Кремлийн алдартай хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр манай улсын замын талаар доог тохуу болгон ярьсан байна.
ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.
Тэрбээр энэ үеэр, “Сарын сүүлээр би Монголд уригдсан. Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй. Зам ч байхгүй. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй” гэж Затулин ярив.
Хөтлөгч Соловьев хариуд нь “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж нэвтрүүлгийн үеэр хошигнон инээлджээ.














