм. Энэ мэтчилэн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байхад хэдэн зуун тэрбумаар музей, ордон барьж байна. Энэ нь өөрөө зөв, бодитой хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй байгааг харуулж байгаа юм. Бид төвийн шугам дээрээ зам барьчихсан, шугамаа солихгүй удаан хугацаанд явбал ямар асуудал үүсэх вэ, замаа тавихгүй бол ямар асуудал үүсэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нэгэнт хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлд бүтээн байгуулалт, зам тавих зайлшгүй шаардлага бий.

Тиймээс улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтуудыг зөв, бодитой төлөвлөхгүй бол замгүй, төвийн шугам нь засваргүй байхад хэдэн зуун тэрбумаар музей барих нь зөв үү. Гол нь хөрөнгө оруулалтуудаа зөв төлөвлөж, эрэмбэлж асуудлаа шийдэх шаардлагатай. Түүнээс гадна иргэдийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн компаниуд дээр гомдол их ирж байна.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан, хамрагдахыг хүсч байгаа иргэдтэй уулзлаа. Дахин төлөвлөлтийнхөн хийж байгаа ажлынхаа талаар бодитой мэдээлэл өгөхгүй, иргэдтэй ёс зүйгүй харьцдаг, ажлаа цаг хугацаанд нь хийхгүйгээс олон айл өрхүүд хохирч байгааг хэлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхийн тулд иргэн, төр, гүйцэтгэгч хувийн хэвшил гэсэн гурван байгууллагын ойлголцлын асуудал байдаг. Гэхдээ энд хамгийн том “эрх” эдлэх нь иргэд байх ёстой. Иргэдийн тавьсан шаардлага, хүсэлд нийцүүлж хийх нь төрийн үүрэг. Харин энэ хоёрын хүслийг хангах нь гүйцэтгэгч компанийн үүрэг байдаг. Гэтэл дахин төлөвлөлтийнхөн иргэдтэй ёс зүйгүй харьцаж, мэдээлэл өгөхгүй, ажлаа хийхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Томоохон бүтээн байгуулалт хийж байгаа бол иргэдтэй хүнлэг хандах хэрэгтэй.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. Та төрийн бодлого удирдлагаар Оксфордыг төгссөн анхны монгол оюутан байх аа?

-Тийм. 2016 онд Их Британийн Оксфордын их сургуульд Улс төрийн бодлого, удирдлагын чиглэлээр сурч төгссөн анхны монгол оюутан болж байсан.

-Олон нийт таныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү гэдгээр мэддэг. Яагаад улс төрийг сонгов. Аав нь улстөрч болохоор уу, эсвэл?

-Би бусад хүүхдүүдийн адил ааваасаа үлгэр дуурайлал авч, аав шигээ хүн болно гэж мөрөөддөг байсан. Аавд улс төрд орох сонирхолтойгоо илэрхийлэхэд “Улс төр бол хүнд, маш хариуцлагатай ажил, өөр мэргэжил сонгосон нь дээр” гэж хэлсэн л дээ. Ингээд л эмч мэргэжил эзэмшихээр АНУ-ыг зорьсон. Энэ мэргэжлээрээ АНУ-ын “Drexеl University”-д тэтгэлэгтэй сурч, хүний эд эс, генетик, ДНК-гийн талаар гүнзгийрүүлэн судалж биологич мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2012 онд эх орондоо эргэж ирээд Цэргийн клиникийн төв госпитальд лабораторийн их эмчээр ажиллаж байгаад БХИС-ийн дэргэдэх Офицер бэлтгэх дамжаанд сурч төгссөн.

-Та Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, Өмнөд Суданд есөн сар алба хаасан. Энэ мөн л өөрийн чинь сонголт байсан уу?

-2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд явж, тагнуулын офицерын үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд юу олж мэдсэнээ ярья л даа. Өмнөд Суданд 2011 онд дэлхийн хамгийн шинэ улс болж тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ 2013 онд энхийг сахиулах ажиллагаа ортол цагийн байдал нь хүндэрсэн. Энэ бүхний шалтгаан төрийн бодлого нь зөв хэрэгжиж чадаагүйтэй холбоотой байсан юм байна гэж дүгнэсэн. Улс орны асуудлыг шийдэх хамгийн зөв зүйл бол төрийн бодлого гэдгийг тухайн үед ойлгосон. Ер нь төр гэдэг ямар институци байдаг юм бэ гэдгийг судлахаар шийдсэн.

