Шинэхэн аварга П.Бүрэнтөгс 192 см өндөр, 135 орчим кг жинтэй. Түүний аав залуудаа нэг метр 85 см өндөр, 140 орчим кг жинтэй морь дaaхгүй шахам хүн байсан гэдэг.
Харин түүний ээжийг Н.Норов гэдэг бөгөөд хүүгээ хэвлийдээ илүү сар тээж, 5.4 кг жинтэй төрүүлж байжээ. Сумын эмч нар “Ихэр хүүхэд төрнө” гэж оношилж байсан ч ирээдүйн аварга төрсөн аж.
Ихэр гэсэн юу болов гэх асуултад мөнөөх эмч “Ихрийн дайтай л их том хүү төрлөө шүү дээ” хэмээсэн гэх юм билээ. Ирээдүйд аварга болох, 5.4 кг жинтэй хүү төрүүлж, өсгөсөн буянтай буурал энэ байна.
Увс аймгийн харьяат улсын аварга П. Бүрэнтөгсийнх одонгийн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Түүний гэргий Ч.Номин-Эрдэнэ Хэнтий аймгийн Дархан сумын харьяат бөгөөд тэд арваад жил хамтдаа амьдарч хорвоогийн бор хоногийг хамтдаа туулж яваа ажээ.
Тэрээр бөхчүүдийн гэргий нар тэр болгон олны өмнө гараад байдаггүй. Үүний адил Оюун-Эрдэнэ бүсгүй ч нам гүмхэн л байдаг.
Аварга МҮОНРТ-н нэгэн нэвтрүүлэгт орохдоо ханийнхаа тухай товчхон ярихдаа “Миний ар талыг маш сайн хариуцдаг” хэмээжээ.

Тэрээр түүний үзэсгэлэнт гэргий төрийн өндөрлөгөөсөө Алдарт эхийн одонгоо гардан авсан бөгөөд энэхүү баярт мөчид нь амжиж ирсэн аваргын аз жаргалтай агшин олны хайрыг татаад байна.
Ингээд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх сайхан бүхнийг хүсэе.