Бид татвар төлдөг, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлдэг. Тиймээс төрийн албан хаагчдын хийх ажлыг үр дүнтэй болговол ямар ч улс маш олон асуудлыг шийдэж болдог гэдгийг ойлгож, мэдэрсэн. Би үнэхээр сайн эмч байсан бол өдөрт дээд тал нь 10-20 хүн л үзэх байх. Тэгвэл төрд ажиллаж зөв бодлого тодорхойлж Монгол Улсын гурван сая иргэнд эерэг өөрчлөлтийг авчрах боломж надад байгааг олж харсан. Өмнөх Суданд байхдаа төрийг төлөөлөх ажлыг хийнэ гэдэг хатуу байр суурин дээрээ тогтож, энэ чиглэлээр сурахаар шийдсэн. Тухайн үед миний сурахыг хүсч тэмүүлсэн төрийн бодлого, удирдлагын чиглэлээрх программ Оксфордод байсан. Ингээд шалгалт өгсөн, тэнцсэн. Төрөөс тэтгэлгээр сурах боломж байсан ч бусдад боломж олгоё гэх үүднээс татгалзсан. Ингээд өөрөө хөөцөлдөж байгаад тэтгэлэг авч суралцаж төгссөн.

– Мэргэжлийг нь эзэмшсэн учраас Монгол Улсын төрийн бодлогын талаарх байр суурийг тань сонирхмоор байна. Манай төрийн бодлого өнөөдөр ямар байна?

-Судалгаагүй, тооцоололгүй. Төрийн бодлого яаж явах ёстой юм бэ. Асуудлаа судлах ёстой. Шийдлээ жижиг бүтэц дээр, хорооны түвшинд хэрэгжүүлж үр дүнг нь хэмжих хэрэгтэй. Манайх бодлого дүгнэлтийг хэмждэггүй. Олон хүнд таалагдах гэсээр ажил хэрэг болохгүй зүйл хийж байна. Тиймээс үр дүнг хэмждэг байх хэрэгтэй. Үр дүнтэй байвал таван хорооноос эхэлсэн ажлаа арван хороо, дүүрэгт хэрэгжүүлдэг замаар явах нь зүйтэй болов уу. Тухайлбал, хүүхдийн мөнгө ямар үр дагавартай байна.

Хүүхдийн мөнгө өгснөөр нийгэмд ямар өөрчлөлтийг авчирсан, иргэдийн дунд ямар хандлага бий болсон гэдгийг бодитоор судалж тооцоо гаргах хэрэгтэй. Хэмжээгүй байж хүүхдийн мөнгө аваад ажил хийхгүй байна гэж яриад байдаг. Магадгүй хэмжсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл судалгаа нь хаана байна. Судалгаа хийх гэдэг шинжлэх ухаан. Судалгааны байгууллага манайд ус, агаар мэт дутагдаж байгаа.

-Улс төрд залуучуудын оролцоо хэр ажиглагдаж байна?

-Маш муу. Салбар салбартаа манлайлж ажилладаг олон залуусыг танина. Тэр дунд “Би улс төрөөс хол, сонирхдоггүй, мэдэхгүй” гэдгээ гайхуулдаг олон залуус байдаг. Монгол Улс шиг ардчилсан нийгэмд улстөрчдийн гаргаж байгаа бодлого шийдвэр бидэнд болоод бидний ирээдүй үр хойчид шууд нөлөөлнө. Таны авч байгаа цалин, өгч байгаа татвар, идэж байгаа хоол, ууж байгаа ус гээд бүх зүйлд улс төрийн бодлого нөлөөлж байна. Энд өөрсдийн дуу хоолойг оруулаагүй гэдгээ бахархалтайгаар хэлдэг залуучуудыг гайхдаг.

 -Таны “Амьдрал анхан шатнаас” гэх уриа үгийг олон нийт их эерэг хүлээж авч байх шиг байна. Яагаад амьдрал анхан шатнаас гэж?

-Хамгийн хүнд хэцүү нөхцөл хаана байна гэхээр гэр хороололд л байдаг. Гэмт хэрэг тэнд л бүртгэгдэж байна. Би гэр хороололд тулгамдаж буй асуудалтай нүүр тулж ажиллах хүсэлтэй байсан. Тийм ч учраас 2016 онд Орон нутгийн сонгуульд орохдоо нэг л хүсэлт тавьсан. Тэр нь “Би 100 хувь гэр хорооллын төлөөлөгч болмоор байна” гэж. Энэ үг маань одоо ч хэвээрээ. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хоёр мандаттай байж таарч нэр дэвших боломж гарч төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ хугацаанд дүүргийнхээ иргэдийн дуу хоолой болохыг хичээж ажиллалаа. Тодорхой асуудлуудыг ч шийдвэрлэлээ. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлж, олон асуудлыг цогцоор нь шийддэг байгууллага руу алхаж байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.